Холбооны ерөнхийлөгч (Герман)

ХБНГУ-ын Xолбооны Ерөнхийлөгч (герм. Bundespräsident) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн тэргүүн юм.

Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны ерөнхийлөгч
Холбооны ерөнхийлөгчийн сүлд туг
Холбооны ерөнхийлөгчийн сүлд туг
холбооны бүргэд
Xолбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер
Одооны ерөнхийлөгч
Франк-Вальтер Штайнмайер
Ерөнхийлөгчийн ордонБерлин дахь Ордон Бельвю,
Бонн дахь Вилла Хаммершмид
Ерөнхийлөгчийн хугацаатаван жил
(үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй)
Алба бий болсон1949 оны 5 сарын 24
Сүүлийн сонгууль2017 оны 2 сарын 12
МэндлэлтНоён Холбооны ерөнхийлөгч
ОрлогчБундесратын ерөнхийлөгч
Цахим хуудасwww.bundespraesident.de
Xолбооны ерөнхийлөгчийн бэлгэдэл

Энэхүү албан тушаал нь 1949 онд Англи, Франц, АНУ зэрэг улсууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг байгуулсаны дараа бий болгосон юм. Холбооны Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн байгууллага болох Холбооны хурал тусгай хурлаар сонгодог байна. Холбооны хурлын бүрэлдэхүүнд Бундестагийн болон Орон нутгийн хурлааас пропорционал зарчмаар сонгогдсон гишүүд ордог байна. Холбооны Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай олонхийн саналаар сонгогддог. Нэг удаа дахин улиран сонгогдох боломжтой байдаг. Холбооны Ерөнхийлөгч Берлин хотод -Бельвю цайз болон Бонн хотод Хаммершмидт харшид байралдаг байна. 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс уг албан тушаалд Франк-Вальтер Штайнмайер сонгогдоод байгаа.

Xолбооны ерөнхийлөгч нь тус улсын улс төрийн системийн өдөр тутмын ажилд огт оролцдоггүй. Хэдийгээр ингэж оролцох эрхийг нь үндсэн хуулиар нь хориглосон заалт байхгүй ч, Германы төрийн тэргүүд уламжлалаа даган улс төрийн бодлогын хэрэгт оролцдоггүй байна. Германд төрийг удирдах дээд эрх нь Холбооны канцлер (эсвэл Холбооны канцлер хатагтай) болон Холбооны Их Хуралд байна.[1] Ерөнхийлөгчийн алба буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвхөн ёслолын ажлаар хязгаарлагдахгүй, харин улс төрийн хэрэгт оролцох эрх, үүрэгтэй. Ерөнхийлөгчийн албаны эрхлэх үйлийг үндсэн хуулиар зааж өгсөн байна. Үүнийг хэрэгжүүлэх эсэхээ xолбооны ерөнхийлөгч нь бие даан шийдэх ба үүнтэй холбоотойгоор түүнд өөрийнхөө саналыг илэрхийлэх эрх нь бас бий.[2]

Олон улсын эрх зүйд Холбооны Улсыг төлөөлөхөөс гадна Холбооны ерөнхийлөгч нь хямралын үед улс төрийн хэрэгт бие даан шийддэг хэд хэдэн нөөц даалгавар бас байна.[3] Үүнд жишээлбэл Бундестагийн бус замаар гарч буй хуулийг хуульчлаx зөвшөөрөл өгөх, бундес канцлерийн сонголтын ажилд, Германы Бундестагийг татан буулгах шийдвэрийг гаргах гэх мэт.

Эрх, үүрэг

Холбооны ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хүрээнд дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • Олон улсын эрх зүйд Холбооны Улсаа төлөөлөх
  • Дипломат төлөөлөгчийг батлах
  • Холбооны Улсын хэмжээнд өршөөлийн тогтоомж гаргах эрхтэй ч, ял хөнгөрүүлэх эрх байхгүй
  • Түүний гарын үсгээр холбооны хууль хүчин төгөлдөр болохоос гадна холбооны хуулийн товхимолд нийтлэх зөвшөөрөл олгох
  • Холбооны канцлерийг тэр Германы Бундестагаас санал болгох эрхтэй ба сонгогдсон канцлерийг томилох болон халах
  • Холбооны канцлерийн саналын дагуу Холбооны сайдуудыг томилох болон ажлаас халах

Өнөөг хүртэлх холбооны ерөнхийлөгчид

ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгчид
Д/дНэр (амьдралын он жил)НамАлба эхэлсэн хугацааАлба дууссан хугацааӨдрөөрСонгууль
01Теодор Хойс (1884–1963)ГЧАН1 12.09.1949112.09.195936531949/1954
02Хайнрих Любке (1894–1972)ГХАХ13.09.195930.06.196935791959/1964
03Густав Хайнеманн (1899–1976)ГНАН01.07.196930.06.197418261969
04Вальтер Шеель (1919–2016)ГЧАН01.07.197430.06.197918261974
05Карл Карстенс (1914–1992)ГХАХ01.07.197930.06.198418271979
06Рихард фон Вайцзеккер (1920–2015)ГХАХ01.07.198430.06.199436521984/1989
07Роман Херцог (1934–2017)ГХАХ01.07.199430.06.199918261994
08Йоханнес Рау (1931–2006)ГНАН01.07.199930.06.200418271999
09Хорст Көлэр (* 1943)ГХАХ01.07.20042 31.05.2010221612004/2009
Алба эзэнгүй29
10Кристиан Вульф (* 1959)ГХАХ[1]30.06.2010317.02.201235982010
Алба эзэнгүй29
11Йоахим Гаук (* 1940)нам бус18.03.201218.03.201718302012
12Франк-Вальтер Штайнмайер (* 1956)ГНАН19.03.2017алба хашиж буй25942017

Теодор Хойс, Рихард фон Вайцзеккер нар хоёр удаа бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан ерөнхийлөгчид юм.

Хайнрих Любке, Хорст Көлэр, Кристиан Вульф нар нь Холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өөрсдийн хүсэлтээр хүлээлгэн өгснөөр хугацаанаасаа өмнө дуусгавар болгожээ.

Мөн үзэx

Цахим хуудас

 Commons: Xолбооны ерөнхийлөгч – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл