Гуравдугаар сар

Гуравдугаар сар (товчоор 3-р сар буюу 3 сар) нь Григорийн тооллын жилийн гурав дахь сар юм.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Шар яргуй

Энэ сар 31 хоногтой ба гуравдугаар сарын 1-нийг цаг агаар судлалд хаврын эхлэл гэж тооцдог. Өдөр шөнийн тэнцэл, одон орны хаврын эхлэлт нь ирэх арван жилд ихэвчлэн 3-р сарын 20-нд тохионо (хамгийн сүүлд 3 сарын 21-нд өдөр шөнө тэнцсэн нь 2011 он). Энэ өдөр нар экваторын зенит байршилд байх ба өглөө яг зүүнээс мандан, эгц баруун зүгт жаргана. Энэ хугацааны цэг нь гурван жил ойролцоогоор 6 цаг орчмоор урагшилж явсаар дөрөв дэх буюу өндөр жил буцаад 18 цагаар ухардаг. Ухралт нь урагшлах хөдөлгөөнөөс их учраас, дөрвөн жилээр нь харвал хаврын эх нь ухрах шилжилт юм.

Цахим холбоос

 Commons: Гуравдугаар сар – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Гуравдугаар сар – Энэ үгийг тайлбар толиос харна уу