Доналд Трамп

Доналд Жон Трамп (буюу Дональд, Англи: Donald John Trump, 1946 оны 6 сарын 14 төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдөж, тус сонгуульд 2016 оны 11 сарын 8-ны өдөр ялалт байгуулж сонгогдоод, 2017 оны 1 сарын 20-ноос 2021 оны 1 сарын 20 хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Бүгд Найрамдах Намын гишүүн. Олонд танигдсан бизнесмен.

Доналд Трамп
Donald Trump
Доналд Трамп

Бүрэн эрхийн хугацаа:2017 оны 1 сарын 20 – 2021 оны 1 сарын 20
Дэд ерөнхийлөгч:Майк Пэнс

Төрсөн:1946 оны 6 сарын 14
АНУ, Нью-Йорк
Улс төрийн нам:Бүгд Найрамдах Нам
Эхнэр (нөхөр):Меланиа Трамп
Хүүхэд:б. Доналд, Иванка, Эрик, Тиффани, Баррон
Төгссөн сургууль:Фордхам их сургууль, Пенсилвани мужийн их сургууль
Мэргэжил:бизнесмэн
Гарын үсэг

Гэр бүл

Тэрээр 3 удаа гэрлэж, тэдгээрээс 5 хүүхэд, 8 ач зээтэй болсон.

  • Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зельничковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан.
  • 1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Мэйплз гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан.
  • 1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн.