Жэйми Фокс

Эрик Марлон Бишоп (Англи: Eric Marlon Bishop) буюу Жэйми Фокс (Англи: Jamie Foxx, 1967 оны арванхоёрдугаар сарын 13-нд[1] Техас хотод төрсөн) нь Африк гаралтай Америкийн дэлгэцийн болон хошин урлагийн жүжигчин, дуучин юм. Рэй (2004) кинонд алдарт дуучин Рэй Чарльзийн дүрийг төрөлхийн төгөлдөр хуурын авъяастай[2] тул чадварлаг бүтээж Академийн шагналыг гол дүрийн төрөлд хүртэж байсан Фокс ажил амьдралын гараагаа хошин шогийн урлагаас эхэлж, 1992 онд Робин Уильямс тоглосон инээдмийн Тоглоомнууд кинонд туслах дүр бүтээсэн нь анхны дэлгэцийн бүтээл байсан юм. Түүнчлэн Том Крузийн хамт тоглосон Хамсаатан кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт туслах дүрээр нэр дэвшиж байв. Хөгжмийн салбарт рэп урсгал голлосон дөрвөн цомог худалдаанд гаргаж, шилдэг дууны жагсаалтыг хэд хэдэн дуу нь тэргүүлж байсан.[3][4]

2013 онд.

Товч мэдээлэл

Нэр нь түгсэн бүтээлүүд:

Амжилт

  • 2005 — Оскар — шилдэг эрэгтэй гол дүр, Рэй
  • 2005 — Алтан бөмбөрцөг — хөгжимт болон инээдмийн бүтээлийн шилдэг эрэгтэй гол дүр Рэй
  • 2005 — БАФТА — шилдэг эрэгтэй гол дүр, Рэй

Эшлэл

Холбоос

 Commons: Жэйми Фокс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан