Шанхай

Шанхай (Хятад: 上海) нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2013 оны тооллогоор 24.1 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, Жианьсу, Жезян мужуудтай баруун талдаа хил залгана.

Шанхай
上海
Хотын захиргаа
Шанхайн хотын захиргаа
Лүжязүэй болон Хуанпү голын тэнгэрийн шугам
Yu Garden
Шанхайн Хуучин хот
Шанхайн үзэсгэлэнгийн төв
Наньжиний гудамж
Бунд дахь HSBC Барилга
Жинань сүм
Этимологи: 上海浦 (Shànghăi Pǔ)
"Хуанпү голын анхны нэр."
Map
Хятад дахь Шанхай хотын захиргааны байршил
Хятад дахь Шанхай хотын захиргааны байршил
Солбицол (Ардын талбай): 31°13′43″N 121°28′29″E / 31.22861°N 121.47472°E / 31.22861; 121.47472 121°28′29″E / 31.22861°N 121.47472°E / 31.22861; 121.47472
Улс Хятад
Бүс нутагДорнод Хятад
СууринМЭӨ 4000 он[1]
Байгуулалт
 - Чинлун суурин

746[2]
 - Хуатин хошуу [zh]751[3]
 - Шанхай хошуу1292[4]
 - Хотын захиргаа7 сарын 7, 1927
Хотын захиргааны төвХуанпү дүүрэг
Хуваалт
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

16 дүүрэг
210 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  БиетШанхай хотын Ардын төлөөлөгчдийн хурал
  ХКН-ын НБДЧэнь Жинин
  Хурлын даргасул
  Хотын даргаГун Жэн
  ХАУТЗЗ-ийн хотын даргаХу Вэньрун
  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл57 төлөөлөгч
Газар нутаг
  Хотын захиргаа6,341 км2 (2,448 миль2)
  Ус697 км2 (269 миль2)
  Бөөгнөрөл
14,922.7 км2 (5,761.7 миль2)
Өндөр4 м (13 фут)
Хамгийн өндөр цэг
(Шэшань)
118 м (387 фут)
Хүн ам
 (2022)[9]
  Хотын захиргаа26,875,500
  Байр1-р байр
  Нягтрал4,200/км2 (11,000/миль2)
  Бөөгнөрөл40,000,000
  Нягтрал2,700/км2 (6,900/миль2)
Иргэдийн нэршилШанхайчууд
Цагийн бүсUTC+08:00 (ХСЦ)
Шуудангийн код
200000–202100
Бүсийн дугаар21
ISO 3166 кодCN-SH
ДНБ[11]2022
 – Нийт¥4.465 их наяд (11-т)
$663.874 тэрбум (нэрлэсэн)
$1.090 их наяд (ХАЧТ)[12]
 – Нэг хүнд ноогдох¥179,538 (2-т)
$26,747 (нэрлэсэн)[13]
$43,833 (ХАЧТ)[14]
 – Өсөлт -0.2%
ХХИ (2021)0.880[15] (2-т) – маш өндөр
Улсын дугаарын угтвар沪A, B, D, E, F, G, H, J, K, L, M, N
沪C (зөвхөн захын хороололд)
ТовчлолSH / ()
Хэл аялгаШанхай аялга
Стандарт Хятад хэл
Вэб сайтshanghai.gov.cn

Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан. 1553 онд цайз барьж хана босгосоноос хойш Шанхай хотын хэмжээнд хүрсэн гэж үздэг. 19-р зуунаас Шанхайн боомтын ашигтай байрлал худалдааны чухал зангилаа болоход түлхэц өгсөн. Улмаар 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг болсон. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.

Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.

Шанхай нь Экспо-2010 үзэсгэлэнг зохион байгуулсан. Хятад улс зүүн өмнөд хэсгээ хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч, хотоо хөгжүүлж байгаа болно.

Энэ хотод Монгол Улсын Консулын төлөөлөгч саяханаас үйл ажиллага явуулж эхэлсэн.

Нэр

Шанхай гэдэг нь "Тэнгисийн мандал дээр" гэх утгатай 上 ("дээрх"), 海 ("тэнгис") хоёр ханз үсгийн нийлэмж юм. Энэ нэр нь Хөх мөрний бэлчирт хот байрладгаас үүдэн лав 11-р зууны Сүн улсын үед дэлгэр хэрэглэгддэг байжээ. Хятадын түүхчид энэ нэр нь Тан улсын үеэс хэрэглэгдсэн гэж таамагладаг.

Европчуудын дунд Шанхай хотыг «Дорнын Парис», «Дорны Хатан хаана», «Дорнын сувд» гэж нэрлэж байсан. «Азийн янхан» ч гэгдэж явсан. (1920-1930-аад онуудад хар тамхи, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох зэрэг үзэгдлүүд газар авч байсан үе);

Газар зүй

Уур амьсгал

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Шанхай
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)7.78.612.718.623.527.231.631.527.222.316.710.6Ø19.9
Мин. Температур (°C)0.51.55.110.615.720.324.824.720.514.78.62.4Ø12.5
Тунадас (мм)395981102115152128133156615135Σ1,112
Бороотой өдөр (d)91013131314121012987Σ130
Т
е
м
п
е
р
а
т
у
р
7.7
0.5
8.6
1.5
12.7
5.1
18.6
10.6
23.5
15.7
27.2
20.3
31.6
24.8
31.5
24.7
27.2
20.5
22.3
14.7
16.7
8.6
10.6
2.4
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
39
59
81
102
115
152
128
133
156
61
51
35
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: [17]

Мөн үзэх

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Шанхай – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Шанхай – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл