Фүжи уул

f

Фүжи уул
Кавагүчи нуураас харагдах Фүжи уул
Кавагүчи нуураас харагдах Фүжи уул

Кавагүчи нуураас харагдах Фүжи уул

Үнэмлэхүй өндөр3776,24 м Т.у.т.х
БайрлалЯманаши ба Шизүока, Япон
Тусгаарлагдсан зай2077 км → Шюэшань
Харьцангуй өндөр3776 м
Солбицол, 138° 43′ 38″ З35° 21′ 38″ У, 138° 43′ 38″ З
Фүжи уул (Япон)
Фүжи уул (Япон)
Фүжи уул
Фүжи уул
ТөрөлДавхаргат галт уул
Чулуулгийн нас100.000 жил
Сүүлчийн тэсрэлт1707
Анхны авиралтЭн-но Шокакүг 700 оны орчим авирсан гэж тооцдог[1]
Энгийн замУулын тойрон аялал
ОнцлогЯпоны хамгийн өндөр уул, ЮНЕСКО дахь дэлхийн соёлын өв
pd3
pd5
fd2

Фүжи уул (яп. 富士山) нь Японы Шизүока, Яманаши аймгуудын нутагт орших идэвхтэй галт уул юм. Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад байдаг соёлын өвд багтсан байдаг.

Далайн түвшнээс дээш 3,776 м өндөр тус уул нь Японы хамгийн өндөр цэг болно.Фүжи-Хаконэ-Изү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багтаж хамгаалагддаг.

Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудад Япон улсын бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.

Фүжи уулын 8 оргил

Фүжи уул ба Токио

Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.

Японы хамгийн өндөр цэг нь 3,776 м өндөрт орших Кэнгаминэ оргил юм.

  • Кэнгаминэ - 3,776 м
  • Хакүсандакэ - 3,756 м
  • Изүгадакэ - 3,740 м
  • Асахидакэ- 3,730 м
  • Сэйчигадакэ - 3,730 м
  • Мишимадакэ - 3,730 м
  • Күсүшидакэ - 3,720 м
  • Комагадакэ - 3,710 м

Цаг уурын ажиглалтын станц

1880 оноос Фүжи уулын өндөрлөг шинж чанарыг ашиглан цаг уурын ажиглалт явуулж эхэлжээ.

1932 онд цаг уурын ажиглалтын станц байгуулагдсан байна. Энэ нь нэг хэсэг дэлхийн хамгийн өндөр цэг дэх цаг уурын ажиглалтын станцад тооцогдож байв.

1964 оны 9 сарын 10-нд радар суурилуулагджээ. Гэвч хиймэл дагуул зэрэг шинжлэх ухаан технологийн дэвшлийн үрээр радарын ажиглалт хийх шаардлагагүй болжээ.

1999 оноос радар ашиглахыг больж, 2004 оноос хүн ажиллахаа больсон байна.

Авиралт

Фүжи ууланд авирах зам жил бүрийн 7 сарын 1-нээс 8 сарын 27-ны хооронд нээгдэнэ. Зарим авирагч өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг.

Жил бүр 200,000 хүн Фүжи ууланд авирдгаас 30 хувь нь гадаад хүмүүс байдаг гэсэн тооцоо бий.

Тавдугаар зогсоол

Фүжи уулын 2300 м өндөрт орших 5 дугаар зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буухад 2-5 цаг тус тус зарцуулна.

Фүжи ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дугаар зогсоол хүртэл машинтай явж болно. Харин түүнээс дээш зөвхөн явган явна. Зогсоол бүрд жижиг буудал байна, мөн бэлэг дурсгалын зүйл болон ундаа, ойр зуурын хүнс зардаг мухлаг бий. Уулын 5 дугаар зогсоол нь хамгийн том ба зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан, том талбайтай машин зогсоолтой. Иймд тус зогсоолд жуулчид том оврын автобус болон машин унаатай олноор ирдэг.

Бусад

  • 1984-2004 онд 5000-тын, 2004 оноос 1000-тын иенийн дэвсгэртийн ар талд Фүжи уулыг дүрсэлсэн байдаг.
  • Фүжи уулын нэр Японы олон хот, тосгон, дүүрэг, компани, сүмочдын шиконад орсон байдаг. Мөн "Фүжи уул харагддаг" гэсэн утга бүхий Фүжими гэсэн нэртэй газар ч тун олон бий.

Цахим холбоос

 Commons: Mount Fuji – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Фүжи уул

Эшлэл