12 сарын 28

12 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 362 дахь (өндөр жил бол 363 дэх) өдөр юм. Мөн он дуустал 3 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
11 сар · 12 сар · 1 сар
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Үйл явдлууд

  • 1810 онд Ирландын эрэг орчим Британийн “Элизабет” хөлөг онгоц далайн шуурганд сүйрч, 400 орчим далайчин амиа алдав.
  • 1869 оны энэ өдөр АНУ-ын Охайо мужид Уильям Семпл зажилдаг бохийг анх удаа патентжуулжээ.
  • 1895 онд Германы физикч Вилхельм Конрад Рёнтген рентгений туяаг нээсэн тухай анх удаа зарлаж байв.
  • 1908 онд Италийн Сицилд газар хөдөлсний улмаас 75 мянга гаруй хүн амиа алдав.
  • 1943 оны энэ өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн Халимагийн Бүгд Найрамдах Автономит Улсыг татан буулгах тухай зарлигийн дагуу Дотоодын хэргийн ардын комиссарын цэрэг халимгуудыг Сибир, Алс Дорнод руу нүүлгэх ажиллагааг явуулжээ. Энэ ажиллагаанд 91919 халимаг хүн өртжээ.
  • 2014 онд Яваны тэнгист Индонезийн иргэний агаарын тээврийн “Indonesia AirAsia” компанийн “Airbus A320” онгоц осолдож, 162 амиа алдав.

Энэ өдөр төрөгсөд

Тэмдэглэлт баярууд

  • Киноны олон улсын өдөр.
  • Испани улс Инээдмийн баярын өдөр.
  • Халимаг улс Халимгийн ард түмний цөллөгийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөрв

Энэ өдөр нас барагсад


 Commons: 12 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан