Лос-Анжелес

Лос-Анжелес (испаниар Los Ángeles lɔs ˈændʒələs‚ сахиусан тэнгэр‘, Англи: Los Angleles мөн L.A. ч гэдэг) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн өмнөд хэсэгт оршдог, тус мужийн хамгийн том хот юм. Тус хотод 3,847,400 хүн оршин суудаг бөгөөд Лос-Анжелесын бүс нийт (зэргэлдээх хот сууринтайгаа нийлээд) 18 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 1200 км кв. Хүн амаараа АНУ-д зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог.

Лос-Анжелес
Хоч нэр: L.A., City of Angels, City of Flowers and Sunshine, La La Land, The Big Orange, Southland, El Pueblo
Лос-Анжелесын төв
Лос-Анжелесын төв
Лос-Анжелес
Тамга
Лос-Анжелес
Далбаа
Калифорни Муж Улс дахь Лос-Анжелесын байрлал
Лос-Анжелес (Калифорни)
Лос-Анжелес (Калифорни)
Лос-Анжелес
Лос-Анжелес
Лос-Анжелес
Үндсэн мэдээлэл
Байгуулагдсан:1781 оны 9-р сарын 4
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Муж Улс:Калифорни
Тойрог:Лос-Анжелес тойрог
Солбицол:, 118° 15′ Б34° 3′ У, 118° 15′ Б
Цагийн бүс:Pacific (UTC−8/−7)
Хүн ам:3,979,576 (мэдээ: 2019 он[1])
Хүн амын нягтрал:3,275.6 хүн км2 тутамд
Газар нутаг:1,290.6 км2 (≈ 498 бээр2)
үүнээс 1,214.9 км2 (≈ 469 бээр2) нь хуурай газар
Далайн түвшнээс дээш:100 м
Захиргааны гишүүнчлэл:15 хотын дүүрэг
Шуудангийн дугаар:90001–90068, 90070–90084, 90086–90089, 90091, 90093–90097, 90099, 90101–90103, 90174, 90185, 90189
Утасны код:+1 213, 310, 323, 424, 661, 818
МБХС:06-44000
ГНМС:1662328
Цахим хуудас:lacity.org
Засаг дарга:Эрик Гарсетти (АН)

Түүх

Лос-Анжелес хэмээх нэр нь испани хэлний "сахиусан тэнгэрүүд" гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр нь тус газрын анхны нэрийн товчлол юм. Анхны нэр нь "El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciuncula" (Англи хэлээр "town of our lady the Queen of Angels of the little Portion") байв. Лос-Анжелес 1781 онд байгуулагдсан. Энэ нутгийг урьд өмнө Испанийн эзэмшил байх үед Хуниперо Серра, Хуан Креспи хэмээх хоёр Францискан санваартан судалжээ. 1850 оны дөрөвдүгээр сарын 4-нд Калифорни АНУ-ын нэг муж болжээ.

Холливудын тэмдэг

Газар зүй

Уур амьсгал

Лос-Анжелес
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
61
 
19
9
 
 
64
 
19
10
 
 
50
 
19
10
 
 
18
 
20
12
 
 
3.6
 
21
14
 
 
0.8
 
22
15
 
 
0.3
 
24
17
 
 
3.8
 
25
18
 
 
7.9
 
25
17
 
 
8.6
 
24
15
 
 
45
 
21
12
 
 
42
 
19
9
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [2]; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лос-Анжелес
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)18.718.818.619.720.622.224.124.824.823.621.318.8Ø21.3
Мин. Температур (°C)8.89.610.311.613.515.317.117.917.315.111.68.8Ø13.1
Тунадас (мм)61.063.850.318.33.60.80.33.87.98.644.742.2Σ305.3
Нартай цаг (h/d)7.37.98.610.18.99.211.711.39.38.27.27.1Ø8.9
Бороотой өдөр (d)4.54.64.92.50.60.20.20.41.01.43.13.8Σ27.2
Усны температур (°C)141415151618192019181615Ø16.6
Агаарын чийгшил (%)636871717476777774716663Ø70.9
Т
е
м
п
е
р
а
т
у
р
18.7
8.8
18.8
9.6
18.6
10.3
19.7
11.6
20.6
13.5
22.2
15.3
24.1
17.1
24.8
17.9
24.8
17.3
23.6
15.1
21.3
11.6
18.8
8.8
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
61.0
63.8
50.3
18.3
3.6
0.8
0.3
3.8
7.9
8.6
44.7
42.2
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: [2]; wetterkontor.de

Үзүүштэй газрууд

Лос-Анжелест үзүүштэй газар олон бий. Венецийн эрэг гэх мэтийн маш урт үргэлжилсэн наран шарлагын газрууд олон байдаг. Олон жуулчин Холливудад очиж, Холливудын алдартнуудын мөр, Мэнний Хятад театр зэргийг үздэг. Лос-Анжелест Л.А. Тойргийн урлагийн музей, Геттийн музей зэрэг сайхан музей бас олон.

Эдийн засгийн салбарууд

Лос-Анжелес кино, телевизийн үйлдвэрлэл ихэд хөгжсөнөөрөө алдартай. Кино, телевизийн үйлдвэрлэлийн ихээхэн хэсэг нь Холливудад төвлөрдөг. Түүнчлэн энэ хотод цэргийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэдэг. Хөгжмийн үйлдвэрлэл ч энэ бүс нутагт төвлөрдөг. Тус хот мөн банк санхүүгийн нэгэн томоохон төв юм.

Хорооллууд

Лос-Анжелес хотын захиргааны байр

Лос-Анжелест олон арван алдартай хорооллууд бий. Тухайлбал:

  • Холливуд, киноны олон студи байрладаг байсан.
  • Элизейн цэцэрлэгт хүрээлэн, Доджер цэнгэлдэх хүрээлэн байрладаг.
  • Венецийн эрэг.
  • Брэнтвүүд, маш баян бүс.
  • Фэрфакс өргөн чөлөө, еврейчүүд амьдардаг.
  • Вэствүүд, Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль байрладаг.
  • Холмби толгод, Плэйбой харш байрладаг.
  • Силверлэйк, ижил хүйстнүүдийн амьдардаг хороолол.
  • Зүүн Л.А., мексик-америкчуудын амьдардаг хороолол.
  • Төв Өмнөд Л.А., африк-америкчуудын амьдардаг хороолол.
  • Сан Фернандо хөндий, Перс гаралтай олон хүн амьдардаг хороолол.

Улс төр

Лос-Анжелесын одоогийн захирагч нь Антонио Вилларайгоза.

Цахим хуудас

Wiktionary
Wiktionary: Лос-Анжелес – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Лос-Анжелес – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл