Энтони Хопкинс

Сэр Филип Энтони Хопкинс, CBE (Англи: Philip Anthony Hopkins, 1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэльс улсын Порт Толбот хотод төрсөн) нь Британи гаралтай Америкийн кино жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч юм. Хурга майлахаа болино (1991), Ханнибал (2001) болон Улаан луу (2002) кинонуудад бүтээсэн цуврал алуурчин доктор Ханнибал Лектерийн дүрээр эчнээ танил юм. Оскарын нэг (2002, Хурга майлахаа болино), Эммийн хоёр (1976, Линдбергийг барьцаалах шалтаг; 1981, Бункер), БАФТА-гийн дөрвөн (1992, Хурга майлахаа болино; 1994, Уналт; 2008, Academy Fellowship; 1973, Дайн ба энх) шагналыг хүртжээ. 1957 онд Кардифф дахь "Урлагийн коллеж", 1959 онд Лондон дахь "Жүжиглэх урлагийн Хааны академийг" тус тус дүүргэсэн ажээ.

Хопкинс 2010 онд.

Товч мэдээлэл

Нэр нь түгсэн бүтээлүүд:
  • Хүн заан / The Elephant Man1980
  • Бункер / The Bunker1981
  • Хурга майлахаа болино / The Silence of the Lambs1991
  • Чаплин / Chaplin1992
  • Намрын домог (өөрөөр Эр зоригийн дууль) / Legends of the Fall1994
  • Никсон / Nixon1995
  • Зоррогийн баг / The Mask of Zorro1998
  • Танилц Жо Блэк / Meet Joe Black1998
  • Биелэгдэшгүй даалгавар 2 / Mission: Impossible 22000
  • Ханнибал / Hannibal2001
  • Улаан луу / Red Dragon2002
  • Дэлхийн хамгийн хурдан Индиан / The World’s Fastest Indian2005
  • Биовульф / Beowulf2007
  • Хүн чоно / The Wolfman2010
  • Зан үйл / The Rite2011
  • Тор / Thor2011
  • Хичкок / Hitchkock2012
  • Тор: Харанхуй ертөнц / Thor: The Dark World2013

Эшлэл

Холбоос

 Commons: Энтони Хопкинс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан