Квийнслэнд

Квийнслэнд нь тус тивийн зүүн хойд буланг эзлэн оршдог Австралийн нэгэн муж улс юм. Баруун талаараа Хойд Нутаг Дэвсгэр, баруун өмнөд талаараа Өмнөд Австрали, өмнөд талаараа Шинэ Өмнөд Вэльстэй мужуудтай тус тус хиллэдэг. Зүүн талаараа Шүрэн тэнгис, Номхон Далайгаар хүрээлэгдэнэ. Квийнслэнд нь нутаг дэвсгэрээр Австралидаа Баруун Австралийн дараа хоёрт ордог, хүн амаараа Шинэ Өмнөд Вэльс, Викториагийн дараа гуравт ордог муж улс болно.

Квийнслэнд
Queensland (Англи)
Муж
Flag of Квийнслэнд
Төрийн далбаа
Official seal of Квийнслэнд
Сүлд
Хоч(ууд)
Нарлаг муж
Уриа
Audax at Fidelis (Латин)
(Монгол: Зоригтой бөгөөд үнэнч)
Австрали дахь Квийнслэндийн байршил
Австрали дахь Квийнслэндийн байршил
УлсАвстрали
Холбооны өмнөКвийнслэндийн колони
Шинэ Өмнөд Вэльсээс тусгаарлав6 сарын 6, 1859 он
Юуны өмнөөс нэрлэсэнХатан хаан Викториа
Нийслэл
ба томоохон хот
Брисбэн
Засаг захиргаа77 орон нутгийн засаг захиргааны бүс
Ард түмний нэршил
  • Квийнслэндчүүд
  • Банана Бендер (ярианы)[1]
Төр засаг
• Хаан
III Чарльз
• Амбан Захирагч
Жаннет Янг
• Ерөнхий Сайд
Анастейша Палащук (АЛН)
Хууль тогтоох байгууллагаКвийнслэндийн Парламент
ШүүхКвийнслэндийн дээд шүүх
Австралийн Парламент
• Сенат
12 сенатор (76-аас)
• Төлөөлөгчдийн танхим
30 суудал (151-ээс)
Газар нутаг
• Нийт
1851736 км2 (2)
• Газар
1729742 км2
• Ус
121994 км2
Хамгийн өндөр цэг
(Бартл Фрийр уул)
1,622 м (5,322 фут)
Хүн ам
• 2022 тооцоо
5,354,800[2] (3)
• Нягтаршил
2.8/км2 (5)
ДНБ (нэрлэгч)2020 тооцоо
• Нийт
$363.524 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$70,862
ХХИ (2021) 0.944[4]
маш өндөр
Цагийн бүсUTC+10:00 (АЗСЦ)
Шуудангийн товчлол
QLD
ISO 3166 кодAU–QLD
Бэлгэ тэмдэг
ШувууАвстрали тогоруу (Grus rubicunda)
ЗагсИх шүрэн хаалтны алиалагч загас
(Amphiprion akindynos)
ЦэцэгКуктауны цахирмаа
(Dendrobium phalaenopsis)[5]
Сүүн тэжээлтэнКоала (Phascolarctos cinereus)
ӨнгөЭлгэн хүрэн
ХүдэрИндранил
Вебсайтqld.gov.au

Тус муж улсын нутаг дэвсгэрийг анх 40,000-65,000 жилийн өмнө ирцгээсэн уугуул австраличууд болон Торрес булангийн арлынхан колоничилсныг хугацаа тогтоох янз бүрийн аргаар тогтоосон болно.[6] Сүүлд 1859 оны зургадугаар сарын 6-нд Квийнслэндийг Шинэ Өмнөд Вэльсээс тасдан авч Британийн титмийн колони болгосныг өдгөө Квийнслэндийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Өнөөдөр Брисбэн хот байгаа нутгийг анх Моретон булангийн хорих анги болгон ашиглаж байсан бөгөөд Шинэ Өмнөд Вэльсэд ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн рецидив гэмт хэрэгтнүүдийг энд хорьж байсан. Тус муж улс сүүлд нүүдэллэн ирэгсдийг хөхиүлэн дэмждэг бодлого явуулах болсон бөгөөд өнөөдөр Квийнслэндийн эдийн засагт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгалийн баялгийн салбар давамгайлдаг.

Хүн ам нь Зүүн Өмнөд Квийнслэндэд төвлөрөн суудаг бөгөөд тэр бүс нутагт нийслэл Брисбэн, Лөүгэн, Ипсвич, Түүвүүмба хотоос гадна, Гөүлд Көүст, Саншайн Көүст эрэг байдаг. Квийнслэнд дулаан уур амьсгалтай, ихээхэн хэсэг нь тропикийн бүсэд багтдаг тул нарлаг муж улс гэж хочилдог.

Лавлах материал

Цахим холбоос

 Commons: Квийнслэнд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Квийнслэнд – Энэ үгийг тайлбар толиос харна уу