Ноён (шатар)

Шатрын дүрсүүд
Ноён
Бэрс
Тэрэг
Тэмээ
Морь
Хүү

Ноён (Англи: King, ♔♚) нь шатрын дүрсүүдийн нэг юм.

Анхны байрлал

  • Цагаан ноён нь шатрын хөлгийн e1, хар ноён нь e8 нүдэнд байрлаж тоглолтыг эхлүүлнэ.
  • Ноёныг K гэж тэмдэглэдэг.
  • Шатрын гол зорилго нь өрсөлдөгчийн ноёныг Мадлах явдал юм.


Нүүдэл

  • Босоо, хөндлөн, ташуу бүх чиглэлд 1 нүдээр ахих боломжтой.
  • Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
  • Айлын талын дүрсүүдийн хөлд бууж чадахгүй.


  • Айлын дүрс байгаа нүдэнд бууж чадах бөгөөд энэ тохиолдолд айлын дүрсийг иднэ.


Сэлгээ

Үндсэн өгүүлэл: Сэлгээ (шатар)

Сэлгээ гэдэг нь ноён, тэрэг хоёроо зэрэг хөдөлгөж чадах нүүдэл юм. Сэлгээ нь тоглогчдод нэг удаагийн өрөгт 1 л удаа хэрэглэж болох эрх бөгөөд ерөнхийдөө хамгаалалтыг зорилгоо болгосон нүүдэл болно.

Ноёны тал руу сэлгэх: O-O
Ноёны тал руу сэлгэх
Богино сэлгээ (short castling) гэж нэрлэнэ.
Зүгээр сэлгээ гэвэл богино сэлгээг илэрхийлнэ.
Тэмдэглэгээ: 0-0


Бэрсийн тал руу сэлгэх: O-O-O
Бэрсийн тал руу сэлгэх
Урт сэлгээ (long castling) гэж нэрлэнэ.
Тэмдэглэгээ: 0-0-0


Үнэлгээ

Шатар дахь ноёны үнэ цэнэ нь бусад дүрстэй харьцуулшгүй их юм.

 НоёнБэрсТэрэгТэмээМорьХүү
Дүрсүүдийн үнэлгээ95331
  • Давуу байдалтай, дүрсийн тоо олон байсан ч гэсэн ноёноо мадлуулбал ялагдана.

Шаг, дуг, цод, мад

Шалах жишээ
Хар ноён шалуулсан байна.
Гэхдээ хар дугуйгаар тэмдэглэсэн нүднүүд рүү зугтах боломжтой.
Шаг
Өөрийн нүүдлээр эсрэг талын ноёныг идэж болохуйц байрлалд аваачихыг шаг гэнэ. Гэхдээ хүүгээр шалахыг цод, тэмээгээр шалахыг дуг гэдэг.
Тэмдэглэгээ: +
Ноёноо шалуулсан тохиолдолд ноёноо заавал шалаанаас гаргах ёстой.


Шалуулсан тохиолдолд дараах 3 аргын аль нэгийг сонгож шалаанаас гарна.
  1. Ноёноо аюулгүй нүд рүү зайлуулах
  2. Өөрийн дүрсээр шалааг хаах
  3. Шалсан дүрсийг идэх


Мад
Зугтах боломжгүй шалааг мад гэнэ.
Тэмдэглэгээ: #
Аль нэг тал нь эсрэг талын ноёноо мадлаж чадвал өрөг дуусна.
Ноёноо мадлуулахад айлын нүүдлээс гадна өөрийн талын дүрсүүд ч гай болох тохиолдол бий.


Мад ба жид

  • Шатарт ноёноо айлын дүрсүүдийн хөлд нүүхийг хориглодог.
  • Өөрийн ноёноо төдийгүй айлын ноёныг ийм байдалд оруулж болохгүй. Тэр тохиолдолд хүчээр хичнээн давуу байсан ч тэнцдэг. Үүнийг жид гэнэ.


Мад

  • Хар тал нүүх ёстой
  • Шалуулсан байгаа.
  • Дүрэм зөрчилгүйгээр нүүх боломжгүй болсон.


Жид

  • Хар тал нүүх ёстой.
  • Шалуулаагүй.
  • Дүрэм зөрчилгүйгээр нүүх боломжгүй болсон.