Мартин Скорсезе

Америкийн кино найруулагч

Мартин Чарльз Скорсезе (Англи: Martin Charles Scorsese[2], 1942 оны арваннэгдүгээр сарын 17-нд төрсөн)[3][4][5][6] нь Америкийн кино найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин, кино судлаач юм. Тэрээр Оскар (2006), Эмми (2011), Алтан бөмбөрцөг (2002, 2006, 2012), БАФТА (1990, 2004) зэрэг кино урлагийн дээд шагналуудыг Итали, Америкийн хар бор энгийн амьдрал, мафи, гэмт хэрэг зэрэг даваа нугачаат түмэн зангилаат амьдралыг олон талаас нь харуулсан шилдэг бүтээлүүдээрээ хүртэж байв.

Мартин Скорсезе
Скорсезе Трайбекагийн кино наадмын ёслолын үеэр, 2007 он.
ТөрсөнМартин Чарльз Скорсезе
1942 оны 11 сарын 17 (1942-11-17) (81 настай)
Америкийн Нэгдсэн Улс, Нью-Йорк, Куинс
ҮндэстэнАмерик
АжилКино найруулагч, продюсер, жүжигчин, зохиолч
Он жил1963–одоо
Түүнд нөлөөлсөнМайкл Пауэлл болон Эмерих Прессбургер,[1] Сатьяжит Рай

Скорсезегийн Таксины жолооч (1976), Нью-Йорк дахиад л Нью-Йорк (1977), Ажлын дараа (1985), Догшин бух (1986), Мөнгөний өнгө (1986), Христийн сүүлчийн шаналал (1988), Сайн эрс (1990), Айдсын тохой (1991), Гэнэн хонгор нас (1993), Казино (1995), Кундун (1997), Нью-Йоркийн дээрэмчид (2002), Нисгэгч (2004), Тэрсүүд үзэлтэн (2006) болон Хараагдсан арал (2010) зэрэг кино бүтээлүүд нь дэлхийн кино урлагийн сод бүтээлүүдэд зүй ёсоор тооцогддог билээ.

Жүжигчин Роберт Де Ниро, Леонардо Ди Каприо, Харви Кэйтель нар нь сод найруулагчийн уран бүтээлүүдтэй салшгүй холбоотой юм.

Түүний эцэг Чарльз Скорсезе (19131993), эх Кэтрин Скорсезе (19121997) нар нь мөн кино найруулагчид байв.

Скорсезе Нью-Йоркийн дээрэмчид киноныхоо нээлтийн үеэр Леонардо Ди Каприо болон Камерон Диас нарын хамт.

Эшлэл

Холбоос

 Commons: Мартин Скорсезе – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Мартин Скорсезе