Рожер Федерер

Рожер Федерер (Герман: Roger Federer; 1981 оны наймдугаар сарын 8-нд Швейцарын Базель хотод төрсөн) нь одоогоор дэлхийд нэгт жагсаж байгаа Швейцарын мэргэжлийн теннисчин юм.

Рожер Федерер Теннисчин
Рожер Федерер
2007 оны Цинцинати Мастерс тэмцээний үеэр
Хоч:Федерер-Экспресс («FedEx»)
Кинг Рожер
Маэстро[1]
Улс:ШвейцарШвейцар Швейцар
Төрсөн өдөр:1981 оны 8 сарын 8 (1981-08-08) (42 настай)
Өндөр:185 см
Жин:85 кг
Мэргэжлийн тамирчны гараа:1998
Тоглодог гар:баруун
Дасгалжуулагч:Северин Люти
Иван Любичич
Шагналын мөнгө:118.875.916,00 Америк доллар
Ганцаарчилсан
Амжилт:1178:258
Түрүүлсэн тэмцээн:99
Оргил чансаа:1 (2004 оны 2 сарын 1)
Одоогийн чансаа:3
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног:310
Их Дуулга
Хос
Амжилт:129:89
Түрүүлсэн тэмцээн:8
Оргил чансаа:24 (2003 оны 6 сарын 9)
Их Дуулга
Олимпын наадам
Инфобоксыг сүүлд шинэчилсэн нь:
2018 оны 11 сарын 5
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос)

Тэрбээр 2004 оны хоёрдугаар сарын 2-ноос 2008 оны наймдугаар сарын 18-ныг хүртэл дэлхийн хамгийн шилдэг теннисчин байсан. Олон мэргэжилтэн Федерерийг бүх үеийн хамгийн шилдэг теннисчин гэж үздэг. Тэрбээр ганцаарчилсан төрлөөр Их Дуулгын 15 тэмцээнд аваргалсан нь 14 түрүүтэй Пит Сампрасын дараа л орох амжилт байсан бол 2009 оны Францын нээлттэй тэмцээн, Уимблдон 2009-д тус тус аваргалж их дуулгын 14, 15 дах цомоо авсанаар агуу Пит Сампрасын амжилтыг эвдлээ. Амжилтаас нь дурдвал Австралийн нээлттэй тэмцээнд 4 удаа (2004, 2006, 2007, 2010), Уимблдонд 6 удаа (2003-2007, 2009), АНУ-ын нээлттэй тэмцээнд 5 удаа (2004-2008) тус тус аваргалж байсан. 2007 онд тэрбээр Бёрн Боргийн тогтоосон байсан Вимблдонд хамгийн олон удаа дараалж аварга болсон амжилтыг давтсан. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2006-2008 онд 3 удаа шигшээ тоглолтод шалгарч үлдэж байсан хэдий ч түрүүлж чадаагүй байсан бол ийнхүү 2009 оны аваргын цомыг авсанаар их дуулгын 4 тэмцээнээс бүгдээс нь аваргын цом авсан 6 дахь тамирчин боллоо. Федерерийн төрөлх хэл нь Швейцарийн герман хэл бөгөөд англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр бас швед, итали хэл гадарладаг. 2009 оны 2-р сарын 17-ны байдлаар тэрээр тэмцээний шагналаас нийт $45,318,757 олсон нь бүх үеийн теннисчдийн дунд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Их Дуулгын тэмцээний үзүүлэлт

Энэ хүснэгтэд Федерерийн Их Дуулгын тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэрхэн оролцож ирснийг харуулж байна.

ОнАвстралийн нээлттэйФранцын нээлттэйУимблдонАНУ-ын нээлттэй
1999ШалгараагүйШат 1Шат 1Шалгараагүй
2000Шат 3Шат 4Шат 1Шат 3
2001Шат 31/4 шигшээ1/4 шигшээШат 4
2002Шат 4Шат 1Шат 1Шат 4
2003Шат 4Шат 1АваргаШат 4
2004АваргаШат 3АваргаАварга
2005Хагас шигшээХагас шигшээАваргаАварга
2006АваргаШигшээАваргаАварга
2007АваргаШигшээАваргаАварга
2008Хагас шигшээШигшээШигшээАварга
2009ШигшээАваргаАваргаШигшээ
2010Аварга1/4 шигшээ1/4 шигшээХагас шигшээ

Цахим холбоос

 Commons: Рожер Федерер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл