Рэйф Файнс

Рэйф Натаниел Туислтон-Уайкхем-Файнс (Англи: Ralph Nathaniel Twisleton-Wykeham-Fiennes[1]; 1962 оны арванхоёрдугаар сарын 22; Их Британи, Суффолк, Ипсуич) — Британийн жүжигчин, кино найруулагч, НҮБ-ийн элч. Тэрбээр 2017 оноос Серби Улсын харьяат болсон учир давхар иргэншилтэй.[2]

Рэйф Файнс
Ralph Fiennes
Рэйф Файнс 2013 онд
Рэйф Файнс 2013 онд
Бүтэн нэрРэйф Натаниел Файнс
ИргэншилИх БританиИх Британи Их Британи
Төрсөн огноо1962 оны 12 сарын 22
Төрсөн газарИпсуич, Суффолк, Их Британи
Танил үе1990—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин
Гавьяа шагнал«БАФТА» (1993)

Хааны академийг жүжигчинээр төгссөн Файнс «Уильям Шекспирийн нэрэмжит театрт» 1988 онд элсэж, Америкийн театр урлагийн дээд шагнал «Тониг» ч гардаж байв. «Шиндлерийн бүртгэлд» (1993) Амон Гётоор «Оскар», «Алтан бөмбөрцөгт» дэвшиж, «БАФТА» гардсан бол «Англи өвчтөнд» (1996) Ласло Алмашигаар мөн «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА-д» дэвшсэн юм. «Жигтэй өдрүүд» (1995), «Дурлалын эцэс» (1999), «Улангассан луу» (2002), «Үнэнч цэцэрлэгч» (2005), «Улангассан луу» (2002), «Брюггед» (2008), «Уншигч» (2008), «Титануудын хилэн» (2010), «Агуу итгэл» (2012), «Гранд Будапешт» (2014) болон «Харри Поттер» франчизийн лорд Волдемортийн дүрээр алдаршсан.

Дүү — Жозеф Файнс жүжигчин; дүү — Магнус Файнс хөгжмийн зохиолч; охин дүү — Марта, Софи нар кино найруулагч, продюсер.

Цахим холбоос

 Commons: Рэйф Файнс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос