5 сарын 7
5 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 127 дахь (өндөр жил бол 128 дэх) өдөр юм. Мөн он дуустал 238 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 351 - Ромын эзэн хаан Константинусын эсрэг еврейчүүдийн бослого дарагдав.
- 558 - Константинополь хотод орших Ариун Софигийн сүмийн бөмбөгөр орой нуран унав. Хожим нь I Юстиниан хааны зарлигаар сүмийг сэргээн босгосон билээ.
- 1253 - Францын элч нар Виллем Рубрук гэлэнтэй хамт Константинополиас Монгол руу хөдөлсөн байна.
- 1663 - Лондоны төвд Хааны театр нээгдэв. Гэвч 10 жилийн дараа шатаж, суурин дээр нь одоогийн Друри-Лейн театрыг барьжээ.
- 1664 - Францын эзэн хаан XIV Луй Версалийн ордоны барилгын ажлыг эхлүүлэв.
- 1697 - Шведийн Стокгольм хотод орших эзэн хааны өрдөн бүрэн шатжээ. Хожим нь 18-р зуунд одоогийн эзэн хааны ордонг шинээр барьсан юм.
- 1718 - Францын колонист Жеан-Баптист ла Мойн АНУ-ын Нью Орлианс хотыг байгуулав.
- 1763 - Уугуул америкийн Понтиак омгийнхон Детройтын боомтод Британийн армийн эсрэг бослого дэгдээв.
- 1742 - Хатан хаан Елизаветагийн баяр ёслолын арга хэмжээнд орох москвачуудад зориулж Улаан хаалга байгуулсан байна.
- 1744 - Елизавета Петровна Оросод цаазаар авах ялыг хориглов.
- 1824 - Австрийн Вена хотод Людвиг Ван Бетховен есдүгээр симфонио Пруссии Фридрих Вильгельм III хаанд зориулан эгшиглүүлэв. Түүний симфонийг Михаел Умлауф удирдсан байна.
- 1832 - Лондоны тунхаг хэрэгжиж эхэлснээр Грек тусгаар тогтносон хаант улс болжээ.
- 1840 - АНУ-ын Миссисипи мужийн Натчез хтод хар салхи дэгдэж 317 хүн амиа алджээ. Энэ нь АНУ-ын түүхэнд хоёрт бичигдэх хөнөөлтэй гамшиг байсан юм.
- 1846 - АНУ-ын хамгийн "хөгшин" долоо хоног тутмын сонин "Кембриж хроникл" сонин анх удаагаа хэвлэгджээ.
- 1861 - Теннесси муж АНУ-аас салан тусгаарлах шийдвэр гаргалаа.
- 1875 - Орос, Японы хооронд Курилийн арлуудыг Сахалины арлаар солилцох гэрээнд гарын үсэг зурав.
- 1887 - Америкийн иргэн Томас Стивенс унадаг дугуйгаар дэлхийг тойрсон аяллаа дуусгэв. Тэрээр гурван жил гаруйн хугацаанд 13500 миль газрыг туулсан аж.
- 1895 - Петербургт Оросын физикч, электротехникч Александр Попов радиотой төстэй бүтээлээ танилцуулжээ.
- 1906 - Яруу найрагч Александр Блок «Үл таних эмэгтэй» шүлгээ бичсэн байна.
- 1907 - Туркийн хөл бөмбөгийн «Фенербахче» клуб байгуулагдав.
- 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы усанд шумбагч «U-20» завь Английн зорчигч тээврийн «Лузитания» онгоц руу дайрсны улмаас 1198 хүний амь үрэгджээ. Амь үрэгдсдийн 128 нь америкийн иргэн байсан тул АНУ-д Германы хаант улсыг эсэргүүцсэн жагсаал газар бүрт зохион байгуулагдах болсон юм.
- 1920 - Мосвагийн гэрээ: Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсын тусгаар тогтнолыг ЗХУ хүлээн зөвшөөрөв. Гэвч ЗХУ-ын цэргүүд ердөө зургаан сарын дараа гэрээгээ зөрчин эзлэн түрэмгийлсэн билээ.
- 1928 - Хятадын Жинан хотод Японы цэргийн хүч энгийн номхон иргэдийг хөнөөх ажиллагаагаа эхлүүлжээ.
- 1927 — Бразилын нисэх хүчний “VARIG” компани байгуулагдсан байна.
- 1930 - Туркийн зүүнөмнөд, Ираны баруун хойд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, улмаар 3000 гаруй хүн амиа алдсан юм.
- 1937 - Испанийн иргэний дайн: Германы "Кондор" анги нэгтлэгт "Хайнкел Хе 51" хөлөг онгоцоор генерал Франциско Франкод дэмжлэг үзүүлэв.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн ард нийтийн танхим Ерөнхий сайд Невиль Чемберлинийг огцруулах эсэхийг хэлэлцэж эхлэв. Гурав хоногийн дараа Уинстон Черчиль Ерөнхий сайд болсон юм.
- Москвагийн их сургууль Михаил Ломоносовын нэрэмжит болов.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тэнгисийн цэргийн армийн онгоц Японы эзэн хааны армийн Шоно хөлгийг устган сөнөөв.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Франц дахь Вермахтын армийг удирдаж байсан генерал Альфред Жоди Реймс хотод бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Франц дахь Нацистийн Германы ноёрхол эцэслэв.
- 1946 - Электрон барааны алдарт "Сони" компани Токио хотноо байгуулагджээ.
- 1947 – Монгол, Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг байгуулагдав.
- 1948 - Гааг хотод хуралдсан зөвлөлийн хуралдаанаар Европын зөвлөлийг байгуулахаар болжээ.
- 1951 - Олон улсын Олимпийн хороо ЗХУ-ыг 1952 оны Олимпийн тоглолтод оролцуулах шийдвэр гаргалаа.
- 1952 - Английн электроникийн инженер Жеффри Даммер компьютерийн чипний тухай онолоо олон нийтэд танилцуулав. Түүний онол орчин цагийн компьютер зохион бүтээгдэх эхлэлийг тавьсан юм.
- 1960 - Михаил Таль дэлхийн шатрын найм дахь аварга болсон байна.
- 1976 - Автомашины алдарт Хонда компани "Аккорд" загвараа үйлдвэрлэж эхэлжээ.
- 1992 - Оросын холбооны улсын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин ОХУ-д зэвсэгт хүчин байгуулах тухай зарлигт гарын үсэг зурав.
- Оросод архи, спиртийн үнийг чөлөөлөв.
- Сансрын "Шаттл" хөтөлбөр: Шаттл хөтөлбөрийн хүрээнд "Эндевор" пуужинг хөөргөжээ.
- 1994 - Нэрт зураач Эдвард Мюнкын "Хашхираан" зургийг нэг ч хохиролгүй олжээ. Уг зургийг хэд хоногийн өмнө Норвегийн уран зургийн галлерейгаас хулгайлаад байсан юм.
- 1997 - “Intel” компани микропроцессор Pentium II-ыг албан ёсоор танилцууллаа.
- 1998 - Автомашины алдарт Мерседес-Бенз компани Крайслер компанийг 40 сая ам.доллараар худалдан авав. Автомашины салбар дахь хамгийн том хэлцэл энэ болсон билээ.
- 1999 - Ромын пап II Йоан Павел Румынь улсад 1054 оноос хойш айлчилсан анхны пап болов.
- Косовогийн дайн: Сербийн нийслэл Белград хотод явуулсан цэргийн ажиллагааны улмаас Хятадын элчин сайдын яамны гурван ажилтан амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.
- Гвиней-Биссау улсад төрийн эргэлт болов.
- 2000 - ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин албан ёсоор тангараг өргөжээ.
- 2002 - Умард Хятадын агаарын тээврийн "МД-82" хөлөг Шар тэнгист осолдож, хөлгийн багийн 112 хүн бүгд амиа алдав.
- 2003 – Дэлхийн оршин суугчдад одон орны ховорхон үзэгдлийг харах боломж тохиов. Буд гараг Нар, Дэлхий хоёрын хоорондуур ороод өнгөрчээ.
- 2004 – Америкийн бизнесмен Ник Берг Исламын дайчдын гарт амиа алдав. Түүнийг цаазалж буй бичлэгийг яргачид интернет орчинд цацсан нь олныг сэртхийлгэсэн юм.
- 2007 - Израйлийн археологчид Йерсусалем хотын өмнөд хэсгээр Аугаа Герод хааны бунханг илрүүлжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1711 - Шотландын нэрт эдийн засагч, соён гэгээрүүлэгч Девид Юум (1776 онд нас барсан)
- 1833 - Германын суут хөгжмийн зохиолч Йоханнес Брамс (1897 онд нас барсан)
- 1840 - Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский (1893 онд нас барсан)
- 1847 - Их Британийн Ерөнхий сайд Арчибалд Примрөүз (1929 онд нас барсан)
- 1861 - Нобелийн шагналт Энэтхэгийн зохиолч Рабиндранат Таагүр (1941 онд нас барсан)
- 1867 - Нобелийн шагналт Польшийн зохиолч Владислав Реймонт (1925 онд нас барсан)
- 1875 - Олимпийн аварга Америкийн тулгууртай харайгч Уиллиам Хойт (1954 онд нас барсан)
- 1892 - Югославын анхны Ерөнхийлөгч Йозип Броз Тито (1980 онд нас барсан)
- 1901 - Холливудын сонгодог үеийн 25 нэрт жүжигчний нэг, Академийн наадмын шагналт жүжигчин Гари Күүпер (1961 онд нас барсан)
- 1903 - Олимпийн мөнгө, хошой хүрэл медальт Канадын гүйгч Жимми Болл (1988 онд нас барсан)
- 1919 - Аргентинийн 25 дахь тэргүүн хатагтай Эва Перон (1952 онд нас барсан)
- 1923 - Туркийн 28 дахь Ерөнхий сайд Булент Улусу (2015 онд нас барсан)
- 1939 - Нобелийн шагналт Америкийн биологич Сидней Альтман
- 1946 - The Grateful Dead хамтлагийн бөмбөрчин Билл Кройцманн
- 1956 - Нидерландын Ерөнхий сайд Ян Петер Балкененде
- 1978 - Америкийн сагсанбөмбөгч Шон Мерион
- 1987 - Францын хөлбөмбөгч Жереми Менез
Нас барсан алдартнууд
- 1205 - Унгарын хаан III Ладислав (1201 онд төрсөн)
- 1494 - Этиопын хаан Эскандер (1471 онд төрсөн)
- 1682 - Оросын эзэн хаан III Фёдор (1661 онд төрсөн)
- 1805 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Петти (1737 онд төрсөн)
- 1938 - Румын улсын Ерөнхий сайд Октавиан Гога (1881 онд төрсөн)
- 1943 - Туркийн хоёр дахь Ерөнхий сайд Фетхи Окяр (1880 онд төрсөн)
- 1951 - Академийн наадмын шагналт жүжигчин Уорнер Бакстер (1889 онд төрсөн)
- 2000 - Америкийн нэрт жүжигчин, цэргийн зүтгэлтэн Даглас Фейрбэнкс (1909 онд төрсөн)
- 2011 - Нобелийн шагналт Канадын физикч Уиллард Бойл (1924 онд төрсөн)
- 2021 - Монголын нэрт их эмч, хүүхдийн төлөө идэвхтэн, эрүүл мэндийн салбарын хүндэт хүн Хажиддоржийн Чанцалдулам (1948 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Казахстан Эх орноо хамгаалагсдыг дурсах өдөр
- Вьетнам Дин Бьен Пугийн ялалтын өдөр
- Орос Болгар Радиогийн өдөр
Commons: 5 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос