12 сарын 1

12 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 335 дахь (өндөр жил бол 336 дэх) өдөр юм. Мөн он дуустал 30 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
11 сар · 12 сар · 1 сар
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Үйл явдлууд

Монгол улсад;

  • 2007.12.01 Ховд аймгийн Мянгад суманд S.B.Crew тоглолтоо хийв.

Дэлхий дахинд;

  • 1891 — Жеймс Нейсмит сагсан бөмбөг зохиожээ.
  • 1959 — Антарктидыг цэргийн зорилгоор ашиглахыг хориглохоор тохиролцжээ.
  • 1974 — Вашингтонд Boeing 727 онгоц сүйрч, 92 хүн нас баржээ. Энэ нь Виржиниа мужийн түүхэн дэх томоохон агаарын тээврийн сүйрэл болсон байна.  
  • 1991 — Украинд Тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт болсон байна.

Мөн оны энэ өдөр Казахстанд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

  • 2001 — Оросын «Нэгдмэл Орос» нам байгуулагдав.
  • 2006 — Африк тивд анх удаагаа ӨАБНУ-д ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилжээ.
  • 2009 — Европын холбоо Лиссабоны Хэлэлцээр байгуулжээ.

Энэ өдөр төрсөн хүмүүс

  • 1716 — Францын уран барималч Этьен Морис Фальконе
  • 1743 — Германы бодис зүйч Мартин Генрих Клапрот
  • 1867 — 1926—1939 оны Польш улсын ерөнхийлөгч, химич Игнацы Мосьцицкий
  • 1896 — Зөвлөлтийн цэргийн жанжин Георгий Жуков
  • 1946 — Умар Солонгосын урт бууч И Ху-жүнь
  • 1956 - Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг мэндэлжээ(2000 онд нас барсан)
  • 1964 — Италийн хөлбөмбөгчин Сальваторе Скиллачи
  • 1969 — Умар Солонгосын нударгачин Чой Чол-Сү
  • 1990 — Америкийн хувцас загвар өмсөгч Шанель Иман

Тэмдэглэлт баярууд

  • Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр.
  • Казахстанд өнөөдөр тус улсын Анхны Ерөнхийлөгчийн өдөр.
  • Чад улсад Эрх чөлөө, ардчиллын өдөр.
  • Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад Бүгд Найрамдах улсын өдөр.
  • Панамд Багш нарын өдөр.
  • Румынд Румыны нэгдлийн өдөр.
  • Украинд Прокурорын ажилтнуудын өдөр.

Энэ өдөр нас барагсад


 Commons: 12 сарын 1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан