Кальци

Кальци (Латин: Calcium) нь Ca гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 20 бүхий химийн элемент юм. Атом масс 40.078 amu. Кальци нь саарал өнгөтэй, зөөлөн шүлтлэг газрын металл бөгөөд Дэлхийн царцдаст байх массынхаа хэмжээгээр элементүүдийн дунд 5-рт орно. Мөн далайн усан дахь ангижирсан ионы молекулын тоо болон массын аль алинаар натри, хлор, магни, сульфатын дараа 5-д ордог.[13]

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарКальци, Ca, 20
ЦувааГазрын шүлтийн металл
Бүлэг, үе, блок2, 4, s
Гадаад байдалмөнгөлөг цагаан
CAS дугаар7440-70-2
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ3,39 %[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс40,078(4)[3] u
Атомын радиус (тооцоолсон)180 (194) пм
Ковалент радиус176 пм
Ван дер Ваальсын радиус231[4] пм
Электрон бүтэц[Ar] 4s2
Гаралтын ажил2,87 эВ[5]
1. Ионжилтын энерги589,8 кЖ/моль
2. Ионжилтын энерги1145,4 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Талст бүтэцталдаа төвтэй куб
Нягт1,55 г/см3 (20 °C)[6]
Моосын хатуулаг1,75
Соронзон чанарПарасоронзон (Χm = 1,9 · 10−5)[7]
Хайлах цэг1115 K (842 °C)
Буцлах цэг1760 K[8] (1487 °C)
Молийн эзлэхүүн26,20 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан153 кЖ/моль[8]
Хайлах дулаан8,54 кЖ/моль
Дууны хурд3810 м/сек 293,15 K-д
Хувийн дулаан шингээлт647,3[1] Ж/(кг · К)
Цахилгаан дамжуулалт29,4 · 106[9] A/(В · м)
Дулаан дамжуулалт200 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал(+1[10]) +2
Оксид (суурь)CaO (хүчтэй суурийн шинжтэй)
Хэвийн потенциал−2,84 В (Ca2+ + 2 e → Ca)
Цахилгаан сөрөг чанар1,00 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
40Ca96,941 %тогтвортой
41Ca{син.}103.000 aε0,42141K
42Ca0,647 %тогтвортой
43Ca0,135 %тогтвортой
44Ca2,086 %тогтвортой
45Ca{син.}162,61 dβ−0,25745Sc
46Ca0,004 %тогтвортой
47Ca{син.}4,536 dβ−1,99247Sc
48Ca0,187 %> 6 · 1018 aβ−β−4,27248Ti
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
 I квантын тооγ
рад·Тл−1·сек−1
Er (1H)fL
B = 4,7 Тл
МГц-ээр
43Ca7/20−1,803 · 1076,4 · 10−3013,49
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг:  Химийн бодисыг зэрэглэx, ангилах, баглах европын холбооны журам,[12] өргөтгөсөн байх боломжтой[11]
02 – Хөнгөн-/Туйлын шатамхай

Аюултай

АТ-фразын жагсаалтH: 261
EUH: 014
P: 223​‐​232​‐​501​‐​402+404 [11]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Кальци нь амьд организмуудад, ялангуяа эсийн физиологид чухал үүрэгтэй: кальцийн ион Ca2+нь цитоплазмд орох, гарах функц нь эсийн олон янзын процесст дохио болж өгдөг. Яс, дун зэргийн эрдэсжилтэд ордог кальци нь олон амьтны биед хамгийн их масс эзэлдэг металл билээ. 👌

Хэрэглээ

Кальцигаар уран, хром, цези, рубиди зэрэг элементүүдийг нэгдлээс ангижруулахаас гадна гангаас хүхэр, хүчилтөрөгч зэргийг зайлуулахад хэрэглэдэг. Техникт кальцийн оксидыг шатаасан буюу түүхий шохой гэж нэрлэнэ. Түүнийг шохойн чулууг шатааж гаргаж авдаг.CaCO3=CaO+CO2 ∆H°=-178кЖТүүхий шохойн дээр ус хийхэд их дулаан ялгарч Ca(OH)2 үүсдэг бөгөөд үүнийг болсон (унтраасан шохой) гэж нэрлэнэ.CaO+H2O=Ca(OH)2 ∆H°=-65кЖCa(OH)2 усанд бага (20°C-д 10-3 м3 усанд 1,56г) уусдаг. Түүний ханасан уусмалыг шохойн ус гэнэ. Болсон шохойг барилгад ихээр хэрэглэдэг. Түүний элс ба устай холимгийг шохойн уусмал гэнэ. Шохойн сүүн уусмалаар барилгын дотно гадна хана, таазыг шохойдоход агаараас нүүрсхүчлийн хийг шингээж кальцийн карбонатыг үүсгэдэг учир цагаан өнгөтөй байдаг.

Ca(OH)2+CO2=CaCO3+H2O

Барилгын дотор талын өнгөлгөө, цээж баримал, бэлэг дурсгалын зүйлс хийхэд чанар сайтай гөлтгөнийг (CaSO4*2H2O) ашигладаг. CaSO4*2H2O халаахад 1 молекул усаа алдаж альбастр CaSO4*H2O үүсгэдэг.Альбастр усаар зуурагдаж хатуурахдаа дараах байдалтай болно.

2[CaSO4*0.5H2O]+3H2O=2[CaSO4*2H2O]

Монгол улсад гөлтгөнийн 8 ордод хайгуул хийгдэж байгаагаас Тарагт, Увсын Баруун цэрд, Үнэгт уулын ордыг Дархан, Хөтөлийн цемент, Сайншандын альбастрын үйлдвэрт тус тус ашиглаж байна. Байгалийн цэрд (CaCO3; шохойн чулууны нэг төрөл)-ийг шохой, цемент, шил, саахар, резин, цаас, төмөрлөг, хиймэл шүд, шүдний оо үйлдвэрлэх, түүнийг боловсруулж бичгийн шохой хийхэд ашигладаг.😎

Кальцийн химийн шинж🧪

Кальци химийн идэвх сайн, агаарт амархан исэлдэж оксидын бүрхүүлээр бүрхэгдэнэ. Кальцийг шатаахад хурц улаавтар өнгийн дөл гаргана.

Кальци бусад исэлдүүлэгчтэй, тухайлбал галогенууд , хүхэр, фосфор эрчимтэй харилцан үйлчилнэ . Өндөр темпартурт зоттой харилцан үйлчлэлцэж нитрид нэгдлийг үүсгэнэ.

Энэ урвалыг хайлшнаас азотыг салгахад хэрэглэдэг. Ханасан устөрөгчтэй кальци харилцан үйлчлэлцэж гидридийг үүсгэнэ.

Кальцийн гидрид болон түүний дэд бүлгийн металлын гидридүүд устай харилцан үйлчлэлцэж гидроксил ба устөрөгчийн үүсгэнэ.

Кальци ус болон хүчлүүдтэй маш амархан харилцан үйлчлэлцэж устөрөгчийг ялгаруулна.

Кальцийн оксид –CaO. Үйлдвэрт кальцийн оксидыг кальцийн карбонатын дулааны задралаар гарган авна.

Кальцийн оксид (унтраагүй шохой, шатаасан шохой, түүхий шохой) суурийн оксид учир устай харилцан үйлчлэлцэж кальцийн гидроксид буюу унтраасан шохойг (болсон шохойг) үүсгэнэ.

Кальцийн карбидыг ацетленийг гарган авахад өргөн хэрэглэнэ .

Кальцийн гидроксид –Ca(OH)_2 Кальцийн гидроксид хүчтэй суурь юм. 1 л усанд 1,56 г кальцийн гидроксид уусгана. Кальцийн гидроксидын ханасан уусмалыг шохойн ус гэж нэрлэдэг. Кальцийн гидроксидыг барилгын үйлдвэрлд өргөн ашигладаг. Техникт кальцийн гидроксидыг унтраасан шохой гэж нэрлэдэг. Унтраасан шохойн элс устай хольсон холимгийг барилгын буюу шохойн уусмал гэнэ. Үүнийг барилгад хэрэглэдэг.

Кальцийн карбонат -CaCO_3 Энэ нэгдэл байгаль дээр хамгийн их тархсан нэгдэл юм. Усанд уусдаггүй. Шохойн ус агаарт байхад нүүрсхүчлийн хийг шингээн авч кальцийн карбонатыг үүсгэснээр булингартана.

Кальцийн карбонатыг кальцийн оксид гарган авахад өргөн хэрэглэдэг.

Кальцийн гидрид

Кальцийн гидрид давс маягийн бодис бөгөөд усанд эрчимтэй харилцан үйлчлэлцэж устөрөгчийг ялгаруулна. Кальцийн гидридийг устөрөгч гарган авахад ч хэрэглэж болдог. Мөн түүнийг хатаагч, ялангуяа талст гидратуудаас усыг нь татуулан авахад хэрэглэдэг.

Кальцийн чухал давсууд

Кальцийн давсуудаас сульфат , фосфат ,хлоридууд , карбонатууд ач холбогдолтой байдаг. Кальцийн уусмалд илрүүлж танихын тулд аммоны оксалат (NH_4 )_2 C_2 O_4-г хэрэглэдэг

Энд үүссэн цагаан талст тунадас эрдсийн хүчлүүдэд уусах ба цуугийн хүчилд уусдаггүй .

Энэ хурган чихний хүчил цууны хүчлээс илүү хүчтэй хүчил байдагтай холбоотой.

Кальцийн физик шинж

Кальци нь хөнгөн (d=1,55г/см^3), хатуу металл, кальцийг зүсэхэд шинээр үүссэн хэсгийн гадаргуу нь цагаавтар саарал өнгөтэй, хайлах буцлах темпартур газрын шүлтийн металлынхаас их. Кальци нь давтагдах сунгагдах шинж чанартай. Кальци агаарт исэлддэг тул түүнийг битүү саванд их төлөв керосинд дотор хадгална. Нягт 5-тай тэнциүү ба доош бол хөнгөн, бага бол хүнд, ангижруулагч шинжтэй. Кальцийн нэгдлүүдээс байгальд өргөн тархсан нэгдэл нь: гантиг, шохойн чулуу, гөлтгөнө CaSO_4∙2H_2 зэрэг болно. Кальци нь Ca_3 (PO_4 )_2 байдлаар фосфорит, апатит, амьтны эс зэрэгт агуулагдаж байдаг. Үйлдвэрт 6 жингийн хлорид (Ж.Х ) кальцийн хлоридыг 1 ж.х кальцийн фторидтой хольж хайлмагаас нь электролизоор кальцийг гарган авдаг. Кальцийн фторидыг кальцийг хлоридын хайлах темпартурыг багасгах зорилгоор нэмж өгдөг.

Амжилт хүсье❤️‍🔥

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Кальци – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Calcium – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл