Полимер

Полимер (Грек poly-, "олон" + -mer, "хэсэг"), олон тооны дэд нэгжүүдээс тогтох том молекул эсвэл макромолекул. Полимерүүд нь маш өргөн хүрээний шинж чанаруудыг агуулдаг тул,[2] зохиомол ба байгалийн полимерүүдийн аль аль нь өдөр тутмын амьдралын бүхий л зүйлд маш чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.[3] Олны танил нийлэг (синтетик) хуванцар болох полистиролоос (хөөсөнцөр) эхлээд, биологийн бүтэц ба үүргүүдийн үндэс болох ДНХ, уураг гэх мэт байгалийн биополимерууд бүгд полимер нэгдлүүд юм. Нийлэг ба байгалийн бүхий л полимерууд нь мономер гэж нэрлэгдэх олон жижиг молекулуудаас полимеризац гэдэг процессийн үр дүнд үүсдэг.

Шингэн орчинд цөмийн хүчний микроскопоор авсан шугаман полимерийн хэлхээ. Энэ полимерийн гадгуун урт нь ~204 nm; өргөн нь гэх мэт багтана~0.4 nm.[1]

Эх сурвалж