Солонгос үсэг

солонгос үсэг нь солонгос үсэг юм

Солонгос үсэг эсвэл Хангыл үсэг (Солонгос хэл: 한글、Hangul) нь солонгос хэлийг тэмдэглэх авианы бичиг үсэг юм. 1443 онд Солонгос цагаан толгой болох Хангылыг анх зохиогдож дэлгэрүүлсэн бөгөөд 1446 онд Чусоны вант улсын И овогт Сэжун ван "Хүн мин жонгым" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээх утга бүхий үсэг зохиосон нь өдгөө хэрэглэж буй эл үсэг болой. Хойд Солонгос улсад Чосон гульча (Солонгос хэл: 조선글자、Chosŏn'gŭlcha) хэмээн нэрлэж байна.Солонгосын хойгт албан ёсоор хэрэглэхээс гадна хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүн улс явсан Казахстан, Узбекистан болон Сахалинд амьдарч байгаа солонгос угсаат хүмүүс хэрэглэсээр байна.

Солонгос үсэг
Солонгос үсгээр "Hangul" хэмээн бичсэн байдал
Бичгийн төрөлЦагаан толгой
ХэлСолонгос хэл
ЗохиогчСэжун ван
Зохиогдсон1443
Хэрэглэсэн хугацаа1446 оноос хойш
Хэрэглэдэг газарСолонгос
Хятад
Албан ёсоорУмард Солонгос
Өмнөд Солонгос
Хятад
ГаралДөрвөлжин бичгээс үүссэн байх магадлалтай
Солонгос үсэг
ЮникодU+AC00..U+D7AF
U+1100..U+11FF
U+3130..U+318F
ISO 15924Hang

Түүх

Солонгос хэл нь 15-р зууны хагас хүртэл өөрсийн гэсэн нэгдмэл бичиг үсэггүй байсан бөгөөд хятад үсгийг өөрийн хэлний дуудлагатай ижилсүүлж хэрэглэх, хятад үсгийг шууд авч дуудлага өөрчлөн хэрэглэх зэргээр бичгийн хэлээ тэмдэглэж байв. Өөр хэлний бичиг үсгээр солонгос хэлний үгийг тэмдэглэх, ард олноо бичиг үсэгт тайлуулах, цаашлаад бичгийн хэлээ сайжруулна гэдэг төвөгтэй болсоныг Жусоны вант улсын дөтгөөр ван И овогт Сэжун ухварлаад солонгос хэлийг тэмдэглэхэд тохиромжтой, сурахад хялбар үсэг зохиосон нь Солонгос буюу Ханьгыл үсэг байжээ. 

Бүтэц

Солонгос үсэг нь монгол бичгийн адил авианы бичиг бөгөөд эгшиг ба гийгүүлэгч үсгүүдтэй. Анх 17 гийгүүлэгч, 11 эгшиг, нийт 28 үсэгтэйгээр зохиогдсон авч орчин цагийн солонгос хэлэнд 4 авиа гээгдэж хэрэглэгдэхээ больжээ. 

Одоо солонгос үсэг нь 19 гийгүүлэгч 21 эгшиг, нийт 40 үсгээс бүтэж байна. 

Эгшиг авиа 

ҮсэгДуудлагаЛатин галигНэр
Үндсэн эгшигaa a
[я]ya ya
оeo eo
[ё]yeo yeo
уo o
[юу]yo yo
үu u
[юү]yu yu
ыeu eu
иi i
Туслах эгшигɛae ae
[яаэ]yae yae
ee e
[je]ye ye
[wa]wa wa
[wɛ]wae wae
ø/weoe oe
[wɔ]wo wo
[we]we we
[y/wi]wi wi
[ɯi]ui ui


 

Гийгүүлэгч үсэг 

ҮсэгДуудлагаЛатин галигНэр (Өмнөд Солонгос)Нэр (Хойд Солонгос)
Үндсэн гийгүүлэгчk/ɡg기역 giyeok기윽 gieuk geu
nn니은 nieun neu
t/dd디귿 digeut디읃 dieut deu
r/lr/l리을 rieul reu
mm미음 mieum meu
p/bb비읍 bieup beu
s/ɕs시옷 siot시읏 sieut seu
(ŋ)(ng)이응 ieung eung
ʨ/ʥj지읒 jieut jeu
[ʨʰ]ch치읓 chieut cheu
[kʰ]k키읔 kieuk keu
[tʰ]t티읕 tieut teu
[pʰ]p피읖 pieup peu
h/ɦh히읗 hieut heu
Туслах гийгүүлэгч[kʼ]kk쌍기역 ssanggiyeok된기윽 doen-gieuk kkeu
[tʼ]tt쌍디귿 ssangdigeut된디읃 doendieut tteu
[pʼ]pp쌍비읍 ssangbieup된비읍 doenbieup ppeu
[sʼ/ɕʼ]ss쌍시옷 ssangsiot된시읏 doensieut sseu
[ʨʼ]jj쌍지읒 ssangjieut된지읒 doenjieut jjeu

 

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Hangul – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Солонгос үсэг – Энэ үгийг тайлбар толиос харна уу