Байлдаант улсын үе

Байлдаант улсын үе (уламжлалт ханз: 戰國時代; хялбаршуулсан ханз: 战国时代; пиньинь: Zhànguó Shídài) гэдэг нь МЭӨ 403 - МЭӨ 221 оны хооронд Хөх, Шар мөрний сав газарт зэрэгцэн оршин тогтнож байсан эртний хятадын боолын нийгэмт улсуудын цаг үе юм. Тухайн цагт Хавар Намрын улсын үеийн 148 орчим жижиг улсуудаас шигшигдсээр 7 хүчирхэг улс тодрон үлдэж, нэгнийгээ эзлэхээр байлдаж байв. Тэдгээр нь Жао, Вэй, Хань, Чинь, Чи, Чу, Янь улсууд болно. МЭӨ 221 онд Цинь улс бусад зургаан улсыг эзлэн авснаар Хятадын анхны нэгдмэл улсыг байгуулжээ.

МЭӨ 260 он

Он цагийн асуудал

Түүхчид Байлдаант улсын үеийг хэдий үеэс яг хэдэн оноос эхлүүлж тоолох тал дээр хятадын болон хятадч түүхчид нэгдсэн саналд хүрээгүй маргалддаг. Гэхдээ дараах хэдэн эх сурвалжийг эш болгож

  • МЭӨ 481 он: Сүн улсын үеийн түүхч Лү Зюцяний бичсэн Хавар Намрын улсын шастир хэмээх бүтээлд тус оноос эхлүүлсэн байдаг
  • МЭӨ 476-475 он: Сыма Цяний бичсэн Түүхийн тэмдэглэл номонд Жоу улсын Юань вангийн, их сууринд суусан жилээр эхлүүлэн тооцдог
  • МЭӨ 453 он: Хавар Намрын үеийн Жинь улсын задралын эхэлсэн он
  • МЭӨ 403 он: Сүн улсын түшмэл Сыма Гуаний бичсэн Төрд туслах нэвтэрхий толиос үндэс болгодог

Холбоотой хуудас

Өмнөх
Хавар Намрын улсын үе
Байлдаант улсын үе
МЭӨ 403-МЭӨ 221
Дараах
Цинь улс