- Жуан холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Жуан (монгол бичгээр жуванг; хятадаар 壮族 - zhuàng zú; жуангаар Bouxcuengh) — Үндсэндээ БНХАУ-ын иргэн, тэр тусмаа Гуанши - Жуангийн ӨЗО-д 88% нь төвлөж, түүнтэй хаяа залгаа Юньнань, Гуандунд бас таарах Тай хэл-угсааны ард түмэн, 18 сая хүнтэй үндэстэн. Олон зуунд Хятад үндэстний давамгайлалд явснаас цулайж нэгдсэн хэл яриа бүрэлдээгүй. Нутаг орныхоо бусад ард түмний хэлтэй их л найралдсан олон янз яриаг нь Жуан хэлний бүлэг гэнэ. Төрөл гарлаар ялгаснаар Тай-Кадай язгуурын Тай салбарын Умард бүлэг, Төв бүлэгт хуваагдсан хориод хэл аялгууг багтаана. Жуан үндэстэн хэл соёлоороо Буи ястантай арай дотно. 1980-аад оны судалгаанд Жуангуудын 42% нь гагц Жуан, 55% нь Жуан, Хятад хос хэлтэй гэж тайлбарлаж байсан.[1] 1957 оноос хойш латин үсгээр бичдэг болсон. Мөрдвөл зохих Жуан хэл бичгийг 2007 онд 2 сая хүн эзэмшиж байв.
Жуан хүмүүс
- Нун Жигуа — цэргийн жанжин
- Зен Шяньфу — эрдэмтэн
- Шяо Чаогуй — Тайпин бослогын толгойлогч
- Хуан Сянфан — Хятадын Жуанч эрдэмтэн, түүхч, угсаатны зүйч
- Ли Нин — Хятадын уран дасгалч, үйлдвэрийн эзэн
Мөн үзэх
Эшлэл