Температур

Температур нь биеийн халалтын зэргийг хэмжих нэгжийг хэлнэ. Тэмдэглэгээ нь Т. Температурын хэмжээг илэрхийлэх олон төрлийн нэгжийн шаталбар байдаг. Жишээ нь: Кельвиний, Цельсийн, Фаренгейтын шаталбар гэх мэт. Температурыг хэмжих багажыг термометр гэнэ.

Физикийн тоо хэмжээ
НэрТермодинамикийн температур
Томьёоны тэмдэглэгээ (Кельвинээр өгөгдсөн үед)
(Цельсийн градусаар өгөгдсөн үед)
Тоо хэмжээ- ба
нэгжийн систем
НэгжХэмжээс
СИК, °CΘ
ПланкПланкийн температурħ1/2·G−1/2·c5/2·k−1
Сарын дундаж дулааны хэмийг харуулсан дүрслэл
Жилийн дундаж температур

Температур нь байгалийн шинжлэх ухааны бүх салбарт маш чухал хэмжигдэхүүн юм. Температурын үндсэн физик тодорхойлолтыг термодинамикаар тодорхойлдог.

Аливаа биеийн температур нь хэсгээс хэсгийн хооронд болон цаг хугацаа өнгөрөхийн сацуу байнга хувьсан байдаг. Үүнийг жижиг термометрээр юм уу эсвэл тухайн биетийн дулааны цацаргалтыг бүртгэн харж болно. Хэрвээ биетийн температур хэт хурдан өөрчлөгдвөл, эсвэл хэт жижиг хэсгийн температур өөрчлөгдвөл температурыг хэмжихэд хүндрэлтэй болох бөгөөд зарим тохиолдолд хэмжих боломжгүй болно.

Хүрээлэн буй гадаад орчинтой энерги болон бодис солилцохгүй байгаа биетийн температур аяандаа нэгэн жигд болдог. 2 бие дулаан солилцоход халуун биеээс хүйтэн бие уруу дулаан дамждаг. Ижил температуртай хоёр биеийн хооронд дулаан солилцол явагдахгүй. Эдгээр ижил температуртай биесийг дулааны тэнцвэртэй биес хэмээдэг.

Онолын үүднээс байж болох хамгийн хүйтэн температур бол 0 К буюу ойролцоогоор -273.15°C юм. Үүнийг абсолют тэг хэм буюу абсолют тэг температур гэдэг. Абсолют тэг температурлуу дөхөж болох боловч яг абсолют тэг хэмийг бодит физикийн системд гарган авах боломжгүй юм.

Температурын хуваарилалт болон түүний нэгж

Температурын хуваарилалтын тойм хүснэгт
НэгжНэгжийн­ тэмдэгдоод тогтоосон цэг F1дээд тогтоосон цэг F2Хуваарилалтын интервалНээгчНээгдсэн жилХэрэглээний тархалт
КельвинKT0 = 0 KTгфц(H2O) = 273,16 K Уильям Томсон1848дэлхий даяар (СИ-нэгж)
Цельсийн градус°CTx.цэг(H2O) = 0 °C
Tб.цэг(H2O) = 100 °C
Андерс Цельс1742дэлхий даяар
Фаренгейтын градус°FTхөрг. = 0 °F
Tхүн = 96 °F
Даниель Фаренгейт1714АНУ
Ранкины градус°Ra, °RT0 = 0 °Ra Уильям Ранкин1859АНУ
Делислийн градус°De, °DTx.цэг(H2O) = 150 °DeTб.цэг(H2O) = 0 °De Жосеф-Николас Делисле1732ОХУ (19-р зуун)
Реомюрагийн градус°Ré, °Re, °RTx.цэг(H2O) = 0 °RéTб.цэг(H2O) = 80 °Ré Рене Антуан Ферчаүлт де Реомюр1730Баруун европ, 19-р зууны сүүл хүртэл
Ньютоны градус°NTx.цэг(H2O) = 0 °NTб.цэг(H2O) = 33 °N Исаак Ньютон≈ 1700байхгүй
Рёмерийн градус°RøTx.цэг(Нуур) = 0 °Rø
Tб.цэг(H2O) = 60 °Rø Оле Рёмер1701байхгүй
Сонгож авсан температурын утгуудыг төрөл бүрийн нэгжээр
Хэмжилтийн утга \ НэгжФаренгейтийн градусРанкины градусРеомюраЦельсийн градусКельвин
Нарны гадаргуу дээрх дундаж температур9 941 °F10 400 °Ra4 404 °R5 505 °C5 778 K
Төмрийн хайлах температур2 795 °F3 255 °Ra1 228 °R1 535 °C1 808 K
Хар тугалганы хайлах температур621,43 °F1081,10 °Ra261,97 °R327,46 °C600,61 K
Усны буцлах цэг (хэвийн даралтанд)212 °F671,67 °Ra80 °R100 °C373,15 K
Хамгийн өндөр гадна агаарын хэмжсэн температур136,04 °F595,71 °Ra46,24 °R57,80 °C330,95 K
Хүний биеийн температур фарангейтаар96 °F555,67 °Ra28,44 °R35,56 °C308,71 K
Усны гурван фазын цэг32,02 °F491,69 °Ra0,01 °R0,01 °C273,16 K
Усны хөлдөлтийн цэг (хэвийн даралтанд)32 °F491,67 °Ra0 °R0 °C273,15 K
Мөнгөн усны хайлах температур−37,89 °F421,78 °Ra−31,06 °R−38,83 °C234,32 K
Хамгийн бага гадаа хэмжсэн агаарын температур−128,56 °F331,11 °Ra−71,36 °R−89,2 °C183,95 K
Этанолын хөлдөлтийн цэг−173,92 °F285,75 °Ra−91,52 °R−114,40 °C158,75 K
Азотын буцлах цэг−320,44 °F139,23 °Ra−156,64 °R−195,80 °C77,35 K
Абсолют тэг хэм−459,67 °F0 °Ra−218,52 °R−273,15 °C0 K
Тайлбар: Саарал дэвсгэрээр тэмдэглэсэн нүднүүдээр тухайн нэгжийн уламжлалт тогтоосон цэгийг тодорхойлон тэмдэглэв.