Приморийн хязгаар

Приморийн хязгаар (орос. Примо́рье) — Оросын Холбооны Улсын субьект. Засаг захиргааны төв нь Владивосток хот, мөн энэ хот нь Холбооны Алс дорнод тойрогийн төв нь юм.

Приморийн хязгаар
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
1,913,037
Цагийн бүсUTC+10 ([4])
OKTMO ID05000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Приморийн хязгаар 1938 оны 10-р сарын 20-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн «Алс дорнодын хязгаарыг Хабаровск, Приморийн хязгаарт хуваах тухай» тогтоолоор байгуулагдсан байна.

Баруун талаараа БНХАУ, баруун урдуураа Умард Солонгос, умард хэсгээрээ ОХУ-ын Хабаровск хязгаартай хиллэдэг байна.

Хүн ам

Оросын статистикийн "Росстат" байгууллагын 2024 оны албан ёсны мэдээгээр тус хязгаарын хүн 1 806 393 байсан. Үүнээс хотын хүн ам нь - 80,01 %.

Хүн амын үндэсний бүтэц

2010 оны хүн амын тооллогын дүнгээр 1 мянга гаруй хүн амтай ард түмний тоо дараах байдалтай байна.

  • Оросууд - 1,675,992 (85.66%)
  • Яс үндсээ заагаагүй хүмүүс - 144,927 (7.41%)
  • Украинчууд - 49,953 (2.55%)
  • Солонгосчууд - 18,824 (0.96%)
  • Татарууд - 10,640 (0.54%)
  • Узбекууд - 8993 (0.46%)
  • Беларусьчууд - 5930 (0.30%)
  • Армянчууд - 5924 (0.30%)
  • Азербайжанчууд - 3937 (0.20%)
  • Хятадууд - 2857 (0.15%)
  • Мордва - 2223 (0.11%)
  • Германчууд - 2087 (0.10%)
  • Чувашууд - 1960 (0.10%)
  • Башкирууд - 1564 (0.08%)
  • Молдавчууд - 1433 (0.07%)
  • Киргизүүд - 1424 (0.07%)
  • Казакууд - 1235 (0.06%)

Нутгийн бага тооны үндэстнүүд:

  • Удэгейчууд — 793 (0,04 %)
  • Нанайчууд — 383 (0,01 %)
  • Тазууд — 253 (0,01 %)

Боловсрол

Приморийн хязгаарт 20 дээд боловсролын байгууллага болон салбаруд байдаг. Тэдний хамгийн том нь Оросын Алс дорнодын Холбооны Их сургууль юм.

Эш холбоос