Квентин Тарантино

Квентин Жером Тарантино (Англи: Quentin Jerome Tarantino, 1963 оны гуравдугаар сарын 27-нд Теннесси мужийн Ноксвилл хотод төрсөн) нь Америкийн кино найруулагч, продюсер, зохиолч, жүжигчин юм. Тарантино бол орчин үеийн кино урлагийн гоц төлөөллийн нэг билээ. Түүний бүтээлүүдэд өгүүллийн хүүрнэл байдлаар дүрүүд нь тусгагддаггүй бөгөөд үйл явдал нь зангилаа нь дүрүүдийн гаж үйлдэл, өс хонзон, аллагаар илрэн гардаг билээ.[2][3] Оскар, Каннын кино наадам, Алтан бөмбөрцөг зэрэг Холливүүдын хамгийн нэр хүндтэй шагналуудаас гол гол шагналыг Хямд зохиол (1994) хүртэж кино найруулагчийн байр сууриар нь дэлхийд түгээж өгсөн юм.[4][5][6] Галзуу ноход (1992), Жеки Браун (1997), Биллийг устга (2003-2004), Үхлийн баталгаа (2007), Адгийн новшнууд (2009), Жанго эрх чөлөөгөө олсон нь (2012) зэрэг кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд дээр найруулагчаар ажиллажээ.

Квентин Тарантино
Тарантино 2011 онд.
ТөрсөнКвентин Жером Тарантино
1963 оны 3 сарын 27 (1963-03-27) (61 настай)[1]
АНУ, Теннесси, Ноксвилл
АжилНайруулагч, продюсер, кино зохиолч, жүжигчин
Он жил1983–одоо

Оскарын шагнал

1995Оскар
  • Шилдэг зохиол — Хямд зохиол
2012Оскар
  • Шилдэг зохиол — Эрх чөлөөгөө олсон Жанго

Эшлэл

Холбоос