Жүрж

Жүрж буюу Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй, С витаминаар баялаг, жүржийн модонд (цитрус) ургадаг жимс юм. Цитрус нь 10м орчим өндөртэй, мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй тул зөгий их татагдан цугладаг. Жүрж нь Азиас гаралтай юм. 15-16 зуунд Хятадаас Лисбон уруу дамжин, дэлхий даяар тархжээ. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь Америк, Бразил, Испани, Итали, Мексик зэрэг болно. Жүржийг хальсыг нь арилган шууд идэж хэрэглэхээс гадна шүүс хэлбэрээр, мөн нугасны махан хоол зэрэгт соус болгож хэрэглэнэ. Жүржийн хальс нь нэг төрлийн архи хийхэд бас ашиглагддаг байна.

Жүрж
Модонд ургаж буй жүрж ба цэцэг,навч.
Модонд ургаж буй жүрж ба цэцэг,навч.
Биологийн ангилал
Аймаг:Ургамал
Division:Magnoliophyta
Анги:Magnoliopsida
Баг:Sapindales
Овог:Жүржийнхэн
Төрөл:Цитрус
Зүйл:C. sinensis
Латин нэр
Citrus sinensis
(Карл Линней)
Жүрж

Жүржийн тариалалт

Жүржийн топ үйлдвэрлэгчид — 2005(сая тонн)
Бразил  Бразил17.8
Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс8.4
Мексик  Мексик4.1
Энэтхэг  Энэтхэг3.1
Хятад  Хятад2.4
Испани  Испани2.3
Итали  Итали2.2
Иран  Иран1.9
Египет  Египет1.8
Пакистан  Пакистан1.6
Дэлхийн нийт61.7
Эх сурвалж:
НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)
[1]

Эшлэл