Диего Форлан

Диего Мартин Форлан Коразо (исп. Diego Martín Forlán Corazo) нь 1979 оны тавдугаар сарын 19 - нд төрсөн Уругвайн хөлбөмбөгчин ба одоогоор Испанийн Ла-Лигийн Атлетико Мадрид клуб болон Уругвайн шигшээ багийн довтлогчоор тоглодог хөлбөмбөгчин юм. Тэр 2010 оны ДАШТ-д шилдэг тоглолтыг үзүүлж Алтан бөмбөг шагналын эзэн[1], Испанийн хөлбөмбөгийн мэргэн буучдын Пичичи Трофи болон Европын Алтан шаахайн эзнээр тус бүр хоёр удаа тодорч байв.

Диего Форлан
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДиего Мартин Форлан Коразо
Төрсөн огноо1979 оны 5 сарын 19 (1979-05-19) (44 настай)
Төрсөн газарМонтевидео, Уругвай
Тоглодог байрлалдовтлогч
Клубын мэдээлэл
Одоогийн клубАтлетико Мадрид
Дугаар7
Тоглосон клубууд
ОнБагТоглосон тоо
(Гоол)
1998 - 2002
2002-2004
2004-2007
2007-
Индепендьенте
Манчестер Юнайтед
Вильярреал
Атлетико Мадрид
80(37)
63(10)
127(59)
157(89)
Үндэсний шигшээ
2002 -Уругвай
69(29)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 9 сарын 12

Форлан хөлбөмбөгчний гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний эцэг Пабло Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1966, 1974 оны ДАШТ-д оролцож байсан бол өвөө Хуан Карлос Коразо нь Аргентиний Индепендьенте клубт тоглодог байжээ.[2] Форлан өвөөгийнхөө тоглодог байсан тус клубээс гараагаа эхэлсэн ба тэндээсээ алдарт Манчестер Юнайтед клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан юм. Примиер лигт хоёр жил тоглоод Испанийн Вильярреал клубт очсон билээ.

Испанид очоод анхныхаа улиралаа 25 гоол оруулж Пичичи Трофи шагналын эзэн болсон түүхтэй. Вильярреалаас Атлетико Мадрид клуб рүү шилжин дахин Пичичи Трофи шагналыг хүртэж, Роналдогоос хойшхи хоёр удаа хүртсэн хоёр дахь тохиолдол болсон юм.

Форлан улсаа төлөөлөн олон улсын 69 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан юм. Япон, Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан 2002 оны ДАШТ-д нэг гоол, 2010 оны ДАШТ-д зохион байгуулагч орон Өмнөд Африкийн багтай тоглоход хоёр, дөрөвний нэг шигшээд Гана, хагас шигшээд Голланд, гуравдугаар байрын төлөөх тоглолтонд Германтай тоглоход тус тус нэг, нийт таван гоол оруулсан Шилдэг тоглогч юм.

Бага нас

Диего Уругвайн шигшээ багийн тоглогч Пабло Форланы хүү юм. Бага насандаа теннис тоглодог байж байгаад гэр бүлийн уламжлалаа даган хөлбөмбөгийн спортоор хичээлэх болсон юм. Тэр 1998 оноос Өмнөд Америкийн сайн клубүүдийн нэг Аргентиний Индепендьенте клубт тоглох болж, улмаар тэнд мэргэн бууч нэртэй байжээ. 2002 оны нэгдүгээр сард Английн Манчестер Юнайтед клубт 6.9 сая паундаар очсон түүхтэй.

Манчестер Юнайтед

Тус клуб дэх анхны гараа нь 2002 оны нэгдүгээр сарын 18-нд Болтон клубтэй хийсэн тоглолт байсан бөгөөд есдүгээр сарын 18-нд Аваргуудын лигийн Маккаби Хайфа клубт хийсэн тоглолт хүртэл гоол оруулж чадаагүй байв. Найман сарын туршид 27 тоглолтонд гоол оруулж чадаагүй Форлан клубтээ Диего Биртлес хочтой байсан нь сонирхолтой. Өмнө нь Манчестер Юнайтед клубт Гарри Биртлес хэмээх довтлогч ийм тоглолтыг үзүүлж байсныг егөөдөн ийн хоч өгчээ.

Форланы 95 тоглолтонд 17 гоол оруулсан амжилт нь багийн анд Руд ван Нистелройн 210 тоглолтонд 150 гоол оруулсан амжилттай харьцуулахад чамлалттай байсан тул улаан чөтгөрүүдийн эгнээнд сайн тоглолт илүү сайн тоглолтыг үзүүлэх шаардлага байнга тавигдаж байгаад сүүлд нь түүнийг Уэйн Рунигээр сэлгэсэн юм.

Вильярреал

2004 оны наймдугаар сарын 21-нээс Вильярреал клубт алба хашихаар болж 2004-05 оны улиралд 25 гоол оруулж Пичичи Трофи шагнал хүртсэн юм. Мөн Европын холбооны Алтан шаахайн эзнээр Терри Анригийн хамт тодорсон юм. 2006-07 оны улиралд түүний амжилт тогтмолжиж улирлын мэргэн буучдын жагсаалтад дээгүүр жагсах болсон юм.

Атлетико Мадрид

Форлан, Атлетико Мадрид клубт

2007 оны зургадугаар сараас Вильярреал клубийн мөнгөний сан багассантай холбогдуулан Хуан Роман Рикелми, Форлан нарыг солилцооны цонхоор зарлаж, Атлетико Мадрид клуб шилдэг тоглогч Фернандо Торресоо Ливерпүүлд алдсаны дараахан Форланыг 21 сая еврогоор худалдан авсан юм.

Үзүүлэлтүүд

БагУлирадЛигЦомЛигийн цомТивБусад[3]Бүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Индепендьенте1998-99200020
1999-0024700247
2000-013618624220
2001-021812512313
Бүгд80371139140
Манчестер Юнайтед2001–0213000005000180
2002–03256205213100459
2003–0424421114210328
2004–05100000101030
Бүгд63104163233209817
Вильярреал2004–0538250000003825
2005–06321020133004713
2006–0736192121004021
Бүгд10654411540012559
Атлетико Мадрид2007–08361661116005323
2008–0933323192004535
2009–10331863177005628
2010–112300001033
Бүгд1046915537151015789
Нийт35317023763862530471205

2010 оны есдүгээр сарын 12-ны байпдаар[4]

Шагналууд

Клуб

Манчестер Юнайтед
  • Примиер лиг (1): 2002–03
  • Английн Цом (1): 2003–04
  • Английн Хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд (1): 2003
Вильярреал
  • УЕФА Интертото Цом (1): 2004
Атлетико Мадрид
  • УЕФА Европын Лиг (1): 2009–10

Хувиараа

  • Европын Алтан шаахай (2): 2004–05*, 2008–09
  • Пичичи Трофи (2): 2004–05, 2008–09
  • ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан бөмбөгийн эзэн: 2010

(* Терри Анритай хамт авсан)

Хувийн амьдрал

Форлан(баруун) Луис Суаресийн хамт, 2010 оны ДАШТ-ий үеэр.

Форлан Аргентиний загвар өмсөгч, жүжигчин Зайра Нара хэмээх бүсгүйтэй үерхэж байгаа ажээ.[5]

Холбоос

Эшлэл