Wikipedia:Тулгын таван чулуу
Википедиагийн бүх дүрэм, зааврыг доорхи тулгын 5 чулуунд хураангуйлж болно.
Википедиа нь нэвтэрхий толь. Иймээс Википедиад Та өөрийн үзэл бодол, хувийн туршлага, өөрийн шинэ таамаглал, нийтэд зөвшөөрөгдөөгүй байгаа судалгааны шинэ үр дүн зэргийг бичиж болохгүй (Википедиа нь ... биш сэдвийг үзнэ үү). | |
Аливаа мэдээлэлд Википедиа нь төвийг сахисан байр сууринаас хандана. Өөрөөр хэлбэл аливаа зүйлд та өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж, дүгнэлт битгий өгөөрэй. | |
Википедиа нь чөлөөт агуулгатай хүн бүхэн хувь нэмрээ оруулж болох нээлттэй нэвтэрхий толь юм. Википедиа дахь бүх мэдээлэл, зураг, файлууд ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй тул хэн ч ашиглаж (хэрэглэж) болно. Хэн ч өөрчилж болно. Нөгөө талаас зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйлсийг Википедиад оруулж болохгүй. (Copyrights үзнэ үү). | |
Википедиа нь багаар ажилладаг газар. Хэдий зарим зүйлс дээр санал зөрөлдсөн ч гэлээ ямар ч тохиолдолд Та бусад Хувь нэмэр оруулагчдад хүндэтгэлтэй хандах ёстой. Та бусдыг бүү доромжил, бусдын хийсэн засварт бүү эгдүүц. Бусадтай "засварын дайн" бүү хий (Засварын дайн гэдэг нь бусдын хийсэн засварыг үл зөвшөөрөн өгүүллийг хуучин хувилбар луу нь буцаахыг хэлнэ). Маш олон өгүүллийн агуулгыг хэдэн арван хүмүүс хэлэлцэж байгаа, тэд бие биендээ хүндэтгэлтэй ханддагийг байнга санаж яваарай. Үргэлж нээлттэй, эелдэг, бусадтай хамтран ажиллах чадвартай байгаарай. | |
Энд дурьдсан 4 дүрмээс өөр зайлшгүй дагаж мөрдөх дүрэм байхгүй. Өөрөөр хэлбэл та алдаа гаргахаас бүү ай. Та алдаж болно. Таны алдааг бусад хүмүүс засаад л өгнө. Гэхдээ Таны хийсэн бүх зүйлс таны хойч, дараагийн үеийнхэнд зориулагдаж буй гэдгийг битгий мартаарай. |
Тайлбар
Энэ хуудас нь Википедиагийн үндсэн зарчмуудыг тайлбарласан хуудас юм.
Мөн үзэх
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос