Бага Ази

Бага Ази (Латин: Asia minor, эртний грек: Μικρὰ Ἀσία) эсвэл Анатоли (эртний грек: ἀνατολή анатоли монг. «Дорнод»; Турк: Anadolu; осман тур. اناطولی‎ Анатоли) нь Өрнөд Азид харьяалагдах, өнөөгийн Турк Улсын нэг хэсэг юм.

Бага Ази

Анатоли ба Европ
Газар зүйн байршил
Бага Ази (Турк)
Бага Ази (Турк)
Бага Ази
Бага Ази
Солбицол, 32° З39° У, 32° З
Ус зүй 1Хар тэнгис, Гантиг тэнгис
Ус зүй 2Эгейн тэнгис, Газар дундын тэнгис
Урт1300 км
Өргөн670 км
Талбай757.000 км²

Газар зүй

Газар нутаг ба түүний зааг

Анатоли гэх нэрээр угтаа тус хойгийн зөвхөн төв хэсгийг л нэрлэдэг байв. Нэр нь 7-р зуунд үүссэн византын цэргийн дүүрэг (фема) «Анатолик»-оос гаралтай аж. Үүнээс өмнө Эгейн тэнгис ба Евфрат мөрний дундах хойгийг латин хэлний Asia Minor («Бага Ази») гэх нэрээр нэрлэж байсан ажээ.[1] 1923 онд Турк Улс байгуулагдсанаас хойш Анатоли гэх нэршилд Дорнод Фракийг оруулалгүйгээр Туркийг бүхэлд нь нэрлэх болсон. Бага Азийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 757.000 км² бөгөөд үүний 97 %-г туркийн газар нутаг, 2 %-иас багагүйг нь Ази тивийн газар нутаг бүрдүүлнэ. Энэ нутаг нь өмнөд хэсгээрээ Газар дундын тэнгис, хойд талаараа Хар тэнгис, баруун талаараа Эгейн тэнгис, баруун хойд талаараа Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданеллын хоолойгоор хязгаарлагдана.

Анатолийн зүүн хилийг нарийвчлан тогтоогоогүй. Тиймээс хялбарчлан Турк Улсын зүүн хилийг адилтган тооцдог байна. Харин Бага Азийн зүүн хил нь түүхэн талаасаа ч тэр соёлын талаасаа нь ч тэр Евфрат мөрнөөр хязгаарлагдах ба мөрний зүүн талд нь Месопотами оршдог.

Хүн ам ба шашин

Хүн ам нь 1930 оноос хойш (тухайн үед 12 сая) өдгөө 55-58 сая болж өссөн (туркийн европын талыг нь эс тооцвол) бөгөөд энэ нь 34 жил тутамд хоёр дахин нэмэгддэг гэсэн үг юм.

Цахим холбоос

 Commons: Бага Ази – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Бага Ази – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж