Моника Беллуччи

Моника Анна Мария Беллуччи (Итали: Monica Anna Maria Bellucci; 1964 оны есдүгээр сарын 30[1]; Умбри, Читта-ди-Кастелло[2]) — Италийн эмэгтэй кино жүжигчин, загвар өмсөгч.

Моника Беллуччи
Monica Bellucci
Моника Беллуччи 2009 онд
Моника Беллуччи 2009 онд
Бүтэн нэрМоника Анна Мария Беллуччи
ИргэншилИталиИтали Итали
Төрсөн огноо1964 оны 9 сарын 30
Төрсөн газарЧитта-ди-Кастелло, Умбри, Итали
Танил үе1990—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин

Айлын ганц хүүхэд тэрээр 13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан[3] бөгөөд 1989 онд Dolce & Gabbana[4] зэргийн нүүр царайг тодорхойлох болсоноос гадна үзэсгэлэнт төрхөө Холливудын бүтээлүүдэд «Дракулагаар» (1992) гайхуулах болжээ. «Орон сууц» (1996) кинонд ирээдүйн хань Франц жүжигчин Венсан Кассельтай тоглож, туслах дүрээр «Сезарт» дэвшсэнээс гадна «Маленагаар» (2000) үнэмлэхүй өндөр үнэлгээ авч байлаа. 1999 онд хуримлаж, 2004 онд анхны хүүхдээ өлгийдсөн.

Empire сэтгүүлээс зарласан "кино урлагийн түүхэн дэх 25 дур булаам эмэгтэйн" жагсаалтын эхний хорьд багтдаг[5] Моника «007: Спектрт» (2015) Бондын найз бүсгүйн дүрийг 50 насандаа бүтээх болжээ.[6]

Гадны холбоос

 Commons: Моника Беллуччи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос