5 сарын 22
5 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 142 дахь (өндөр жил бол 143 дэх) өдөр юм. Мөн он дуустал 223 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 760 - Хейлигийн сүүлт одыг эртний судар бичигт 14 дэх удаагаа тэмдэглэв.
- 1200 - Нормандийн тулааныг дуусгах ач холбогдолтой Ла Гулегийн тунхаг бичигт Английн хаан Жон, Францын хаан II Филип нар гарын үсэг зуржээ.
- 1254 - Сербийн хаан I Стефан Урош Бүгд найрамдах Венец улстай энхийн гэрээ байгуулав.
- 1455 - Сарнайн дайн: Гэгээн Албанын эхний тулаан эхлэв. Уг тулаанд Йоркийн гүн Ричард ялалт байгуулан Английн хаан VI Хенриг баривчлан цагдан хорьжээ.
- 1629 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фердинанд, Данийн хаан IV Кристиан нар Любекийн гэрээнд гарын үсэг зурснаар 30 жилийн дайн эцэслэв.
- 1762 - Италийн Ром хотод алдарт Тревигийн усан оргилуур баригдаж, ашиглалтад оров.
- 1807 - АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аарон Баррыг дээд шүүхээс улс орноосоо урван тэрсэлсэн хэмээн яллажээ.
- 1826 - Биологийн шинжлэх ухаанд асар их өөрчлөлт оруулах ерөөлтэй Бийгл хөлөг анхны аялалдаа гарчээ.
- 1840 - Британийн засаг захиргаа Шинэ Өмнө Уэльсийн колонийн эрхийг цуцлав.
- 1848 - Мартиникийн арал боолчлолыг халжээ.
- 1849 - Ирээдүйн Ерөнхийлөгч Абрахам Линкольн угсардаг завь зохион бүтээж зохиогчийн эрх авжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэнд зохиогчийн эрх авсан цор ганц тохиолдол юм.
- 1863 - АНУ-ын Иргэний дайн: Холбоотны хүч Хадсон боомтын бүслэлтээ эхэлжээ. 48 хоног үргэлжилсэн уг бүслэлт АНУ-ын цэргийн түүхэнд хамгийн урт бүслэлт болж бүртгэгдсэн түүхтэй.
- 1872 - Бүтээн байгуулалтын эрин үе: АНУ-ын Ерөнхийлөгч Улиссес С.Грант иргэний болон улс төрийн эрхийг шинэчлэн боловсруулсан хуулийн төслөө олон нийтэд танилцуулжээ.
- 1900 - Америкийн алдарт "Ассошейтэд Пресс" агентлаг Нью-Йорк хотноо байгуулагдав. Анхандаа ашгийн төлөө бус олон нийтийн хэвлэл байсан юм.
- 1906 - Алдарт Урайтын ахан дүүс "Нисдэг-Машин"-аараа зохиогчийн эрх авчээ. Энэ нь тэдний 821 393 дахь зохиогчийн эрх байсан юм.
- 1926 - Хятадын коммунистууд Гоминдан намын даргаар Чан Кай Шиг сонгов.
- 1927 - БНХАУ-ын Шининг хотод дэлхийн хамгийн хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлтийн хүч 8.3 магнитуд байсан бөгөөд 200 гаруй мянган хүн амиа алдсан юм.
- 1939 - Дэлхийн хоёрдугаар дайн: Герман, Итали улс эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны Стийлийн гэрээнд гарын үсэг зурав.
- 1941 - Британи-Иракийн хооронд дайн дэгдэж Фаллужа хотод Британийн цэргүүд нэвтрэв.
- 1942 - Мексик улс дайнд татагдан орж, Холбоотон гүрнүүдтэй эвсэхээр болжээ.
- 1943 - ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин Коминтернг татан буулгав.
- 1957 - Өмнөд Африкад арьс өнгөний үзэл гаарч их сургуулиудад цагаан болон хар арьстныг ялгаж нэг ангид оруулах болжээ.
