Өндрийн харайлт

Өндрийн харайлт нь хөнгөн атлетикийн харайлтын төрлүүдийн нэг бөгөөд тодорхой зайнаас гүйж, нэг хөлөөрөө түлхэлт аван, хэр өндөр хөндлөвчин дээгүүр давж гарахаа өрсөлддөг спортын төрөл юм.

Елена Владимировна Слесаренко, 2007 он

Өмнө нь урагшаа үсрэх, хайчилж үсрэх, урагшаа унаж үсрэх зэрэг аргаар үсэрдэг байсан бөгөөд 1968 оны Мехикогийн олимпод Америкийн тамирчин Дик Фосбери өөрийн боловсруулсан нуруугаараа унаж үсрэх аргаар түрүүлснээс хойш бараг бүх тамирчид уг аргыг хэрэглэдэг болсон.

Дүрэм

  • Шүүгч эхлэх дохио өгсний дараа 1 минутын дотор үсрэх ёстой.
  • Гүйхдээ баримжаа болгох тэмдэглэгээ 2 хүртэл тавьж болно.
  • Нэг хөлнөөсөө түлхэлт авах ёстой.
  • Захиалсан өндрөө 3 удаагийн оролдлогоор давж чадаагүй бол дараагийн үсрэлт хийх эрхгүй болно.
  • Хөндлөвчийг давалгүйгээр эсрэг талд нь гарах буюу биеийн нэг хэсэг нь илүү гарвал үсрэлтийг амжилтгүйд тооцно.
  • Ижил амжилт үзүүлсэн үед байрыг дараах аргаар тогтооно.
    1. Хамгийн өндөр амжилтаа хамгийн цөөн оролдлогоор давсан,
    2. Амжилтгүй оролдлогын нийт тоо нь цөөн,
    3. Амжилттай, амжилтгүй болсон эсэхийг харгалзалгүйгээр нийт оролдлогын тоо нь цөөн.

Дээд амжилтууд

Эрэгтэйчүүд

АмжилтӨндөрНэрХарьяалалОгноо
Дэлхий2м45Хавьер СотомайорКуба  Куба1993 оны 7 сарын 27
Ази2м39Жу ЖианхуаХятад  Хятад1984 оны 6 сарын 10
Монгол2м08Д.АлтансүхМонгол Улс  Монгол Улс1987 оны 6 сарын 30

Эмэгтэйчүүд

АмжилтӨндөрНэрХарьяалалОгноо
Дэлхий2м09Стефка КостадиноваБолгар  Болгар1987 оны 8 сарын 30
Ази1м97Кин РэХятад  Хятад1989 оны 5 сарын 7
Ази1м97С.ЗалевскаяКазахстан  Казахстан1996 оны 6 сарын 14
Ази1м97С.ЗалевскаяКазахстан  Казахстан2000 оны 7 сарын 5
Ази1м97Т.ЕфименкоКиргиз  Киргиз2003 оны 7 сарын 11
Монгол1м71Б.НоминМонгол Улс  Монгол Улс2021 оны 7 сарын 2

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Өндрийн харайлт – Энэ үгийг тайлбар толиос харна уу