Холбооны тойрог (ОХУ)

Оросын Холбооны Улсын найман холбооны тойрог (Орос: федеральный округ) нь хэд хэдэн Холбооны байгууламжаас (засаг захиргааны нэгж) бүрдэнэ. Крымыг Өмнөд Холбооны тойрогт оруулсан байдаг.

Холбооны тойрог нь холбооны улсын хамгийн дээд засаг захиргааны нэгж биш харин зөвхөн захиргааны нэмэлт бүтэц юм. Холбооны тойрог бүрт Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч өөрөө томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ба тэд холбооны байгууламжийн тэргүүний (ихэнхдээ амбан захирагч эсвэл ерөнхийлөгч) ажлыг хянах үүрэг хүлээнэ.

Найман холбооны тойргийн талаар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийн хуваарь өгүүллэгт бүтцийг нь тоймлон бичсэн буй.

Холбооны тойрогГазар нутаг км²Нийт хүн амХүн ам км² тутамд
Алс Дорнод(6.215.900)0(6.692.865)0(1)
Баруун Хойд1.677.90013.974.46608
Сибирь(5.114.800)(20.062.938)0(4)
Өмнөд (Крымын хамт)0.442.92015.689.40035
Хойд Кавказ0.170.43909.108.73753
Урал1.788.90012.373.92607
Ижил Мөрөн1.038.00031.154.74430
Төв0.650.70038.000.65158
Оросын Холбооны Улс нийт (Крымын хамт)17.101.4800147.056.131008
2018 оны арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Буриад Улс ба Өвөр Байгалын хязгаарыг Сибирийн Холбооны тойргоос гарган Алс Дорнодын Холбооны тойрогт оруулсан. Үүнийг дээрх хүснэгтэд харгалзаагүй болно.

    Өмнөд* -    Хойд Кавказ –    Төв    Баруун Хойд    Ижил Мөрөн    Урал    Сибирь    Алс Дорнод
* Крымын Оросын Холбооны Улсад нэгдэх эсэх нь маргаантай хэдий ч өдгөө Өмнөд Холбооны тойрогт орсноор тооцдог.