2026 оны хөлбөмбөгийн ДАШТ

2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд сүүлийн хэсэг нь 2026 оны 6, 7-р сард болно. Шигшээ тоглолт 7-р сарын 19-нд болно гэж төлөвлөж байгаа ажээ. Анхандаа эцсийн шатанд 32 баг оролцох ёстой байсан бол 2017 оны 1-р сарын 10-нд ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино оролцогчдын тоог 48 болгон нэмэгдүүлснийг зарлав.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - 2026
2026 FIFA World Cup
Copa Mundial de la FIFA 2026
Coupe du Monde FIFA 2026
We Are 26
Somos 26
Nous Sommes 26
Үндсэн танилцуулга
Зохион байгуулагч орнууд Канад
 Мексик
 АНУ
Хугацаа6 сарын TBD – 7 сарын 19[1]
Багийн тоо48 (6 холбооноос)
Цэнгэлдэх хүрээлэн16 (16 хотын)
2022
2030

2018 оны 6-р сарын 13-ны өдөр Оросын Москва хотноо болсон ДАШТ-ий өмнөхөн болсон ФИФА-гийн 68-р Конгрессын хурлаар тэмцээний болох хотуудын талаар шийдвэр гаргасан. 2022 оны 6-р сард ДАШТ-ий тоглолтууд болох хотуудыг нэрлэсэн байна. Тоглолтууд АНУ-11, Мексик-3, Канад-2, нийт 16 хотод болно. ДАШТ-ий тоглолтууд-

1. Мексик улсын- Мехико, Гуадалахара, Монтеррей,

2. Канадын -Торонто, Ванкувер,

3. АНУ-ын -Нью-Йорк (Ист Рутерфорд), Филадельфи, Бостон, Атланта, Майами, Хьюстон, Даллас, Лос Анжелес, Сан Франциско, Канзас-Сити, Сиэтл зэрэг хотуудад болно.

Гадаад холбоос

 Commons: 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл