Ливан

Лива́н, албан ёсоор Бүгд Найрамдах Ливан Улс (БНЛивУ) — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.

Бүгд Найрамдах Ливан Улс
الجمهورية اللبنانية (Араб)
аль-жумхурия аль-Любнания
Ливан улсын далбаа
Төрийн далбаа
Төрийн дуулал: كلّنا للوطن (Араб)
Куллуна лилуатаан лиль ула лиль алам
"Бид бүгд эх орныхоо төлөө!"
Location of Lebanon (in green)
Location of Lebanon (in green)
Нийслэл
ба томоохон хот
Бейрут
33°54′N 35°32′E / 33.900°N 35.533°E / 33.900; 35.533
Албан ёсны хэлАраб хэл[nb 1]
Хүлээн зөвшөөрөгдсөн хэлФранц хэл
Нутгийн хэлЛиваны Араб хэл
Угсаатны бүлгүүд
(2021[3])
Шашин
(Тооцоо[nb 3])
  • Ислам
  • ~28.7% Суннит[4]
  • ~28.4% Шиит
  • ~0.6% Бусад
    (Алавит & Исмаил)
  • Христ
  • ~22% Маронит Католик[5]
  • ~8% Грекийн Ортодокс[6]
  • ~5% Мелкит Грек Католик[7]
  • ~4% Арменийн
    (Ортодокс & Католик)
  • ~1% Цөөнх[8]
  • ~1% Протестант[9]
  • Друз
  • ~5.2% Друз[nb 2]
Ард түмний нэршилЛиванчууд‎
Төр засагнэгдмэл конфессионалист парламентын бүгд найрамдах улс[10]
• Ерөнхийлөгч
Сул
• Ерөнхий сайд
Нажиб Микати
• Парламентын дарга
Набих Берри
Хууль тогтоох байгууллагаПарламент
Байгуулагдсан
• Ливан уулын Эмират
1516
• Ливан уулын Мутасаррифат
6 сарын 9, 1861
• Их Ливан
9 сарын 1, 1920
• Үндсэн хууль
5 сарын 23, 1926
• Тусгаар тогтнолоо тунхагласан
11 сарын 22, 1943
• Францын мандатын төгсгөл
10 сарын 24, 1945
4 сарын 17, 1946
• Израил цэргээ татав
5 сарын 24, 2000
• Сири цэргээ татав
4 сарын 30, 2005
Газар нутаг
• Нийт
10452 км2 (161)
• Усны эзлэх талбай (%)
1.8
Хүн ам
• 2022 тооцоо
5,296,814[11] (122)
• Нягтаршил
560/км2
ДНБ (ХАЧТ)2020 тооцоо
• Нийт
$78.910 тэрбум[12]
• Нэг хүнд ноогдох
$11,561[12]
ДНБ (нэрлэсэн)2020 тооцоо
• Нийт
$19.008 тэрбум[12]
• Нэг хүнд ноогдох
$2,785[12]
ОТББИ (2011)  31.8[13]
дундаж
ХХИ (2021) 0.706[14]
өндөр · 112
Мөнгөний нэгжЛиваны фунт (LBP)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ДЕЗЦ)
Жолооны талбаруун[15]
Утасны томьёо+961[16]
Домэйн нэр.lb

Ливан өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Сири, Израилтай хиллэдэг.

10 мянган км² газар, 6 сая хүн амтай. Нийслэл нь Бейрут. Албан хэрэгт араб хэлээр ойлголцоно.

Ливан нуруу, Бекаа хөндийг багтаасан Ливан оронд өдгөө лал (60%), христ (40%) шашин шүтлэгтэй араб угсаатан (95%), армен (4%), друз яс үндэстэн амьдардаг. Сири, Палестины дайнаас дүрвэгсэд олон бий.

Левант газрын нэгэн хэсэг, соёлын бэлчир Ливан эрт үед Финик, Ром зэрэг христ, дундад зуунд Рашидун, Аббас зэрэг лал шашинт улс, 16-р зуунаас хойш туркийн Османы эзэнт улсын харьяа нутаг байв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1943 онд тусгаар тогтнож, 1945 онд НҮБ-д элссэн. 1975-1990 онд иргэний дайн болж 150-200 мянган хүн амь үрэгджээ.

Ливан бол шашин-төрийг холбож зохицуулсан парламентийн бүгд найрамдах засагтай, нэгдмэл улс. Ойр тойронтой харьцуулвал газар нутаг бага, дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн үзүүлэлт сайн түвшинд байна.

Газар зүй

Ливан 10,452 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 161-р том орон юм.

Физик газрын зураг
Дээрээс харвал
Кадиша хавцал

Байрлал

Хойд өргөргийн 33° — 35°, зүүн уртрагийн 35° — 37° дотор Арабын хавтангийн умар өрнөд захад Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран байна. Өрнөд талаараа Газар дундын тэнгист (225 км эрэг) тулж, дорнод талаараа Сири (375 км), өмнөд талаараа Израил (79 км) улстай хиллэдэг. 225 км урт, дунджаар 65 км өргөн тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй.

Газрын тогтоц

Ливан тэнгисийн эрэг, Ливан нуруу, Бекаа хөндий, Антиливан нуруунаас бүрдэнэ. Хамгийн өндөр уул нь Ливан нурууны Курнат Ас-Сауда (3088 м) юм. Бекаа хөндий 180 км урт, 10-26 км өргөн, эртнээс газар тариалан хөгжсөн үржил шимт хөрстэй. Антиливан нурууны оргил өндөр нь Хермон уул (2814 м) юм. Ливан тэнгист цутгадаг богинохон 16 гол горхитой.

Уур амьсгал

Ливан газрын дундад тэнгисийн уур амьсгалтай. Урт, дулаан, хуурай зун, урт, сэрүүн, бороо цастай өвөл солигдоно. Намар, хавар богино.

Ургамал

Ливан улсын бэлгэ тэмдэг болсон хуш мод нутгийн 13.4% бүрхэж байна. Төрөөс ойн санг 20% хүргэх зорилт тавьсны хүрээнд хуш, нарс, царс, бүйлс, гацуур, арц тариалж байгаа.

Хүн ам зүй

Триполийн дархан

Ливан улсад 2014 оны байдлаар 6,184,701 хүн оршин сууж байна. Үүнд 0-14 насны багачууд 21%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 68%, 65-аас дээш өндөр настан 10%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 79.8 жил. Хүйсийн харьцаа - 0.94 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 1% (2005 он). Хүн амын 96.7% бичиг үсэгт тайлагдсан.

Хэл, угсаа

Ливан улсын албан ёсны хэл нь араб хэл байна. Ливан 1932 оноос албан ёсны мэдээ байхгүй, олон яс үндэстний нутаг боловч хүн амын үндсэн суурь 95%-ийг араб угсаатан гэдэг. Армен, еврей, перс, ассир, курд үлдсэн 5%-д багтдаг. Сүүлийн жилүүдэд 500 мянга орчим Палестин, 1 сая орчим Сирийн дүрвэгч Ливанд суурьшжээ.

Шашин шүтлэг

Ливанд лал (60%), христ (40%) шашин шүтлэг оршиж байна. Лалын шийт, суннит урсгалын эзлэх хувь тэнцүү байгаа бол христийн урсгалаас католик нь давуу хувьтай. Ливаны үндсэн хуульд аль ч шашныг эрх тэгш гэсэн бөгөөд 18 шашин урсгал оршин буйг нэр заажээ.

Бейрут

Хот суурин

  • Бейрут (1,916,100 хүнтэй)
  • Триполи (730,000)
  • Сайда (463,554)
  • Сур (60,204)

Түүх

1289 он. Триполи

Ливан улсын өнөөгийн хил хязгаар 1920 оны Севрийн гэрээний дагуу зурагдсан.

Эрт дээр үе

Эрт үед Ливан Финикийн хот улсууд байсан газар юм. Левант газрын нэгэн хэсэг.

Дараа нь Египет, Ассири, Вавилони, Ахемен, Македон, Ром, Сасан зэрэг байлдан дагуулагч гүрний харьяанд орж байв.

7-р зуунд Левант газарт лал шашин дэлгэрч Рашидун, Умаян, Аббас, Сельжук, Фатимын улсын мэдэлд оров.

1102 онд Триполид Тулузын IV Рэймонд гүн далайг гатлан ирж эзэн сууснаа 1289 онд мамлюкт ялагдсан.

Мамлюкийг 1517 онд турк Османы улс байлдан ялжээ.

Тусгаар тогтнол

Дэлхийн нэгдүгээр дайнд Османы эзэнт гүрэн ялагдан Холбоотны талд газар нутаг нь хуваагдахад Сири-Ливаныг тохинуулах эрх Францад оногдсон. 1943 онд Ливан тусгаар тогтнож, 1945 онд НҮБ-ын гишүүн болжээ.

1948 онд Ливан Израилын эсрэг араб орнууд дайтахад нэгдэж орсон. Ливан гүн нэвтрээгүй, цэрэг зэвсэг, зам харилцаагаар тусалсан.

1958 онд Ливаны лал шашинт хэсэг АНБНУ-д нэгдэн орохыг хүссэнд Камиль Шамун ерөнхийлөгч Америкийн тэнгисийн цэргийн тусламж авч намжаасан.

1982 он. Бейрутыг таллан хуваасан ногоон шугам

Иргэний дайн

Палестины дүрвэгч дайчид Ливанд нэвтэрч баазаа байгуулсанд 1975 онд Ливанд иргэний дайн эхэлсэн. Палестиныг чөлөөлөх байгууллага (ПЧБ), христ, друз, лал шүтлэгтэн гээд олон тал болон дайтжээ. 1976 онд Ливаны ерөнхийлөгчийн хүссэнээр, Арабын холбооны зөвшөөрснөөр Сирийн цэрэг Ливанд энхийг сахиулах зорилгоор нэвтэрсэн. 1989 оны Тайфын гэрээгээр иргэний дайн өндөрлөж Хезболлагаас бусад зэвсэгт бүлэглэл тарж сарнисан.

2005 он. Сирийн цэргийг гарахыг шаардсан цуглаан

150000 хүн амь үрэгдсэн иргэний дайны эцэст Ливаны улс төр дэх христийн шашинтны төлөөлөл арай давуу саналтай байсныг лалын шашинтантай яг тэнцүү байхаар шийдэж, лал шашинт ерөнхий сайдын эрх мэдэл харьцангуй дээшилсэн.

2005 оноос хойш

2005 онд улс төрийн аллага зэргийг дагалдан Сирийн цэргийг гаргахыг шаардсан цуглаан өргөжсөнөөр Сири Ливанаас цэргээ татжээ.

2006 онд Ливан дахь Хезболла бүлэглэл Израйлийн нутаг руу пуужин харвахад Израйль нисэх онгоцоор хариу цохилт өгчээ. 2006-2008 онд Өрнөдийг баримтлагч ерөнхий сайдыг эсэргүүцсэн, лалын шийт урсгалын шүтлэгтэй сөргөлдөгч хүчин идэвхжисэнд гэрээ хэлэлцээр сөргөлдөгч хүчний талд шийдэгдсэнээр өндөрлөжээ.

Сирийн иргэний дайны нөлөөгөөр Триполид 2012 онд алавит, суннитийн хооронд мөргөлдөөн болсон.

2015 оны байдлаар Сирийн дайнаас дүрвэсэн 1 сая гаран хүн Ливанд нэвтрэн сууж байна.

Тэмдэглэл

Лавлах бичиг