5 сарын 8
5 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 128 дахь (өндөр жил бол 129 дэх) өдөр юм. Мөн он дуустал 237 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- МЭӨ 453 - Хавар-Намрын үе: Жао угсааныхан Жи угсааныханыг буулган авснаар Жинянгын тулаан өндөрлөв. Жин гүрний хаан угсааны гэр бүл хооронд өрнөсөн дайн ийнхүү өндөрлөсөн юм.
- 413 - Баруун Ромын эзэнт гүрний хаан Хонориус Италийн Тускиа, Кампаниа, Пиченум, Самниум, Апулиа, Лусаниа, Калабриа хотуудад өндөр татвар оногдуулахаар болов.
- 1429 - Суут Жанна Д'Арк Орлианы бүслэлтээс зугтжээ.
- 1450 - Английн иргэн Жек Кейд эзэн хаан VI Хенригийн эсрэг хувьсгал дэгдээв. Хоёр сарын дараа тэрээр эзэн хааны цэргүүдэд амиа алдсан юм.
- 1541 - Испанийн нэрт аялагч Эрнандо де Сото Миссиссипи мөрөнд хүрсэн анхны хүн болжээ. Тэрээр тухайн үедээ "Рио де Эспириту Санто" гэж нэр хайрлажээ.
- 1788 - Францын парламент ээлжит хуралдаанаараа засаг захиргааны нэгжүүдэд 48 шинэ шүүх танхим барихаар болов.
- 1821 - Грекын тусгаар тогтнолын дайн: Грекын арми Гравиагийн тулаанд Туркийн армийг бут ниргэв.
- 1842 - Францын нийслэл Парис хотод галт тэрэг хоорондоо мөргөлдөж 200 хүн амиа алджээ.
- 1846 - Мексик-Америкийн дайн: Америкийн генерал Закари Тейлорын арми Рио Грандегийн хойд хэсэгт Мексикийн армийг буулган авав. Ингэснээр Америкийн тал энэ дайны хамгийн том ялалтыг байгуулсан юм.
- 1886 - Америкийн эм зүйч Жон Пембертон зохион бүтээсэн хийжүүлсэн ундаагаа "Кока-Кола" гэх нэрээр худалдаалж эхлэв.
- 1898 - Италийн хөлбөмбөг лигийн системд шилжиж, анхны тэмцээнээ зохиож эхлэв.
- 1899 - Ирландын Даблин хотод драмын театр байгуулагдав.
- 1902 - Мартиникийн арлын Пелее галт уул дэлбэрч Сан-Пьерре тосгон бүрэн сүйрчээ. Гамшгийн улмаас 30 мянган хүн амиа алдсан байна.
- 1912 - Америкийн кино урлагийн алдарт "Парамаунт Пикчерс" албан ёсоор байгуулагджээ.
- 1921 - Румын улсын Коммунист нам байгуулагджээ.
- 1927 - Францын армид Дэлхийн нэгдүгээр дайн-д оролцсон Шарль Нюнгессе, Франсуа Коль нар АНУ-ын Нью-Йорк хот руу анх удаагаа Атлантын далай дамнан нисэх оролдлого хийхээр хөөрчээ. Гэтэл замд шувуун сүрэг тааралдаж улмаар хоёр хөдөлгүүрт онгоц нь осолдсон байна.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Английн Дерби болон Ноттингхем хотуудад Нацистийн Германы арми бөмбөг хаяжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Керчийн хойгийн тулаан: Германы 11 дүгээр арми ЗХУ-ын 44, 47, 51 дүгээр армитай тулаан хийж эхлэв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Сувдан тэнгисийн тулаан: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хөлөг онгоц тээвэрлэгч халдлага үйлдэж Лексингтон хөлгийг живүүлэв.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Европ дахь тулаанууд өндөрлөв. Францын Реймс хотод Германы цэргүүд бууж өгөхөөр болжээ.
- Прага хотод болсон бослого дарагдав. Энэ өдрийг Бүгд найрамдах Чех улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
- Алжирийн Сетиф хотод Францын армийн явуулсан цэргийн ажиллагааны улмаас 100-аас илүү энгийн иргэн амиа алджээ.
- 1946 - Эстонийн Талинн хотод ЗХУ-ын эзэрхэг бодлогыг эсэргүүцэж Айли Йоги, Агеда Паавель нар "Талинн хотын цэргүүдийн хүрэл хөшөө"-г сүйтгэжээ.
- 1963 - Вьетнамын католик шашинт Ерөнхийлөгч Нго Дин Диемийн санаачилгаар Өмнөд Вьетнамын Весак хот дахь буддист далбаа мандуулахыг хоригложээ. Улмаар буддын шашны есөн санваартныг хороосон байна.
- 1967 - Филиппинийн Засгийн газар Давао мужийг Давао дель Норте, Давао дель Сур, Давао Ориентал гэж гурван хэсэг болгож хуваав.
- 1972 - Вьетнамын дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Умард Вьетнамын цэргийн агуулах, чухал боомтуудад бөмбөг хаях тушаал буулгав.
- 1973 - АНУ-ын Умард Дакота мужид цэргийн ажиллагаа явуулж, тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлсэн Америкийн Индианчуудын хөдөлгөөн Пайн Риджэд АНУ-ын армид бууж өгчээ.
- 1976 - Америкийн "Сикс Флагс Межик" соёл амралтын хүрээлэн дэлхийд анх удаагаа мушгиралдсан төмөр арматур бүхий галзуу хулганыг ашиглалтад оруулжээ.
- 1978 - Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
- 1980 - ДЭМБ арьсны биржрүүт тууралт өвчнийг үндсээр нь устгасан тухайгаа дэлхий нийтэд зарлав.
- 1984 - Канадын армийн техникч Денис Лорти Квебекийн үндэсний ассемблейд зэвсэгтэй халдаж гурван хүн амиа алдан, 13 хүн шархдав. Уг халдлагыг Квебекийн армийн гишүүн Рене Жальбер тэргүүтэй армийнхан буулган авчээ.
- Тамзе мөрний хашлага ашиглалтад оржээ.
- 1987 - Умард Ирландын Лаухолл хотод Ирландын бүгд найрамдах армийн найман цэргийг Агаарын тусгай хүчин устган сөнөөв.
- Цахим улс гэгдэх "Аерикийн эзэнт гүрэн" байгуулагджээ.
- 1988 - АНУ-ын Иллиной мужид байрлах Беллийн корпорацид гал гарч 1AESS сүлжээ тасалдав. Энэ нь АНУ-ын телефон зах зээлийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй осол байсан юм.
- 1997 - Баоаны нисэх буудлаас хөөрөөд удаагүй байсан Өмнөд Хятадын 3456 нислэгийн онгоц осолдож 35 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1639 - Италийн нэрт зураач Жиованни Баттиста Гаулли (1709 онд нас барсан)
- 1720 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Кавендиш (1764 онд нас барсан)
- 1821 - Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильтийн хөвүүн Уиллиам Хенри Вандербильт (1885 онд нас барсан)
- 1828 - Улаан загалмайн нийгэмлэгийг байгуулсан, Нобелийн энхтайвны шагналт Анри Дюнан (1910 онд нас барсан)
- 1879 - Олимпийн мөнгөн медальт Америкийн тамирчин Весли Кое (1926 онд нас барсан)
- 1884 - АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри С.Труман (1972 онд нас барсан)
- 1899 - Нобелийн шагналт АНУ-ын эдийн засагч Фридрик Хаек (1992 онд нас барсан)
- 1902 - Нобелийн шагналт Францын микробиологич Андре Мишель Лофф (1994 онд нас барсан)
- 1913 - Алдарт "Лүүни Тюнес" хүүхэлдэйн цувралыг зохиогч Боб Клампетт (1984 онд нас барсан)
- 1916 - Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-н Ерөнхийлөгч Хоау Хавеланж (2016 онд нас барсан)
- 1920 - Америкийн дизайнер, лого зохион бүтээгч Саул Басс (1996 онд нас барсан)
- 1925 - Танзанийн хоёр дахь Ерөнхийлөгч Али Хассан Мвини
- 1939 - Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Америкийн гүйгч Пол Дрейтон (2010 онд нас барсан)
- 1947 - Нобелийн шагналт Америкийн биологич Х.Роберт Хорвитц
- 1951 - Америкийн сагсанбөмбөгч, дасгалжуулагч Майк Д'Антони
- 1953 - Алдарт Ван Хейлн хамтлагийн бөмбөрчин Алекс Ван Хейлн
- 1960 - Италийн нэрт хөлбөмбөгч Франко Барези
- 1961 - Нью-Йорк хотын 109 дэх амбан захирагч Билл де Бласио
- 1963 - Олимпийн наадмын хүрэл медальт, Европын аварга Зөвлөлийн гурвын харайгч Александр Коваленко
- 1966 - Бразилийн хөлбөмбөгч Клаудиу Таффарель
- 1969 - Олимпийн аварга, хүрэл медальт, Дэлхийн аварга Британийн завьчин Жонатан Сийрл
- Японы мэргэжлийн сүмо бөхийн 64 дэх ёкозүна Акебоно Таро
- 1970 - Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Луйз Энрике
- 1975 - Испани-Америкийн нэрт дуучин жүжигчин Энрике Иглесиас
- 1981 - Италийн хөлбөмбөгч Андреа Барзиали
- 1985 - Олимп, Дэлхий, Европын аварга Румын улсын гимнастикч Силвиа Строеску
- 1986 - Олимпийн алт, мөнгөн медальт Америкийн гүйгч Гейлн Рапп
- 1990 - Америкийн сагсанбөмбөгч Кемба Уолкер
- 1991 - Олимпийн хүрэл медальт, Европын аварга Румын улсын гимнастикч Анамариа Тамарян
Нас барсан алдартнууд
- 535 - Ромын пап II Йоан (төрсөн огноо тодорхойгүй)
- 685 - Ромын пап II Бенедикт (төрсөн огноо тодорхойгүй)
- 1278 - Хятадын эзэн хаан Дуан Зонг (1269 онд төрсөн)
- 1319 - Норвегийн хаан V Хаакон (1270 онд төрсөн)
- 1782 - Португалийн Ерөнхий сайд Себастайу Хосе де Карвальо е Мело (1699 онд төрсөн)
- 1785 - Францын Ерөнхий сайд Этьенне Франсуа (1719 онд төрсөн)
- 1873 - Английн эдийн засагч Жон Стюарт Милл (1806 онд төрсөн)
- 1882 - Олимпийн хүрэл медальт Грекийн өндрийн харайгч Демистоклис Диакидис (1944 онд нас барсан)
- 1948 - Бирмийн Ерөнхий сайд У Сау (1900 онд төрсөн)
- 1952 - Америкийн Фокс кино театрын сүлжээг үндэслэгч Уиллиам Фокс (1879 онд төрсөн)
- 1984 - "Readers Digest"-г үндэслэгч Лила Белл Уоллос (1890 онд төрсөн)
- 2014 - Байрлал тогтоох GPS сүлжээг үндэслэгч Рожер Л.Ийстон (1921 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Норвеги Ахмад дайчдын өдөр
- Өмнөд Солонгос Эцэг, эхчүүдийн өдөр
- Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр
Commons: 5 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос