Багваахай

Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion буюу "арслангийн шүд" гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө хумигдаж хураагддаг.

Багваахай

Багваахай цэцэг
Багваахай цэцэг
Биологийн ангилал
Аймаг:Ургамал
(зэрэглэлгүй)Эвдикот
(зэрэглэлгүй)Удвал
Баг:Удвалтан
Овог:Удвалынхан
Бүл:Cichorieae
Төрөл:Taraxacum
Касс.

Хэрэглээ, ашиг тус

Энэ цэцэг 3 сая жилийн өмнө Еврази, Хойд Америкт үүссэн гэж үздэг ба хүн төрөлхтөн хоол хүнсэндээ болон эмийн ургамал болгон хэрэглэж байсан баримт байдаг. Эрт дээр үеэс, барагцаалбал 1000 гаруй жилийн өмнөөс Хятад, Грек, Ром зэрэг орнуудад цэцгийг нь хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Багваахай цэцгийн навч болон цоморлиг нь Ази, тэр дундаа хятад, солонгос хоолны нэг хэсэг нь болдог.

Багвайхайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

Найрлага

Багваахай нь луувангаас ч илүү бета-каротин агуулсан байдаг. Төмөр болон кальцийн агуулагдах хэмжээ нь бууцайнаас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас Витамин B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна.Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ.Багваахайн навч нь их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг. Ялангуяа Витамин A,C болон K. Мөн Кальци, Калиь Төмөр, Марганц гэх мэт. 1 аяга багваахайн навч нь хүний нэг өдрийн хэрэглээний Витамин А-112%, Витамин С 32%, Витамин К 535%-тай тэнцэх хэмжээний аминдэм агуулдаг байна. Мөн жин хасахад шаардлагатай Н Витамины чухал эх булаг нь юм.


100гр-д агуулагдах хэмжээ

Чийгg85.60Илчлэгkcal45ИлчлэгkJ188Уурагg2.70Өөх тосg0.70үнслэгg1.80нүүрс ус g9.20эслэгg3.5Сахарg0.71эрдэс бодис кальц, Camg187Төмөр, Femg3.10Магни, Mgmg36Фосфор, Pmg66Кали, Kmg397Натри, Namg76Цайр, Znmg0.41Зэс, Cumg0.171Мангани, Mnmg0.342

амин дэм

Амин дэм C, mg35.0Тиамин, B-1mg0.190Амин дэм B-6mg0.251Амин дэм Amcg_RAE508каротин , alphamcg363Амин дэм E mg3.44Амин дэм K mcg778.4согтоох бодис , этилg0.0кофейн mg0

Зарим зүйлүүд

  • Taraxacum albidum, цагаан цэцэгт япон багваахай
  • Taraxacum californicum, Калифорнийн багваахай
  • Taraxacum japonicum, Япон багваахай
  • Taraxacum kok-saghyz, Орос багваахай[1]
  • Taraxacum laevigatum, Улаан үрт багваахай.
    • Taraxacum erythrospermum, Taraxacum laevigatum-ийн дэд зүйл гэж үзэх нь олон.[2]
  • Taraxacum officinale (ижил утгатай: T. officinale subsp. vulgare), ердийн багваахай.

Зургийн цомог

Эшлэл

Гадны холбоос

 Commons: Багваахай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан