Берлиний олимп (1936 он)

Олимпын XI наадам
Games of the XI Olympiad
Зохиогдсон хотГерманГерман Герман, Берлин
Нээлтийн ёслол1936 оны 8 сарын 1
Хаалтын ёслол1936 оны 8 сарын 16
Наадмыг нээгчАдольф Хитлер
Төв цэнгэлдэх
хүрээлэн

Олимпын XI наадам буюу 1936 оны Берлиний олимп (Англи: XI Olympic Summer Games) нь 1936 оны 8 сарын 1-нээс 16-нд Германы нийслэл Берлин хотноо зохион байгуулагдсан олимпын наадам юм.

“Берлин-1936” олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карл Даймын санаачилснаар олимпын өлгий нутаг Грек дэх Олимп уулнаас бамбарт буухиаг эхлүүлж, зохион байгуулах хотод анх авчиржээ. Түүнээс хойш энэ нь олимпын наадмын салшгүй нэг хэсэг, уламжлалт ёслол болсон байна.