Манитоба

Манитоба нь Канадын нэг муж бөгөөд 647,797 ам.км нутаг дэвсгэртэй, 1,196,291 хүн амтай (2008 оны тооцоо).

Манитоба
Manitoba
Далбаа[[Image:|85px|Сүлд]]
ДалбааСүлд
Уриа: Латин хэл: Gloriosus et Liber
("Ялгуусан бөгөөд эрх чөлөөт")
Манитоба-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
НийслэлВиннипег
Хамгийн том хотВиннипег
Хамгийн том метрополитан бүсВиннипегийн нийслэлийн бүс
Албан ёсны хэлнүүдангли (де-факто), (де-юре) Франц хэл (де-юре)
Засгийн газар
ЗахирагчЖанис Филмон
Ерөнхий сайдХедер Стефансон (Дэвшилт Консерватив Нам)
Холбооны төлөөлөлКанадын парламентад
Танхим дахь суудал14
Сенат дахь суудал6
Канадын Холбоо1870 оны долдугаар сарын 15 (5)
Нутаг дэвсгэр 8-д
Нийт647,797 км2
Хуурай газар553,556 км2
Ус (%)94,241 км2 (14.5%)
Хүн ам 5-д
Нийт (2008)1,196,291 (тооцоо)[1]
Нягтшил2.14/км2
ДНБ 6-д
Нийт (2006)C$44,757 тэрбум[2]
Нэг хүнд ногдохC$38,001 (8)
Товчлол
ШуудангийнMB
ISO 3166-2CA-MB
Цагийн бүс-6
Шуудангийн кодын эхний үсэгR
Бэлэгдлүүд 
 - ЦэцэгТалын гүргэм
 - МодЦагаан гацуур
 - ШувууИх саарал ууль
Вэбсайтwww.gov.mb.ca
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан

Манитоба Баруун Канадад оршдог ба өмнө талаараа АНУ-ын Хойд Дакота, Миннесота муж улсууд, хойд талаараа Нунавут, Хадсон булан, баруун талаараа Саскачеван, зүүн талаараа Онтарио мужтай тус тус хиллэдэг.

1870 онд Манитоба нь нутаг дэвсгэрүүдээс үүссэн анхны муж болсон. Луи Риел шинэ мужийг алгонкинчуудын "Manitou" буюу "сүнс" гэсэн утгатай үгтэй холбоотойгоор "Манитоба" гэж нэрлэжээ. Улаан голын хөндийн бүс дэх Манитоба нь Канадын анхны өрнөдийн колони болон сууринг агуулж байв. Манитоба нь Умард мөсөн далайн гүн уст боомт (Хадсон буланд Манитоба мужийн Чөрчилд байрладаг) бүхий Канадын цорын ганц муж юм. Манитобагийн далайн боомт нь Канад, Азийн хоорондох хамгийн дөт усан замын дагуух цорын ганц холбоос юм.

Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Виннипег бөгөөд 633,451 хүн амтай.[3] Виннипегийн нийслэлийн бүсийн нийт хүн ам 2006 оны тооллогоор 730,305 байв.

Тайлбар

Лавлах материал

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Манитоба – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Манитоба – Викимедиа зураг, бичлэг, дууны сан