Ази

тив

Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст гадаргуугийн 8.7%, хуурай газрын 30%-ийг эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна. Ази тивд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 50 улс байдаг.

Ази
Нутаг дэвсгэр44,579,000 км²
Хүн ам4,164,252,000
Нягтшил89 хүн/км²
Хувь хэсэгДорнод Ази
Зүүн Өмнөд Ази
Өмнөд Ази
Өрнөд Ази
Умард Ази
Улс оронбүрэн эрхт 48 улс
Чанад нутагбүгд 3
Тоогдоогүй оронбүгд 6
Газар газрын хэл
араб,
бенгал,
бирм; вьетнам,
жава, малай,
марати, панжаби|панжаб,
перс; орос,
солонгос, тамил,
турк, тэлүгү,
хинди, хятад,
япон, монгол

г.м

Цагийн бүсUTC+2 - UTC+12
Интернетийн домэйн хаяг.asia
Олны хотЯпон Токио
Өмнөд Солонгос Сөүл
Энэтхэг Мумбай
Энэтхэг Дели
Хятад Шанхай
Пакистан Карачи
Хятад Бээжин
Индонез Жакарта
Хятад Хонконг
Иран Тегеран
Тайланд Бангкок

Ази тив Европ тивтэй холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхын үздэгээр баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг.

Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна.

Газар зүй

Талбай:44,579,000 км² (арлуудыг багтаасан)[1]
Арлуудын талбай:2001 мян. км²
Далайн түвшнээс дээших дундаж өндөр:960 метр
Далайн түвшнээс хамгийн өндөр цэг:8848 метр (Жомолунгма у.)
Далайн түвшнээс хамгийн нам доор цэг:−405 метр (Сөнөсөн тэнгисийн мандал)
Туйлын умард цэг:Челюскин хошуу
77° 43' х.ө.
104° 18' з.у.
Туйлын өмнөд цэг:Пиай хошуу
1° 16' х.ө.
103° 30' з.у.
Туйлын өрнөд цэг:Баба хошуу
39° 29' х.ө.
26° 04' з.у.
Туйлын дорнод цэг:Дежнёвын хошуу
66° 05' х.ө.
169° 40' з.у.
Азийн газар зүйн төв цэгийн ойрх хот:Эрхүү, Кызыл

Бүсчлэл, улс орон

Азийн бүсчлэл: Баруун Ази, Төв Ази, Умард Ази, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази
Азийн хэлний аймгууд
    : Хятад-Төвөд хэлний язгуур
    : Энэтхэг-Европын хэлний язгуур
    : Дравид хэлний язгуур
    : Алтай хэлний язгуур
    : 3 бүлэг - Япон хэлний язгуур (магадгүй Алтай), Солонгос (магадгүй Алтай), болон Энэтхэг-Хятадын хэл
    : Австронез хэлний язгуур
    : Австроази хэлний язгуур
Хүн амын нягтралаар улс орнуудын газрын зураг
Өмнөд Азийн хэлний аймгууд
Бүс, улсын далбаа, улсын нэрГазар нутгийн хэмжээ
(км²)
Хүн амын тоо
(2018)
Хятад  Хятад[2]9,584,4921,427,647,786
Казахстан  Казахстан[3]2,724,92718,319,618
Киргиз  Киргиз198,5006,304,030
Тажикистан  Тажикистан143,1009,100,835
Туркменистан  Туркменистан488,1005,850,901
Узбекистан  Узбекистан447,40032,476,244
Хонконг  Хонконг[4]1,0927,500,700
Макао  Макао[5]25696,100
Япон  Япон377,835127,202,192
Тайвань  Тайвань[6]35,98023,726,460
Умард Солонгос  Умард Солонгос120,54025,549,604
 Өмнөд Солонгос98,48051,171,706
Монгол Улс  Монгол1,565,0003,170,216
 Орос[7]17,075,400145,734,038
Бруней  Бруней5,770428,963
Мьянмар  Мьянмар676,57853,708,320
 Камбож[8]181,03516,249,792
 Зүүн Тимор[9]15,0071,267,974
 Индонез[10]1,919,440267,670,543
 Лаос236,8007,061,507
 Малайз329,84731,528,033
 Филиппин300,000106,651,394
 Сингапур7045,757,499
 Тайланд514,00069,428,453
 Вьетнам331,69095,545,962
 Афганистан647,50037,171,921
 Бангладеш147,570161,376,708
 Бутан38,394754,388
 Энэтхэг[11]3,287,2631,352,642,280
 Мальдив300515,696
 Балба147,18128,095,714
 Пакистан803,940211,103,000
 Шри Ланка65,61021,228,763
Армени  Армени[12]29,7432,951,745
 Азербайжан[13]46,8709,949,537
 Бахрейн6651,569,446
 Кипр[14]9,2501,189,265
 Гүрж[15]69,7004,002,942
 Ирак437,07238,433,600
 Иран1,648,19581,800,188
Израил  Израил20,7708,381,516
 Йордан92,3009,965,318
 Кувейт17,8204,137,312
 Ливан10,4526,859,408
 Оман212,4604,829,473
 Палестин6,2574,862,979
 Катар11,4372,781,682
 Саудын Араб1,960,58233,702,756
 Сири185,18016,945,057
 Турк[16]783,56282,340,088
Арабын Нэгдсэн Эмират Улс  Арабын Нэгдсэн Эмират Улс82,8809,630,959
 Йемен527,97028,498,683
Нийт43,810,5824,560,667,108
Тайлбар: Египет-н хэсэг (Синайн хойг) нь газар зүйн хувьд Баруун Азид байрлана.

Лавлах бичиг