15-р зуун

Зуун

15-р зуун нь 1401-1500 он хүртэл үргэлжилсэн.

Үйл явдлууд

1400-аад онууд

1410-аад онууд

  • 1410–1413: Шотландад Сент-Эндрюсийн Их Сургууль байгуулагдсан.
  • 1410–1415: Увейн Глиндерийн удирдсан Уэльсийн тусгаар тогтнолын сүүлчийн дайн.
  • 1414: Мултаны захирагчаар томилогдсон Хизр Хан Делийг авч Саидын удмыг үүсгэв.
  • 1415: Чиглүүлэгч Хенри мусульманчуудаас Сеутаг байлдан дагуулснаар Португалийн эзэнт гүрний эхлэлийг тавьсан.
  • 1415: Агинкуртын тулалдаан Англи, Францын вант улсын хооронд өрнөсөн.
  • 1415: Ян Хусыг Констанцын Зөвлөлд тэрс үзэлтэн гэж буруутган шатаав.
  • 1419–1433: Богеми дахь Хуситын дайнууд.

1420-аад онууд

  • 1420: Хятадын Бээжин дахь хориотой хотын барилгын ажил дуусчээ.
  • 1424: I Жеймс 1406 оноос хойш Английн гурван хааны дор барьцаалагдсаны дараа Шотландад буцаж ирэв.
  • 1425: Ромын Пап V Мартин Бельгид Лёвены Католик Их Сургуулийг байгуулсан.
  • 1429: Жанна д'Арк Орлеаны бүслэлтийг зогсоож, Зуун жилийн дайны урсгалыг өөрчилжээ.

1430-аад онууд

  • 1431 он
    • 1 сарын 9: Жанна д'Арк удирдсан ажиллагаа Францын Руан хот луу хөдөлсөн, Франц дахь Английн түрэмгийлэл эхэлсэн.
    • 3 сарын 3: Ромын пап IV Евгений V Мартин-г залгамжлан 207 дахь пап болжээ.
    • 3 сарын 26: Жанна д'Аркийн шүүх ажиллагаа эхэлсэн.
    • 5 сарын 30: 19 настай Жанна д'Аркийг галд шатаажээ.
    • 6 сарын 16: Тевтоны рыцариуд ба Свитгирайло нар Кристмемелийн гэрээнд гарын үсэг зурж, Польшийн эсрэг эвсэл байгуулав.
    • 10 сарын 30: Португал, Кастилийн хооронд энх тайвныг бэхжүүлсэн Медина дель Кампогийн гэрээ байгуулагдсан.
    • 12 сарын 16: Английн хаан VI Хенри Францын хаанаар өргөмжлөгдсөн.
  • 1438: Пачакути Инкийн эзэнт гүрнийг байгуулсан.

1440-өөд онууд

1450-аад онууд

  • 1450-1460: Мачу Пикчу баригдсан.
  • 1453: Константинополийн уналт нь Византын эзэнт гүрний төгсгөл болж, сүүлчийн эзэн хаан XI Константин нас барж, Османы эзэнт гүрний сонгодог эрин үеийн эхлэл тавигдав.
  • 1453: Кастилоны тулалдаан нь Зуун жилийн дайны сүүлчийн байлдаан бөгөөд их буу нь тулалдааныг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болсон анхны тулаан юм.
  • 1454–1466: Арван гурван жилийн дайнд Тевтоны рыцариудыг ялсны дараа Польш Пруссыг өөртөө нэгтгэв.
  • 1455–1485: Сарнайн дайнууд - Йоркийн гэр ба Ланкастерийн гэр бүлийн хоорондох Английн иргэний дайн.
  • 1456: Жанна д'Аркийг Католик сүм цагаатгаж, Францын баатарлаг статусаа эргүүлэн авав.
  • 1456: Белградын бүслэлт нь Османы Европ руу явах давшалтыг зогсоов.
  • 1457: Эдо цайзын барилгын ажил эхлэв.

1460-аад онууд

  • 1461: Османчууд Сараево хотыг байгуулсан.
  • 1462: II Мехмедийг Валахийн хунтайж III Влад Дракула Шөнийн довтолгоонд буцаав.
  • 1467–1615: Сенгокугийн эрин үе нь Япон дахь иргэний дайны үе юм.
  • 1469: Арагоны II Фердинанд, Кастилийн I Изабелла нарын гэрлэлт нь Испанийг нэгтгэхэд хүргэсэн.
  • 1469: Унгарын Маттиас Корвинус нь Бохемийн зарим хэсгийг эзлэн авав.

1470-аад онууд

  • 1470: Агуу Стефаны удирдлаган дор Молдавын цэргүүд Липникийн тулалдаанд Алтан Ордын Татаруудыг бут цохив.
  • 1478: Москва Новгород хотыг эзлэн авав.
  • 1479: Бредфилдийн тулаан, Унгарын Маттиас Корвинус Туркуудыг ялав.

1480-аад онууд

  • 1480: Угра гол дээрх их зогсолтын дараа Москва Их Ордноос тусгаар тогтнолоо олж авав.
  • 1481: Испанийн инквизиц нь анхны авто-да-фэ-ээс эхэлсэн.
  • 1485: Унгарын Маттиас Корвинус Вена хотыг эзлэв, III Фридрих, Ариун Ромын Эзэнт Гүрний Эзэн хаан зугтав.
  • 1485: VII Генри Босвортын тулалдаанд III Ричардийг ялж, Английн хаан болжээ.
  • 1485: III Иван Тверийг эзлэв.
  • 1488: Португалийн далайчин Бартоломеу Диас Сайн Итгэлт хошууг тойрон аялав.

1490-ээд онууд

  • 1492: Боабдил Гранадад бууж өгснөөр Испанийн Реконкиста ба Аль-Андалусын төгсгөл болов.
  • 1492: Фердинанд, Изабелла нар Альхамбра зарлигт гарын үсэг зурж, бүх еврейчүүдийг католик шашинд орохгүй бол Испаниас хөөх шийдвэр гаргав; 40,000–200,000 еврей Испанийг орхисон.
  • 1492: Христофер Колумб Испаниас Америк тивд газарджээ.
  • 1494: Испани, Португал улс Тордесильясын гэрээнд гарын үсэг зурж, Европоос бусад ертөнцийг өөрсдийн хооронд хуваахыг зөвшөөрөв.
  • 1494–1559: Италийн дайнууд нь Италийн хот-мужуудын уналтад хүргэсэн.
  • 1497–1499: Васко да Гама Европоос Энэтхэг рүү явах анхны аялалаа хийв.
  • 1499: Испанийн Мадрид хотод “Алькала де Хенарес” их сургууль баригдав.
  • 1499: Микеланжелогийн Пиетаг Гэгээн Петрийн сүмд Ромд хийв.
  • 1500: Индонезийн арлууд дээр Ислам зонхилох шашин болов.

Шинэ бүтээл, нээлт