Чикаго

Чикаго (Англи: Chicago, дуудлага: [ʃɪˈkɑːgoʊ]; Дуудлага сонсох) хот нь АНУ-ын Иллиной муж улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд АНУ-даа 2019 оны байдлаар 2,716,450 (дагуул хотуудтайгаа нийлээд 10 сая орчим) байнгын оршин суугч иргэдийн тоогоороо 3 дахь том хот юм. Даяарчлал ба Дэлхийн хотууд судалгааны төвөөс гаргасан үзүүлэлтээр дэлхийн 7 дахь том хотоор 2012 онд шалгарсан. Дэлхийн хоёрдогч хүчин чадал бүхий О'Хэйр олон улсын нисэх буудал Чикаго хотод харьяалагдах ба 2008 онд уг хот 45.6 сая гадаадын болон дотоодын зочид жуулчдыг хүлээн авсан байдаг. Хотыг "Chi-city" (Чи-хот), "Windy city" (Салхит хот), "Second city" (Хоёрдогч хот) гэх мэтээр нэрлэх нь түгээмэл байдаг. (Чикаго хотыг англиар Шикаго гэж дууддаг).

Чикаго
Хоч нэр: The Windy City, Chi-City, Chi-Town
Чикаго хотын төв хэсэг
Чикаго хотын төв хэсэг
Чикаго
Тамга
Чикаго
Далбаа
Иллиной дахь байрлал
Чикаго (Иллиной)
Чикаго (Иллиной)
Чикаго
Чикаго
Чикаго
Үндсэн мэдээлэл
Байгуулагдсан:1833 оны 8-р сарын 12
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Муж Улс:Иллиной
Тойрог:Күүк тойрог
ДүПэйж тойрог
Солбицол:, 87° 38′ Б41° 53′ У, 87° 38′ Б
Цагийн бүс:Central (UTC−6/−5)
Хүн ам:
– Метропол бүс:
2,722,389 (мэдээ: 2014 он)
9,554,598 (мэдээ: 2014 он)
Хүн амын нягтрал:4,627.6 хүн км2 тутамд
Газар нутаг:606.1 км2 (≈ 234 бээр2)
үүнээс 588.3 км2 (≈ 227 бээр2) нь хуурай газар
Далайн түвшнээс дээш:179 м
Шуудангийн дугаар:60601–60827
Утасны код:+1 312 (төв), 773 (бусад хэсэг)
МБХС:17-14000
ГНМС:423587
Цахим хуудас:www.chicago.gov
Засаг дарга:Лори Лайтфүүт (АН)

Мичиган нуурын баруун эрэг дээрх уг суурин 1833 онд газрын зураг дээр 350 хүн амтай тосгон байсан бөгөөд 1837 онд хотын статустай болжээ. 1871 оны 10 дугаар сарын 8-10-ны хооронд "Их гал түймэр" (The Great Fire) болж хот их сүудэж олон зуун хүн нас барсан боловч "Их гал түймэр"-ийн дараа хот эрчимтэй хөгжиж өргөжсөн байна. 1890 онд Чикаго хот Нью-Йоркийн дараа 1,1 сая хүн амтай АНУ-ын хоёр дахь том хот болж байжээ.

Чикаго бол олон улсын санхүү, соёл урлаг, худалдааны бөгөөд аж үйлдвэр, боловсрол, технологи, тээврийн төв юм. Энд Boeing, Kraft Heinz, McDonald’s, Sears и Walgreens компаниудын төв байр байралдаг байна.

Нэрийн гарал үүсэл

Нэр нь «Чекагоу» (Checagou) гэх үгнээс гаралтай бөгөөд Потаватоми-Индианчууд уг нутгийг ийнхүү нэрийддэг байгаад сүүлд нь энэ газарт нь хот байгуулагджээ. Үүнээс гадна «зэрлэг сонгино» эсвэл «өмхий хүрэн»[1] гэх индиан гаралтай үгнүүдийн орчуулгууд байдаг ч эдгээр нь ихээхэн маргаантай.

Чикагог аман ярианд the Windy City хэмээн нэрлэдэг. Энэхүү хоч нэрийг хамгийн анх 1858 онд хэвлэгдсэн «Чикаго Трибуне» сонингийн нэг өгүүлэлд дурдсан байдаг. Дараа нь ахиад 1876 онд өрсөлдөгч хот Цинциннатитай холбоотойгоор хэрэглэгджээ.

Хүн ам

ОгнооХүн амын тоо
1830100
18404.470
185029.963
1860112.172
1870298.977
1880503.185
18901.099.850
19001.698.575
19102.185.283
19202.701.705
19303.376.438
ОгнооХүн амын тоо
19403.396.808
19503.620.962
19603.550.404
119703.366.957
19803.005.072
19902.783.726
20002.896.016
20052.842.518
20082.853.114
20102.695.598
20112.714.856
Чикаго хотын шөнийн төрх, Жон Ханкүк Төвөөс

Газар зүй

Газар зүйн байшил

Иллиной Муж Улсын зүүн хойд хэсэгт оршдог. АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээгээр 606, 1 км² нутаг дэвсгэртэй. Үүний 2,94 %-ийг (17,8 километр квадрат) ус бүрхэнэ. Хойд Америкийн таван том нуурын нэг болох Мичиган нуурт урьд нь Чикаго гол цутгадаг байв. Гэвч 1900 онд түүний урсгалыг өөрчилснөөр ундны усанд ашигладаг Мичиган нуурт биш харин Иллинойн усны сувгаар дамжин Иллиной голд, цааш Миссисипи мөрөнд цутгадаг болжээ.

Уур амьсгал

Чикаго
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
39
 
-2
-11
 
 
35
 
1
-8
 
 
68
 
8
-2
 
 
93
 
15
4
 
 
84
 
21
9
 
 
96
 
26
14
 
 
93
 
29
17
 
 
107
 
28
16
 
 
97
 
24
12
 
 
61
 
17
6
 
 
74
 
9
0
 
 
63
 
1
-7
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO: World Weather Information Service
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Чикаго
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)−1.70.87.714.821.226.428.727.723.817.49.11.1Ø14.8
Мин. Температур (°C)−10.6−8.2−1.93.78.714.217.016.412.25.7−0.2−7.2Ø4.2
Тунадас (мм)38.934.568.392.584.396.093.0107.297.061.274.262.7Σ909.8
Бороотой өдөр (d)7.36.29.09.58.98.08.07.57.76.67.97.8Σ94.4
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−1.7
−10.6
0.8
−8.2
7.7
−1.9
14.8
3.7
21.2
8.7
26.4
14.2
28.7
17.0
27.7
16.4
23.8
12.2
17.4
5.7
9.1
−0.2
1.1
−7.2
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
38.9
34.5
68.3
92.5
84.3
96.0
93.0
107.2
97.0
61.2
74.2
62.7
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: WMO: World Weather Information Service

Цахим холбоос

 Commons: Chicago – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл