Самоа

Самоа (самоа. Sāmoa, англ. Samoa [səˈmoʊə]), албан ёсоор Тусгаар тогтносон Самоа улс (самоа. Malo Saʻoloto Tutoʻatasi o Sāmoa; англ. Independent State of Samoa) нь Номхон далайн өмнөд хэсэгт оршдог арлын улс.

Самоагийн Тусгаар Улс
Malo Saʻoloto Tutoʻatasi o Sāmoa (Самоа)
Самоа улсын далбаа
Төрийн далбаа
Самоа улсын Сүлд
Сүлд
Уриа: Faʻavae i le Atua Sāmoa
"Самоаг бурхан бүтээсэн"
Төрийн дуулал: O Le Fuʻa o le Saʻolotoga o Samoa
"Эрх чөлөөний туг"
Самоагийн байршил
Самоагийн байршил
Самоагийн газрын зураг
Самоагийн газрын зураг
Нийслэл
ба томоохон хот
Апиа
13°50′00″S 171°45′44″W / 13.83333°S 171.76222°W / -13.83333; -171.76222
Албан ёсны хэлСамоа • Англи хэл
Угсаатны бүлгүүд
(2021)
  • 92.6% Самоачууд‎
  • 7.0% Евронезичууд
  • 0.3% Европчууд
  • 0.1% бусад[1]
Шашин
(2021)
  • 1.7% шашингүй
  • 0.4% бусад[3]
Ард түмний нэршилСамоачууд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• О ле Ао О ле Мало
Туималеалиифано Ваалетоа Суалаувиa
• Ерөнхий Сайд
Фиаме Наоми Матаафа
• Ассамблейн дарга
Папали Лио Тэу Масипау
Хууль тогтоох байгууллагаХууль Тогтоох Ассамблей
Тусгаар тогтнол 
• Берлиний гэрээ
6 сарын 14, 1889
• Гурван талын конвенц
2 сарын 16, 1900
• Герман колоничилсон
3 сарын 1, 1900
• Шинэ Зеланд эзлэн авсан
8 сарын 30, 1914
• Лигийн мандат
12 сарын 17, 1920
• НҮБ-ын итгэмжлэл
12 сарын 13, 1946
• 1961 оны Баруун Самоагийн тухай хууль
1 сарын 1, 1962
• НҮБ-д элссэн
12 сарын 15, 1976
• Самоа нэртэй болсон
7 сарын 4, 1997
Газар нутаг
• Нийт
2,831[4] км2 (167)
• Усны эзлэх талбай (%)
0.3
Хүн ам
• 2021 тооллого
205,557[5] (176)
• Нягтаршил
70/км2
ДНБ (ХАЧТ)2018 тооцоо
• Нийт
$1.188 тэрбум[6]
• Нэг хүнд ноогдох
$5,962[6]
ДНБ (нэрлэсэн)2018 тооцоо
• Нийт
$881 сая[6]
• Нэг хүнд ноогдох
$4,420[6]
ОТББИ (2013) 38.7[7]
дундаж
ХХИ (2021) 0.707[8]
өндөр · 111
Мөнгөний нэгжТара (WS$b) (WST)
Цагийн бүсUTC+13c (WST)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүнd
Утасны томьёо+685
Домэйн нэр.ws
  1. Төрийн тэргүүн.
  2. SAT, ST эсвэл T тэмдгүүдийг мөн хэрэглэдэг. Тара, Сене гэсэн нэр томьёо нь Самоа хэл дээрх Доллар, Цент гэсэн англи үгсийн орчуулга юм.
  3. 2011 оны 12 сарын 31-нээс.[9]
  4. 2009 оны 9 сарын 7-ноос.[10] Although driving is on the left side of the roadway centre line, Samoa allows cars with steering wheels on either the left or the right side of the vehicle to use the roads.

Өмнөх нэршил - Германы Самоа (1900—1914), Баруун Самоа (1914—1997). 1976 оны 12-р сарын 15-нд НҮБ-д гишүүнээр элссэн. 1970 оноос Үндэстнүүдийн Холбооны гишүүн.

Самоа улсын нийслэл нь Уполу арал дээрх 33 мянган хүн амтай Апиа боомт хот юм. Албан ёсны хэл нь -самоа, англи хэл юм.

Хүн ам

1986 оны хүн амын тооллогоор тус улсад 157 мянган хүн, 2004 он гэхэд хүн ам 177.7 мянга болж өссөн. 2007 оны 7-р сарын байдлаар хүн ам 214,265 болж, 2011 оны хүн амын тооллогоор Самоагийн оршин суугчдын тоо 187,820 хүн (96,990 эрэгтэй, 90,830 эмэгтэй) байсан бөгөөд үүний 96% нь самоачууд, 2% нь Европчуудын нутгийн иргэдтэй гэрлэсэн үр удам байжээ.

Самоагаас олноор цагаачлах болсон нь орон нутгийн эдийн засгийн хоцрогдолтой холбоотой. Залуучууд ажил хайж, эсвэл өндөр цалин авахаар, түүнчлэн уламжлалт амьдралд сэтгэл дундуур байгаа тул улс орноо орхиж байна. Шилжилт хөдөлгөөний гол урсгал Шинэ Зеланд руу чиглэж байна. Цагаачдын зарим нь мөнгө хуримтлуулж эсвэл сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирдэг бол зарим эх нутгаа үүрд орхидог ажээ.

Эшлэл