Нүүрс ус

Нүүрс ус нь нүүрстөрөгч (C), устөрөгч (H) ба хүчилтөрөгчийн (O) атомуудаас тогтох биологийн молекул бөгөөд ихэвчлэн 2:1 устөрөгч–хүчилтөрөгчийн атомын харьцаатай (устай адил) байдаг ба түүний эмпирик томъёо нь Cm(H2O)n (үүнд, m нь n-ээс ялгаатай байж болно) юм.[1] Дээрхи дүрэмд захирагдахгүй тохиолдол байдаг. Жишээ нь ДНХ-ийн нэг бүрдүүлэгч, дезоксирибоз сахар нь[2] C5H10O4 эмпирик томъёотой.[3]Нуурс усууд нь нүүрстөрөгчийн гидратууд юм.[4] Бүтэцийнх нь хувьд тэдгээрийг полигидроксиальдегидууд ба кетонуудад багтаан авч үзвэл илүү тохирно.[5]

Лактоз нь сүүнээс олдсон дисахарид. Лактоз нь бета-1-4 гликозидийн хэлхээгээр холбогдсон D-галактозын ба D-глюкозын нэг нэг молекулаас тогтох дисахарид. Томъёо нь: C12H22O11.

Эх сурвалж

Эх үүсвэр

Гадаад холбоос

 Commons: Carbohydrates – Викимедиа зураг, бичлэг, дууны сан