Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа товчоор. АПЕК (англи. Asia-Pacific Economic Cooperation, APEC)-Ази-Номхон далайн бүс нутгийн 21 орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, либералчлах чиглэлээр хамтран ажиллах чуулган. АПЕК-ийн зорилго нь эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх, Ази Номхон далайн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх явдал юм. Оролцогч орнуудын эдийн засаг нь дэлхийн хүн амын 40 орчим хувийг хамардаг бөгөөд ДНБ-ий 54 орчим хувь, дэлхийн худалдааны 44 хувийг бүрдүүлдэг байна.

Ногоон нь одоогоор АПЕК-ийн 21 гишүүн орон

АПЕК-ийн оролцогчид

Одоогийн байдлаар АПЕК-т 21 гишүүн орон байдаг. БНХАУ-ын бүрэн зөвшөөрлөөр Тайвань элссэн цөөхөн Олон улсын байгууллагын нэг юм. Тайванийг оролцуулахын тулд АПЕК "гишүүн орнууд" гэхээс татгалзаж "оролцогч эдийн засаг" гэсэн нэр томьёог шинээр оруулсан байна.

Оролцог эдийн засгуудЭлссэн он
Австрали  Австрали1989
Бруней  Бруней1989
Канад  Канад1989
Индонез  Индонез1989
Япон  Япон1989
Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос1989
Малайз  Малайз1989
Шинэ Зеланд  Шинэ Зеланд1989
Филиппин  Филиппин1989
Сингапур  Сингапур1989
Тайланд  Тайланд1989
Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс1989
Тайвань  Тайвань1991
Хонконг  Хонконг1991
Хятад  Хятад1991
Мексик  Мексик1993
Папуа Шинэ Гвиней  Папуа Шинэ Гвиней1993
Чили  Чили1994
Перу  Перу1998
Оросын Холбооны Улс  Орос1998
Вьетнам  Вьетнам1998

Түүх

Тус холбоо нь 1989 онд Австрали, Шинэ Зеландын Ерөнхий сайд нарын санаачилгаар Австралийн Канберра хотод анх байгуулагдсан.

АПЕК нь зохион байгуулалтын хатуу бүтэц, үзэл сурталгүйгээр чөлөөт зөвлөлдөх форум хэлбэрээр байгуулагдсан. АПЕК нь өөрийн Дүрэмгүй тул хууль эрх зүйн үүднээс байгууллага гэж нэрлэх боломжгүй бөгөөд олон улсын зөвлөлдөх байгууллагын үүрэг гүйцэтгэдэг юм. АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газарт Сингапурт байрладаг бөгөөд гишүүн орнуудыг төлөөлсөн ердөө 23 дипломатчаас гадна орон нутгийн 20 ажилтан багтдаг байна.

АПЕК-ийн дээд байгууллага нь анх жил бүрийн сайд нарын түвшний хурал байсан. 1993 оноос хойш АПЕК-ийн зохион байгуулалтын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын жил бүр болдог "дээд хэмжээний уулзалтууд" (албан бус уулзалтууд) болж, форумын жилийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн, цаашдын үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон Тунхаглалыг батладаг болсон. Гадаад харилцаа, эдийн засгийн сайд нарын хуралдаан хол давтамжтай болдог болсон.

Чуулганы хурлаар сонгогдсон АПЕК-ийн дарга жил бүр ээлжлэн солигддог байна. Даргын чиг үүргийг дараагийн дээд хэмжээний уулзалт болох улс гүйцэтгэдэг. Захиргааны болон техникийн чиг үүргийг 1992 онд байгуулагдсан Нарийн бичгийн дарга нарын газар гүйцэтгэдэг ажээ.

1998 онд Орос, Вьетнам, Перу гэсэн гурван шинэ гишүүн АПЕК-д элссэнтэй зэрэгцэн форумын гишүүнчлэлийн тоог цаашид 10 жилийн хугацаатай нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон байна. Энэтхэг, Монгол (2005.04.02) хоёр улс АПЕК-т элсэх хүсэлтээ гаргасан. Өнөөгийн байдлаар Энэтхэг, Монгол, Колумб, Коста Рика, Пакистан зэрэг Ази, Латин Америкийн арав гаруй улс АПЕК-т элсэх албан ёсны хүсэлтээ албан ёсоор гаргаад байгаа ажээ.

АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт

Он#ОгнооУлсхотХүлээн авагч улсын удирдагч
1989111-р сарын 6–7Австрали  АвстралиКанберраЕрөнхий сайд Боб Хоке
199027-р сарын 29–31Сингапур  СингапурСингапурЕрөнхий сайд Ли Куан Ю
1991311-р сарын 12–14Өмнөд Солонгос  Өмнөд СолонгосСөүлЕрөнхийлөгч Ро Тэ Ву
199249-р сарын 10–11Тайланд  ТайландБангкокЕрөнхий сайд Ананд Паньярахун
1993111-р сарын 19–20Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн УлсБлак айландЕрөнхийлөгч Билл Клинтон
1994211-р сарын 15–16Индонез  ИндонезБогорЕрөнхийлөгч Сухарто
1995311-р сарын 18–19Япон  ЯпонОсакаЕрөнхий сайд Томичи Мураяма
1996411-р сарын 24–25Филиппин  ФилиппинСабикЕрөнхийлөгч Фидель Рамос
1997511-р сарын 24–25Канад  КанадВанкуверЕрөнхий сайд Жан Кретийн
1998611-р сарын 17–18Малайз  МалайзКуала ЛумпурЕрөнхий сайд Махатир Мохамад
199979-р сарын 12–13Шинэ Зеланд  Шинэ ЗеландОклендЕрөнхий сайд Женни Шипли
2000811-р сарын 15–16Бруней  БрунейБандар Сери БегаванСултан Хаснал Болкия
2001910-р сарын 20–21Хятад  ХятадШанхайЕрөнхийлөгч Жианг Земин
20021010-р сарын 26–27Мексик  МексикЛос КабосЕрөнхийлөгч Висенте Фокс
20031110-р сарын 20–21Тайланд  ТайландБангкокЕрөнхий сайд Таксин Шинаватра
20041211-р сарын 20–21Чили  ЧилиСантьягоЕрөнхийлөгч Рикардо Лагос
20051311-р сарын 18–19Өмнөд Солонгос  Өмнөд СолонгосПусанЕрөнхийлөгч Ро Мо Хён
20061411-р сарын 18–19Вьетнам  ВьетнамХанойЕрөнхийлөгч Нгуен Мин Триет
2007159-р сарын 8–9Австрали  АвстралиСиднейЕрөнхий сайд Жон Ховард
20081611-р сарын 22–23Перу  ПеруЛимаЕрөнхийлөгч Алан Гарсиа Перез
20091711-р сарын 14–15Сингапур  СингапурСингапурЕрөнхий сайд Ли Хсиен Лоонг
20101811-р сарын 13–14Япон  ЯпонЁкохамаЕрөнхий сайд Наото Кан
20111911-р сарын 12–13Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн УлсХонолулуЕрөнхийлөгч Барак Обама
2012209-р сарын 9–10Оросын Холбооны Улс  ОросВладивостокЕрөнхийлөгч Владимир Путин
20132110-р сарын 5–7Индонез  ИндонезБалиЕрөнхийлөгч Сузило Бамбанг Юдхойоно
20142211-р сарын 10–11Хятад  ХятадБээжинЕрөнхийлөгч Ши Жиньпин
20152311-р сарын 18–19Филиппин  ФилиппинПасайЕрөнхийлөгч III Бениньо Акино
20162411-р сарын 19–20Перу  ПеруЛимаЕрөнхийлөгч Педро Пабло Куцински
20172511-р сарын 10–11Вьетнам  ВьетнамДа НангЕрөнхийлөгч Тран Дай Куанг
20182611-р сарын 17–18Папуа Шинэ Гвиней  Папуа Шинэ ГвинейПорт МорсбиЕрөнхий сайд Петер О'Нил
20192711-р сарын 16–17 (больсон)Чили  ЧилиСантьягоЕрөнхийлөгч Себастьян Пинера
20202711-р сарын 20Малайз  МалайзКуала Лумпур (зайнаас)Ерөнхий сайд Мухиддин Ясин
20217-р сарын 16Шинэ Зеланд  Шинэ ЗеландОкленд (зайнаас)Ерөнхий сайд Жасинда Ардерн
2811-р сарын 12
20222911-р сарын 18–19Тайланд  ТайландБангкокЕрөнхий сайд Прайут Чан-о-ча
20233011-р сарын 15–17Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн УлсСан ФранцискоЕрөнхийлөгч Жо Байден
202431TBAПеру  ПеруКускоЕрөнхийлөгч Дина Болюарте
202532TBAӨмнөд Солонгос  Өмнөд СолонгосTBAЕрөнхийлөгч Ён Сук-ёол
202633TBATBATBATBA

Монгол Улс-АПЕК

Монгол Улс АПЕК-ийн гадаад худалдааг дэмжих, эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр гэсэн 4 ажлын хэсэгт зочны статустай оролцож байна.

Монгол Улс 2005 оны 4-р сарын 2-нд АПЕК-т элсэн хүсэлтэй байгаа тухай өргөдлөөө өгсөн.