Бруней

Бруней, албан ёсоор Бруней Даруссалам Улс (малай. лат. Negara Brunei Darussalam, жави. نڬارا بروني دارالسلام, "Бруней Улс - Энх Амгалангийн Орон") нь Зүүн Өмнөд Ази, Борнео аралын хойд хэсэгт байх бяцхан улс юм. Өмнөд Хятадын тэнгистэй хойд талаараа, Малайзын Саравак мужтай үлдсэн хэсгээрээ хиллэнэ.

Бруней Даруссалам Улс
  • Negara Brunei Darussalam (Малай)
  • نݢارا بروني دارالسلام (Жави бичиг)
Бруней улсын далбаа
Далбаа
Бруней улсын Сүлд
Сүлд
Уриа: 
  • الدائمون المحسنون بالهدى
  • Ad-dāʾimūna al-muḥsinūna bi-l-hudā
  • ("Sentiasa membuat kebajikan dengan petunjuk Allah")
  • "Хэзээд бурхны зааврыг дагна"
Төрийн дуулал: 
  • Allah Peliharakan Sultan
  • ﷲ ڤليهاراکن سلطان
  • "Султаныг бурхан ивээг"
 Бруней улсын байршил (ногоон)

АСЕАН (хар саарал)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Бандар Сери Бегаван
4°53.417′N 114°56.533′E / 4.890283°N 114.942217°E / 4.890283; 114.942217
Албан ёсны хэл
and national language
Малай хэл[1]
Бусад хэл
ба нутгийн аялгуу[3][4]
  • Брунейн Малай хэл
  • Тутонг хэл
  • Кедаян
  • Белайт хэл
  • Хятад хэл
  • Нутгийн хэлнүүд
  • Мурут хэл
  • Дусун хэл
  • Бруней Бисая хэл
Албан бичиг
  • Малай бичиг
  • Жави бичиг[2]
Угсаатны бүлгүүд
(2021)[5]
  • 70% Малайчууд
  • 9.6% Хятадууд
  • 20.4% бусад
Шашин
(2016)[5]
Ард түмний нэршилБрунейчууд
Төр засагНэгдмэл Лалын хэмжээгүй эрхт хаант засаг
• Султан ба Ерөнхий Сайд
Хассанал Болкиа
• Хунтайж ба Дээд сайд
Аль-Мухтади Билла
Хууль тогтоох байгууллагабайхгүй[a]
Түүх
• Султант улсын үүсэл
1368
• Хуучин Бруней
15–19-р зуун
• Британийн хамгаалалттай улс
9 сарын 17, 1888 он
• Японы эзлэн түрэмгийлэл
1941–1945
• Тусгаар тогтнол
1 сарын 1, 1984 он
• АСЕАН-ы тунхаглал
1 сарын 7, 1984 он
Газар нутаг
• Нийт
5,765 км2 (164)
• Усны эзлэх талбай (%)
8.6
Хүн ам
• 2020 тооцоо
460,345[9] (175)
• 2016 тооллого
417,256
• Нягтаршил
72.11/км2 (134)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$31.904 тэрбум[10] (145)
• Нэг хүнд ноогдох
$74,952[10] (9)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$18.464 тэрбум[10] (122)
• Нэг хүнд ноогдох
$42,939[10] (23)
ХХИ (2021) 0.829[11]
маш өндөр · 51
Мөнгөний нэгжБруней доллар (BND)
Цагийн бүсUTC+8 (Бруней Даруссаламын Цаг)
Жолооны талзүүн
Утасны томьёо+673[c]
Домэйн нэр.bn[12]
  1. ^  Зүүн Малайзын 080 кодыг мөн ашигладаг.

Үндэсний нь баяр: 2 дугаар сарын 23 (1984 он, Их Британиас бүрэн тусгаар тогтносон өдөр)

Хуулийн тогтолцоо нь: Английн коммон хуульд үндэслэсэн тогтолцоотой. Гэхдээ лалынхан нь иргэний харилцааг зохицуулахдаа их төлөв Шариатын хуулийг баримталдаг.

Төрийн тэргүүн нь Ерөнхий сайд. Султан Хассанал Болкиах

Сайд нарын Зөвлөлийг Султан өөрөө томилж, тэргүүлдэг байна.

Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт зөвлөл буюу Мажлис Масьюрат Мегери гэдэг. Зөвлөлийн гишүүдийн тоог Султан тогтоож, хэнийг томилохоо өөрөө шийддэг. Энэ зөвлөл бол цэвэр зөвлөх шинжтэй, шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. 1962 онд энэ зөвлөлийн гишүүдийг нэг удаа сонгожээ. Түүнээс хойш сонгууль огт явагдаагүй байна.

Дээд шүүхийн даргыг Султан 2-3 жилийн хугацаатайгаа томилдог.

Улс төрийн намууд: Брунейн Үндэсний Эв нэгдлийн нам ( дарга нь Хажи Мохд Хатта Хажи Зайнал Абидин) нь албан ёсоор зөвшөөрөгдсөн улс төрийн цорын ганц нам. үүнээс гадна Брунейн Ардын нам, Брунейн Үндэсний Ардчилсан Нам гэж бүртгүүлж байсан боловч 1988 онд бүртгэлээс хассан.

Гишүүн нь болсон олон улсын байгууллагууд: АПЕК, АРФ, АСЕАН, Коммонвэльт (Commonwealth), Гаалийн хамтын ажиллагааны Зөвлөл (Custom cooperation Council ССС), ЭСКАП, 77-ийн бүлэг, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн Банк, ИКАО, Олон Улсын Улаан загалмай, хавирганы сарны Хөдөлгөөн (International Red Cross and red crescent movement, ICRM), Лалын Хөжлийн банк (Islamic development bank IDB), Олон улсын Улаан загалмай, хавирган сарны нийгэмлэгүүдийн Холбоо (International Federation of Red Cross and Red Crescent Societies IFRCS), Олон улсын Валютын фонд (IMF), Олон улсын далайн байгуулага (International Maritime Organization IMO), Интерполл (Interpol), Олон улсын Олимпын Хороо (International Olympic Committee IOC), Олон улсын стандартын байгууллага (International Organization for Standardization ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunication Union ITU), Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Лалын бага хурлын байгууллага (Organization of the Islamic Conference OIC), Химийн зэвсгийг хориглох байгууллага (Organization for the Prohibition of Chemical Weapons OPCW), НҮБ, ЮНКТАД, Дэлхийн шуудан холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага.

Түүх

Бруней нь манай эриний 6 дугаар зууны үед Хятадын түүхэн сурвалж бичигт Пуни буюу Поли улс хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд 1371 онд лалын шашинд оржээ. 14-16 дугаар зуунд Малайзийн Сабах, Саравак муж хийгээд Филиппиний доод хэсгийг эзэлсэн хүчирхэг султант улс.байжээ. 1520-иод оны үед Магелланы аяллын нэгэн гишүүн Антонио Пигафетта хэмээгч тус орныг их төлөв усан дээр баригдсан 25 мянган байшинтай хот хэмээн тэмдэглэн үлдээсэн бий. Энэ үеэс Европын зарим орон тус орныг эзлэхийг санаархан аажим аажмаар нөлөөгөө нэвтрүүлж улмаар 1888 онд Их Британи тус орныг эзэмшилдээ оруулжээ. Тус вант улсын шашин болон малайн зан заншлаас бусад хэргийг Британийн заавраар хөтлөх болжээ. Харин 1959 онд Бруней Даруссалам, Их Британийн хооронд байгуулсан гэрээ хийгээд тус улсын Үндсэн хуулийн дагуу Бруней Даруссалам нь дотоод хэргээ өөрөө хөтлөх хязгаардмал эрхийг олж авчээ. Үүний дараа 1971 онд уг гэрээнд нь өөрчлөлт оруулж, батлан хамгаалах хийгээд гадаад бодлогоо бие даан явуулах эрхийг олж авсан байна.

1967 онд Хажи Сир Муда Омар Али Сайффдиен Султан хаан ширээнээсээ сайн дураар татгалзан өөрийн хүү өнөөгийн ван Пенгиран Муда Махкота Хасанал Болкиоах-д хаан титмээ шилжүүлэн өгчээ. Чингэж хаан титмээ шилжүүлээд Сери Бегаван хэмээн өөрийгөө нэрлэсэн учир Бруней Даруссаламын нийслэлийг Бандар Сери Бегаван гэж нэрлэх болсон байна.

1984 оны 1 дүгээр сарын 1-нд Бруней улс бүрэн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, тус улсын Султан нь Ерөнхий сайд бөгөөд зургаан яамтай тус улсын засгийн газрын Санхүү, Дотоод хэргийн сайдын үүргийг давхар хаших болсон байна. Харин 1986 оноос батлан хамгаалахын сайдын үүргийг мөн давхар хашихаар болжээ. Хааны гэрбүлийнхэн төр, засгийн эрх мэдлийг гартаа барих бөгөөд Вангийн төрсөн дүү, хунтайж Гадаад хэргийн сайд ажээ. 1988 онд улс орны хөдөөгийн хөгжлийг хангах үүднээс Аж үйлдвэр, түүхий эдийн яамыг байгуулж түүний сайдын үүргийг Султан өөрөө хашихаар болсон байна. Тэрчилэн Султан өөрөө лалын шашныхаа тэргүүн аж.

Бруней Даруссалам нь хэмжээт эрхт (үндсэн хуульт) султант, лалын шашинт орон. 1984 онд тус орон тусгаар тогтносныг тухайн үеийн султан билэгдэн 350 сая ам.долларын үнэ бүхий ордон босгон улмаар улс орондоо Бруней Даруссалам гэдэг нэрийг хайрласан бөгөөд энэ нь Энх амгалангийн орон (The Abode of Peace) гэсэн утгатай. (Бруней нь Борнео гэдгийн нутгийн дуудлага)

Газар зүйн байрлал

Бруней улс Борнейн арлын баруун хойт хэсэгт 114,04 дүгээр өргөрөг, 11.23-5.05 уртрагт нийт 5770 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Хойгуураа Өмнөд Хятадын тэнгисээр, бусад газраар Малайзтай хил залгадаг( үүгээрээ Сингапуртай ижил).

Бруней Даруссалам нь экваторын мөнх ногоон, чийглэг нэгэн хэмийн дулаан уур амьсгалтай орон. Энэ оронд хуурай болон чийглэг гэсэн хоёр улирал байдаг хэдий ч онцын ялгаа байдаггүй.

Тус улсын баруун хэсэг далайн түвшнээс 90-300 метрт, зүүн хэсэгт нь уулархаг гэхдээ хамгийн өндөртөө 1850 м-т өргөгдсөн байдаг ажээ.

Бруней Даруссалам хэмээх хот улс нь Муара, Тутонг, Белайт, Тембуронг гэсэн 4 дүүрэгт хуваагддаг бөгөөд нийслэл нь Бандар Сери Бегаван нь засгийн газар, бинессийн үйл ажиллагаа төвлөрөн өрнөж байдаг Муара дүүрэгт орших бөлгөө. Нийслэл нь 16 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай нь манай нийслэлийн Чингэлтэй дүүргээс бага нутагтай гэсэн үг. Энэ хот 1991 оны хүн амын тооллогоор 46 мянган хүн амтай байв. / түүнээс хойш тооллого явуулаагүй байна/

Хүн ам

Тус орон 2008 оны байдлаар нийт 381,371 оршин суугчидтай байснаас 1000 мянган хүнд 2.74 гадаадын цагаач иргэд ногддог байна. Хүн амын нь жилийн өсөлтийн хэмжээ дунджаар 1.785(2008 он) хувьтай байна. Хүн амын дийлэнхи буюу 66.3 хувийг малайчууд, 5.9 хувийг ибан, даяак, келабит омгийн уутгуул нутгийнхан, 11,2 орчим хувийг хятадууд, үлдсэн хувийг бусад омгийн уугуул нутгийнхан эзэлдэг ажээ.

Хүн эмнэлгийн салбарыг хөжүүлэхэд түлхүү анхаарсны дүнд хүн амын дундаж наслалт эрэгтэй хүний 73.32, эмэгтэй хүнийн 77.83-д хүрчээ. Нийт хүний 67 хувь нь лалын, 13 хувь нь буддын, 10 хувь нь христосын шашинтай аж. Хүн амын 93,3 хувь нь бичиг үсэг тайлагдсан.

Эдийн засаг

Бруней Даруссалам Султант улс хэдий ч таван жилийн төлөвлөгөөтэйгөөр улс орноо хөгжүүлж буй. өдгөө 8 дугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтоо хэрэгжүүлж байгаа.

Тус орон газрын тос, байгалийн хийн арвин их баялагтай. Чухам тиймээс тэдгээрээс олж буй орлого нь тус орны ДНБ-ий дийлэнхийг бүрдүүлдэг ажээ. Бруней нь газрын тосны олборлолтоор Зүүн-Өмнөд Азид Индонези, Вьетнамын дараа гуравдугаарт ордог бөгөөд хоногт 219 мянган баррель /2006 он/ газрын тос олборлож байна.

Тус улс газрын түүхий тос, нефтэн бүтээгдэхүүн, байгалийн хийг гол төлөв Япон, Индонези, Австрали, Өмнөд Солонгос, АНУ, АСЕАН-ы гишүүн орнуудад гаргадаг байна. Дотоодын нь нийт бүтээгдэхүүн 19.64 тэрбум ам. долларт/ худалдан авах чадвараар/ байгааг нийт хүн амд нь хуваан үзвээс нэг хүнд ногдох нь 51 мянган ам. Доллар болж байгаагаар дэлхийд тэрүүлэх байрын нэгэнд орж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 71.6 хувийг аж үйлдвэр, 27.5 хувийг үйлчилгээний салбар, 0.9 хувийг хөдөө аж ахуйгаас бүрдүүлж байна. ДНБ-ий нь жилийн дундаж өсөлт 0.4 орчим хувьтай аж. Сүүлийн жилүүдэд газрын тос, байгалийн хийгээс бусад салбараас үндэсний баялагийг бүрдүүлэхэд оруулах орлогыг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд анхаарч байна. Энэ зорилгоор засгийн газар нь 1996-2000 онд 7.2 тэрбум ам. долларыг төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэхэд нь олгожээ.

Мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, мэргэжилтнийг чадваржуулах, хүний нөөцийн ашиглалтыг сайжруулах чиглэлд нэлээд дорвитой арга хэмжээ авч байгаа ажээ. Үүний зэрэгцээ байгаль цаг уурын нэн тохиромжтой байдал, газар зүйн аятай байрлалыг ашиглан эко-жуучлалыг зохион байгуулахад АСЕАН-ы гишүүн бусад орны нэг адил ихээхэн анхаарч буй юм байна.

2000-2001 оныг Брунейд айлчлах жил болгон зарласны дүнд тус орноор аялах жуулчдын тоо харьцангуй өссөн хэдий ч лалын хэт хатуу дэг жаяг нь залуучуудыг бус харин настайчуудыг аялал жуулчлалд илүү татдаг аж.

Тус орон хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тухайлбал, тутрагын нийт хэрэгцээнийхээ дөнгөж нэг хувийг дотооддоо тариалдаг, тиймээс тутрагын тариалангийн талбайг нэмэгдүүлэх, жилд хоёр ургаж авах зэрэг арга хэмжээ авч эхлээд буй ажээ. Тэрчилэн дотоодын нийт хэрэгцээт жимс, жимсгэний 11-хэн хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж бусдыг нь импортоор авдаг учир мөн энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг урамшуулж буй аж.

Тус улс нийт мянга орчим толгой ямаа, үхэртэй бөгөөд үхрийн махны хэрэгцээний 6 хувийг дотооддоо хангаж бусдыг нь Австралиас авдаг байна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг гаднаас авдаг аж.

Тус улсын нийт нутаг дэвсгэрийн дөрөвний гурав нь ой модоор бүрхэгдсэн хэдий ч зөвхөн дотоодын хэрэглээнд зориулан жилд 100 мянган шоо метр модыг тайрдаг байна.

Бруней Даруссалам нь далайд гарцтай орон хэдий ч загасны аж ахуй ДНБ-ий 0.5 хувийг бүрдүүлдэг аж. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татан, тэргүүний технологийг нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн тус орны удирдлага үздэг байна.

Дээр өгүүлсэнчилэн, тус орны гадаадад гаргадаг гол бүтээгдэхүүн бол газрын түүхий тос, байгалийн шингэн хий. Гадаад худалдааны нь гол түнш Япон, нийт экспортын нь 50 орчим хувь Япон руу чиглэдэг аж. 1993-1998 онд Японд жил бүр 5.54 сая метр/тонн байгалийн шингэн хий нийлүүлж байсан бол 1998 онд байгуулсан Хэлэлцээрээр 1999-2013 онд жил бүр 14 карго нийлүүлэхээр тохирчээ. Мөн Өмнөд Солонгостой 1997 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу 2013 он хүртэл жил бүр 0.7 сая метр/тонн байгалийн шингэн хий нийлүүлэх аж. Сүүлийн жилүүдэд АНУ-д нийлүүлж буй нефть, байгалийн хийн хэмжээ өссөөр байна. 1998 оны байдлаар нийт олборлосон нефтийнхээ 89 хувийг Японд, 16 орчим хувийг Өмнөд Солонгост гаргаж байв.

  • Экспорт 2007 онд 6.767 тэрбум ам.доллар: Япон 30.8%, Индонез 23.6%, Өмнөд Солонгос 16.9%, Австрали 12.2%, АНУ 5.2%,
  • Импорт 2007 онд 2 тэрбум ам.доллар: Англи 46.3%, Сингапур 19.4%, Малайз 11.2%,

Гадаад өр байхгүй, ажилгүйдэл 4 хувь(2006 он), 180,400 ажиллах хүчинтэй, хөдөө аж ахуйд 2.9%, аж үйлдвэр, их барилга 61.1%, үйлчилгээний салбарт 36% ногддог байна.

Тус улсын мөнгөн тэмдэтийг бруней доллар гэх бөгөөд ханшаар сингапур доллартай ойролцоо. Инфляцийн хэмжээ жилд дундажаар 0.4%/2007 он/.

Бруней Даруссалам нь 1999 онд Зүүн-Өмнөд Азийн Спортын наадам, 2000 онд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ.

Брунейн Вангаас эдийн засгийн талаар явуулж буй гол бодлого нь:

  • Хувийн хэвшлийн аж ахуйг хөгжүүлэх үүднээс улсын болон хувийн хэвшлийнхнийг оруулсан эдийн засгийн зөвлөл байгуулан, бодлого тодорхойлох
  • Хувийн хэвшлийн тогтвортой хөжлийг хангахад дөхөм үзүүлэх үүднээс хөрөнгө оруулалт хийх замаар татварын болгоомжтой бодлого явуулах
  • Хувийн хэвшлийн үйлдвэрлэлийн үр дүн, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн бодлого явуулах, хувийн хэвшлийн нэгжийн хэмжээг багасгах
  • Үнийг тогтвортой хадгалах
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөлийг сайжруулах
  • үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангахын сацуу хүний нөөцийн хөгжлийг бэхжүүлэх
  • Бруней, Малайз, Индонези, Филиппин гэсэн эдийн засгийн бүсийн худалдаа, жуулчлал, санхүүгийн үйлчилгээний салбарт Брунейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй ажээ.

Тэмдэглэл

Эх үүсвэр