- 1960 - Чилийн Атакамын цөлд 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Энэ нь орчин цагийн түүхэнд дэлхий дахинд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан юм.
- 1963 - Грекийн зүүний үзэл баримтлалтай улстөрч Григорис Ламбракисд халдав. Хадлагаас хойш тав хоногийн дараа амь насаа алджээ.
- 1967 - Египет улс Израилийн усан онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байх зорилгоор Тираны буланг хаав.
- Бельгийн нийслэл Брюссель хотод орших "Инновацион" их дэлгүүрт гэнэт гал гарч улмаар 323 он амь насаа алдан 150 хүн амиа алджээ.
- 1972 - Цейлон шинэ Үндсэн хууль баталж улсынхаа нэрийг Шри Ланк болгон өөрчилжээ. Түүнчлэн Их Британийн харьяанд байсан улсуудын Хамтын нөхөрлөлийн нийгэмлэгт гишүүнээр элссэн байна.
- 1987 - Регбийн спортын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шинэ Зеланд улсад болов.
- 1990 - Умард болон Өмнөд Йемен нэгдэн Бүгд найрамдах Йемен улсыг байгуулжээ.
- 1992 - Босни Герцеговин, Хорват, Словени улс НҮБ-д гишүүнээр элсэв.
- 1994 - Төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг булаан авсан Хайти улсын Ерөнхийлөгч Жеан Бертран Аристидыг эсэргүүцэн дэлхий дахин худалдааны хориг тавив.
- 1996 - Бирмийн ардчиллын төлөө тэмцэг Аун Сан Су Шигийн хөдөлгөөнийг дэмжигч 71 хүнийг шоронд хорьжээ.
- 1998 - АНУ-ын Холбооны шүүх АНУ-ын Нууц албыг Моника Левинскийн шуугиантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонг шалган тангарагтны шүүхийн өмнө мэдүүлэг өгөхийг хүсчээ.
- 2000 - Шри Ланкын Жаффна хотод Тамилын 150 босогч амиа алдав.
- 2010 - Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Италийн Интер Милан клуб, Германы алдарт Байерн Мюнхен клубтэй учраа таарав. Шигшээ тоглолтод Интер Милан клуб 2-0 онооны харьцаагаар хожин аваргын цом өргөсөн юм. Интер Милан клуб нэг жилд Сери А, Италийн цом, Аваргуудын лигт түрүүлсэн цорын ганц Италийн баг болсон билээ.
- 2011 - АНУ-ын Миссури мужийн Жоплин хотод EF5 зэрэглэлийн хүчтэй шуурга болов. Шуурганы улмаас 158 хүн амиа алдан, 2.8 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулжээ.
- 2014 - Тайланд улсад зургаан сар гаруй үргэлжилсэн ээдрээт нөхцөл байдлын дараа Генерал Прают Чан Оча Тайландын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болов.
- БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын нийслэл Өрөмчи хотод бөмбөг дэлбэрч 43 хүн амиа алдан, 91 хүн бэртэж, гэмтэв.
- 2015 - Ирланд улсын парламент ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг дэмжив. Дэлхийн улсуудаас Ирланд ийм практик нэвтрүүлсэн анхны улс болсон билээ.
- 2017 - Английн Манчестер хотод болж байсан Ариана Гранде дуучны тоглолтын үеэр бөмбөг дэлбэрт 22 хүн амиа алдав.
- АНУ-ын Ерөнхийлгөч Доналд Трамп Израил улсад айлчлах үеэр Гэгээн Сепульчерийн сүмд зочилж, энэ сүмд зочилсон анхны Америк Ерөнхийлөгч болсон юм.
Мэндэлсэн алдартнууд
- 1770 - Их Британийн гүнж Элизабет (1840 онд нас барсан)
- 1783 - Цахилгаан соронз, цахилгаан хөдөлгүүрийг зохион бүтээгч Английн физикч Уиллиам Старжон (1850 онд нас барсан)
- 1813 - Германы суут хөгжмийн зохиолч Ричард Вагнер (1883 онд нас барсан)
- 1833 - Испанийн Ерөнхий сайд Мануэль Руйз Зориия (1895 онд нас барсан)
- 1874 - Өмнөд Африкийн тав дахь Ерөнхий сайд Даниел Франсуа Малан (1959)
- 1905 - Цахилгаан микроскопыг хамтран зохион бүтээлцсэн Германы физикч Бодо фон Боррис (1956 онд нас барсан)
- 1912 - Нобелийн шагналт Америкийн химич Херберт Браун (2004 онд нас барсан)
- 1919 - Бельгийн 55 дахь Ерөнхий сайд Пол Ванден Бойенантс (2001 онд нас барсан)
- 1924 - Армени гаралтай Америкийн нэрт жүжигчин, дуучин Шарль Азнавор (2018 онд нас барсан)
- 1927 - Нобелийн шагналт Америкийн химич Жорж Эндрью Ола (2017 онд нас барсан)
- 1930 - Ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан анхны улстөрч Харви Милк (1978 онд нас барсан)
- 1942 - "Унабомбер" нэрээрээ алдаршсан зартай гэмт хэрэгтэн Тед Кашински
- 1943 - Нобелийн энх тайвны шагналт Умард Ирландын тэмцэгч Бетти Уиллиамс
- 1954 - Нобелийн шагналт Америкийн физикч Шүжи Накамура
- 1959 - Английн дуучин Мориссей
- 1970 - Английн загвар өмсөгч Наоми Кэмбелл
- 1974 - Олимп, тив, дэлхийн аварга Унгарын гимнастикч Хенриетта Оноди
- 1982 - Олимпийн хошой, Дэлхийн найман удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшигч Аполо Оно
- 1984 - Нийгмийн сүлжээний алдарт "Фейсбүүк" компанийг хамтран хөгжүүлэгч Дастин Масковитц
- 1986 - Английн хөлбөмбөгч Метт Жарвис
- Олимпийн хоёр, Дэлхийн нэг, Европын дөрвөн удаагийн алтан медальт Оросын уран гулгагч Тетяна Волосожар
- 1987 - Их дуулгийн дөрвөн том нээлттэй тэмцээнд 16 удаа түрүүлсэн, газрын теннисний домог Сербийн теннисч Новак Жокович
- Чилийн хөлбөмбөгч Артура Видал
Нас барсан алдартнууд
- 1068 - Японы эзэн хаан Го Рэйзэй (1025 онд төрсөн)
- 1667 - Ромын пап VII Александер (1599 онд төрсөн)
- 1802 - АНУ-ын анхны Тэргүүн хатагтай Марта Вашингтон (1731 онд төрсөн)
- 1885 - Францын нэрт зохиолч Виктор Хюго (1802 онд төрсөн)
- 1933 - Монгол Улсын 10 дахь Ерөнхий сайд Цэнгэлийн Жигжиджав (1894 онд төрсөн)
- 1982 - Туркийн тав дахь Ерөнхийлөгч Чевдет Сунай (1899 онд төрсөн)
- 1983 - Нобелийн шагналт Бельгийн биологич Альберт Клод (1899 онд төрсөн)
- 1990 - Америкийн нэрт боксчин Роки Грацианно (1922 онд төрсөн)
- 1997 - Нобелийн шагналт Америкийн биохимич Альфред Херши (1908 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
- Мартиник Боолчлолыг халсан өдөр
- Хаити Үндэсний тусгаар тогтнолын өдөр
- Шри Ланка Бүгд найрамдах улсын өдөр
- Йемен Нэгдэлийн өдөр
- Биологийн олон талт байдлыг хамгаалах олон улсын өдөр
Commons: 5 сарын 22 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос