Барбадос

Барбадос (Англи: Barbados) нь Бага Антилын арлууд дээр орших арлын улс бөгөөд уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км, нийт 431 км² газар нутагтай. Хойд Атлантын далайн баруун хэсэгт, Карибын тэнгис, Виндвард арлуудаас зүүн тийш 100 км зайд оршино;[7] Сент-Винсент ба Гренадинаас зүүн тийш 168 км, Венесуэлээс зүүн хойш 400 км зайтай. Барбадос нь Атлантын хурриканы бүслүүрийн гадна оршдог юм.

Барбадос
Barbados (Англи)
Барбадос улсын далбаа
Төрийн далбаа
Барбадос улсын Сүлд
Сүлд
Уриа: "Pride and Industry"
"Бахархал ба хичээл зүтгэл"
Төрийн дуулал: "In Plenty and In Time of Need"
Location of Барбадос
Нийслэл
ба томоохон хот
Брижтаун
13°05′52″N 59°37′06″W / 13.09778°N 59.61833°W / 13.09778; -59.61833
Албан ёсны хэлАнгли хэл
Ардын хэлКреол хэл
Угсаатны бүлгүүд
(2010[1])
  • 92.4% Хар
  • 3.1% Холимог
  • 2.7% Цагаан
  • 1.3% Энэтхэг
  • 0.3% Бусад/Хариулаагүй
Шашин
  • 75.6% Христ
  • 20.6% Шашингүй
  • 2.5% Бусад
  • 1.3% Хариулаагүй[1]
Ард түмний нэршил
  • Барбадосчууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Сандра Мэйсон
• Ерөнхий Сайд
Миа Моттли
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Ассамблейн танхим
Тусгаар тогтнол 
• Баруун Энэтхэгийн Холбооны нэг хэсэг
1958 оны 1 сарын 3 – 1962 оны 5 сарын 31
• Бүрэн эрхт байдал
11 сарын 30, 1966
• НҮБ-д элсэв
12 сарын 7, 1966
• Чагуарамасын гэрээнд Карибын хамтын нийгэмлэгт элсэв
8 сарын 1, 1973
• Бүгд найрамдах улс болов
11 сарын 30, 2021
Газар нутаг
• Нийт
439 км2 (183)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2022 тооцоо
267,800[2] (174)
• 2010 тооллого
277,821[3]
• Нягтаршил
660/км2 (17)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$5.47 тэрбум[4] (175)
• Нэг хүнд ноогдох
$18,858[4] (90)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$6.12 тэрбум[4] (165)
• Нэг хүнд ноогдох
$21,086[4] (50)
ХХИ (2021) 0.790[5]
өндөр · 70
Мөнгөний нэгжБарбадос доллар ($) (BBD)
Цагийн бүсUTC−4 (АЦБ)
Жолооны талзүүн[6]
Утасны томьёо+1 -246
Домэйн нэр.bb

Португаличуудын эзэмшилд Os Barbados гэсэн нэрээр байсан тус арал 1625 онд Английн мэдэлд орж, улмаар Британийн колони болжээ.[8] Арал дээр багцаагаар 275,338 хүн оршин суудаг,[9] тэдгээрийн 80,000 нь хамгийн том хот бөгөөд нийслэл болох Брижтаун болон түүний ойр орчимд амьдардаг байна.[10] 1966 онд тусгаар тогтнолоо олсон Барбадос улс Британийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд төрийн тэргүүн нь Нэгдсэн Вант Улсын хаан Карл юм. Барбадос нь Карибын бүс нутагт аялал жуулчлалаараа алдартай бөгөөд хамгийн өндөр хөгжсөн улс нь билээ. Тус улсын ХХИ нь 0.903 гэсэн үзүүлэлттэй бөгөөд баруун хагас бөмбөрцөгт орших, өндөр үзүүлэлттэй хэдхэн улсын нэг юм (бусад нь Канад, АНУ, Ирланд, Португал, Исланд).[11][12]

Эшлэл