Зондын арлууд

Зондын арлууд гэдэг нь Малайн олтригт багтах бүлэг арал юм.

Их Зонд болон Бага Зондын арлуудад хуваагддаг.

Засаг захиргаа

Одоогоор тус арлууд нь Бруней, Зүүн Тимор, Индонез, Малайз гэсэн дөрвөн улсын нутаг дэвсгэрт хуваагдана. Үүнээс ихэнх нь Индонезийн нутагт багтдаг. Борнео арал дээр Бруней, Индонез, Малайз гурван улс байдаг бол Тимор арал Зүүн Тимор болон Индонезид хуваагддаг. Мөн Зүүн Тиморын харьяаны хэдэн жижиг арал бий.

Арлуудын жагсаалт

  • Их Зондын арлууд
    • Борнео
    • Жава
    • Суматра
    • Сулавеси
  • Бага Зондын арлууд, баруунаас зүүн тийш
    • Бали
    • Ломбок
    • Сумбава
    • Флорес
    • Сумба
    • Тимор
    • Алор ольтриг
    • Барат Даяагийн арлууд
    • Танимбарын арлууд