Цельсийн градус

Цельсийн градус нь температурын хэмжилтийн нэгж юм.

Цельсийн градус
Нэгжийн системСИ-н уламжлагдсан нэгж
ХэмжигдэхүүнТемператур
Тэмдэглэгээ
НэрлэгдсэнАндерс Цельс
Томьёоны тэмдэглэгээ
Шилжүүлэг
1 нь...
   СИ-системд  

Тодорхойлолт

Температур цельс нь термодинамикийн температуртай эквивалент:

Цельсийн температурын тоон утга болон түүнд хамаарах термодинамикийн температурын хооронд дараах харилцаа үйлчилнэ:

(Угалзан хаалт нь цельсийн градус болон кельвин нэгжүүдийг хэрэглэх үед зөвхөн тоон утга байгааг илэрхийлнэ)

Шинэ тодорхойлолтоор усны хайлах болон буцлах цэгийн цельсийн болон кельвиний хэмжээсийг яг 0 °С болон 100 °С хэм биш харин 0,002519 °С болон 99,9839 °С хэм гэж тогтоосон байна.[1]

Түүх

Цельсийн хэмжээсийг анх 1742[2][3] онд шведийн [4] астрономич Андерс Цельс нь температурын скалаг зуу хуваан танилцуулж байжээ. Tогтмол цэгээр 1730 онд танилцуулж байсан Реомюра-хуваарилалтыг ашигласан ба энэ нь усны хөлдөх температураас буцлах температурын хооронд даралтыг хэвийн даралтанд буюу агаарын даралт нь 1013,25 гектопаскал эсвэл 760 миллиметр мөнгөн усны баганаар.[5] авчээ. Энэ сонгож авсан хэсгийн хоорондоx зайг 100 ижил зайд хувааснаа град хэмээн нэрлээд мөнгөн усны термометрээр хэмжсэн байна. Үүнээс уламжлан "зууны хуваарилалттай термометр" хэмээн түүхэнд нэрлэгдэх болов. Өнөөгийн хэрэглэж байгаа цельсийн хуваарилалтаас Цельсийн хуваарилалт нь 0° утганд усны буцлах температур, харин 100° утганд хөлдөх утгыг хэрэглэж байснаараа өөр байжээ.[5] Ингэснээр биетийг халаах тусам температурын тоон утга нь буурч байв.

Орчин үеийн цельсийн температурын хуваарилалтанд буцлах температурын утгыг 100° болон хөлдөх температурын утгыг 0°-р хэрэглэдэг бөгөөд үүнийг Цельсийн найз Карл фон Линне түүнийг нар барсны дараахан буюу 1744 онд өөрчлөн хэрэглэжээ.[5][3][6]

1948 онд буюу бараг 200 жилийн дараа олон улсын 9 дэх хэмжилт болон жингийн нэгдсэн хуралдаанаар Цельсийн хийсэн ажилд хүндэтгэл үзүүлэн тэр хүртэл хэрэглэж ирсэн температурын хуваарилалтын хоорондын зай центиградусыг өөрчлөн цельсийн градус болгон хэрэглэх болжээ.

Термодинамикийн температур болон цельсийн температурын томьёоны тэмдэглээ

Цельсийн температурын томьёоны тэмдэг нь (ялгах зорилгоор бас хэрэглэнэ) (тета) болон жижиг "т" үсэг нь стандарт бөгөөд мөн том Т үсгийг буруугаар хэрэглээд байдаг. Том Т үсэг нь уг нь абсолют температурыг "кельвинээр" илэрхийлдэг юм.

Температурын өөрчлөлт

Температурын өөрчлөлт гэдэг нь цаг хугацаа эсвэл газрын байршлаар ялгаа бүхий хоёр хэмжилтийн цэгийн температурын ялгааг хэлнэ.

Температурын өөрчлөлтийн нэгжийг олон улсын нэгжийн системд кельвинээр хэрэглэнэ.

Кельвин болон цельсийн градусын нэгжийн тоон утгууд нь температурын өөрчлөлт дээр хэрэглэхэд хоорондоо таардаг:

Жишээлбэл
хоёр температурын өөрчлөлтийг олох байлаа гэж бодъё бол .
Эндээс:

Температурын хуваарилалт

Температурын хуваарилалтын тойм хүснэгт
НэгжНэгжийн­ тэмдэгдоод тогтоосон цэг F1дээд тогтоосон цэг F2Хуваарилалтын интервалНээгчНээгдсэн жилХэрэглээний тархалт
КельвинKT0 = 0 KTгфц(H2O) = 273,16 K Уильям Томсон1848дэлхий даяар (СИ-нэгж)
Цельсийн градус°CTx.цэг(H2O) = 0 °C
Tб.цэг(H2O) = 100 °C
Андерс Цельс1742дэлхий даяар
Фаренгейтын градус°FTхөрг. = 0 °F
Tхүн = 96 °F
Даниель Фаренгейт1714АНУ
Ранкины градус°Ra, °RT0 = 0 °Ra Уильям Ранкин1859АНУ
Делислийн градус°De, °DTx.цэг(H2O) = 150 °DeTб.цэг(H2O) = 0 °De Жосеф-Николас Делисле1732ОХУ (19-р зуун)
Реомюрагийн градус°Ré, °Re, °RTx.цэг(H2O) = 0 °RéTб.цэг(H2O) = 80 °Ré Рене Антуан Ферчаүлт де Реомюр1730Баруун европ, 19-р зууны сүүл хүртэл
Ньютоны градус°NTx.цэг(H2O) = 0 °NTб.цэг(H2O) = 33 °N Исаак Ньютон≈ 1700байхгүй
Рёмерийн градус°RøTx.цэг(Нуур) = 0 °Rø
Tб.цэг(H2O) = 60 °Rø Оле Рёмер1701байхгүй

Температурын харьцуулалт

Сонгож авсан температурын утгуудыг төрөл бүрийн нэгжээр
Хэмжилтийн утга \ НэгжФаренгейтын градусРанкины градусРеомюраЦельсийн градусКельвин
Нарны гадаргуу дээрх дундаж температур9 941 °F10 400 °Ra4 404 °R5 505 °C5 778 K
Төмрийн хайлах температур2 795 °F3 255 °Ra1 228 °R1 535 °C1 808 K
Хар тугалганы хайлах температур621,43 °F1081,10 °Ra261,97 °R327,46 °C600,61 K
Усны буцлах цэг (хэвийн даралтанд)212 °F671,67 °Ra80 °R100 °C373,15 K
Хамгийн өндөр гадна агаарын хэмжсэн температур136,04 °F595,71 °Ra46,24 °R57,80 °C330,95 K
Хүний биеийн температур фарангейтаар96 °F555,67 °Ra28,44 °R35,56 °C308,71 K
Усны гурван фазын цэг32,02 °F491,69 °Ra0,01 °R0,01 °C273,16 K
Усны хөлдөлтийн цэг (хэвийн даралтанд)32 °F491,67 °Ra0 °R0 °C273,15 K
Мөнгөн усны хайлах температур−37,89 °F421,78 °Ra−31,06 °R−38,83 °C234,32 K
Хамгийн бага гадаа хэмжсэн агаарын температур−128,56 °F331,11 °Ra−71,36 °R−89,2 °C183,95 K
Этанолын хөлдөлтийн цэг−173,92 °F285,75 °Ra−91,52 °R−114,40 °C158,75 K
Азотын буцлах цэг−320,44 °F139,23 °Ra−156,64 °R−195,80 °C77,35 K
Абсолют тэг хэм−459,67 °F0 °Ra−218,52 °R−273,15 °C0 K
Тайлбар: Саарал дэвсгэрээр тэмдэглэсэн нүднүүдээр тухайн нэгжийн уламжлалт тогтоосон цэгийг тодорхойлон тэмдэглэв.

Эшлэл