Jump to content

Шар шувуу

Шар шувуу
Оршин байсан хугацаа: Late Paleocene–Recent
PreЄ
Є
O
S
D
C
P
T
J
K
Pg
N
Ховордсон Умардын цоохор шар шувуу Strix occidentalis caurina
Ховордсон Умардын цоохор шар шувуу
Strix occidentalis caurina
Биологийн ангилал
Аймаг:Aмьтан
Хүрээ:Хөвчтөн
Анги:Шувуу
Дэд анги:Neornithes
Доод анги:Neognathae
Дээд баг:Neoaves
Баг:Шар шувуутан,Strigiformes
Wagler, 1830
Овгууд

Strigidae
Tytonidae
Ogygoptyngidae (устсан)
Palaeoglaucidae (устсан)
Protostrigidae (устсан)
Sophiornithidae (устсан)

Ижил утгатай нэршил

Strigidae sensu Sibley & Ahlquist

Шар шувуу нь махчин шувуу бөгөөд өдгөө 200 зүйл бүртгэгдээд байна. Ихэнх нь ганцаар амьдардаг ба шөнийн шувуу юм. Шар шувуу нь жижиг мэрэгч, хөхтөн, шавьж, бусад шувуу болон загас барьж иддэг. Дэлхийн бараг бүх хэсэгт, Антарктид болон Гренландаас бусад газар олдоод байна. Шар шувуу нь Strigidae ба Tytonidae гэсэн 2 овогт хуваагдана.

Биеийн бүтэцкодоор засварлах

Шар шувуу нь толгойн эгц урд хэсэгтээ зэрэгцэн байрлах том нүдтэй, харцагынх шиг хошуутай, хавтгай нүүртэй байна. Нүд нь ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чадахгүй. Тиймээс толгойгоо 180 градус эргүүлж чөлөөтэй хөдөлгөж 270 градус хүртэлх эргэн тойрноо хардаг байна. Чих нь толгойн ард байрлах ба баруун зүүн нүхнүүд нь дээр, дор байрлалтай. Шар шувуу нь холын хараа сайтай ч хэдхэн см-н зайдах ойр орчмоо тод ялгаж харж чаддаггүй байна. Нүд нь өчүүхэн төдий гэрэлд ч маш мэдрэмтгий байна. Бусад шувуунаас өөр , 2 нүд нь нүүрний урд талд байрлах тул зогсож буй хөдөлгөөнгүй зүйл хүртэлх зайг нарийн баримжаалж тодорхойлдог. Харанхуйд хүчтэй нүд, гайхалтай сайн сонсох чадвар нь шар шувууг шөнө ангуучлах боломжтой болгожээ. Хамгийн жижиг төрөл нь 31гр жинтэй, 13.5см байх бол том төрөл нь 60-71см, 2м хүртэл том далавчтай, 4.5кг жинтэй байна.

Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө шалтгаалан 1, 2ш-12ш хүртэл байдаг.

Шар шувууны төрлүүд ('Strigidae')кодоор засварлах

Surnia: Бэгбаатар
Glaucidium: Cүлиг
Athene: Бүгээхэй
Aegolius: Ариан
Otus: Орволго
Asio: Гуйванга
Strix: Ууль
Nyctea: Уульж
Bubo: Шаршувуу

Цахим холбооскодоор засварлах

 Commons: Strigiformes – Викимедиа дуу дүрсний сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос