Хүчилтөрөгч

Хүчилтөрөгч нь химийн элемент, атомын дугаар нь 8, химийн тэмдэглэгээ нь O. Өнгө, үнэргүй хий. 1772 онд анх нээгдсэн.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарХүчилтөрөгч, O, 8
ЦувааМеталл биш
Бүлэг, үе, блок16, 2, p
Гадаад байдалөнгөгүй хий
CAS дугаар7782-44-7
ATC код

V03AN01

Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ49,4 %[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс15,999 (15,99903 – 15,99977)[3][4] u
Атомын радиус (тооцоолсон)60 (48) пм
Ковалент радиус73 пм
Ван дер Ваальсын радиус152 пм
Электрон бүтэц[He] 2s2 2p4
1. Ионжилтын энерги1313,9 кЖ/моль
2. Ионжилтын энерги3388,3 кЖ/моль
3. Ионжилтын энерги5300,5 кЖ/моль
4. Ионжилтын энерги7469,2 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхийн төлөвт (O2)
Талст бүтэцкуб
Нягт1,429 кг · м−3[5] 273,15 K-д
Соронзон чанарпарасоронзон (Χm = 1,9 · 10−6)[6]
Хайлах цэг54,8 K (−218,3 °C)
Буцлах цэг90,15 К[7] (−183 °C)
Ууршилтын дулаан6,82 кЖ/моль[7]
Хайлах дулаан0,222 кЖ/моль
Дууны хурд317,5 м/сек 293 K-д
Хувийн дулаан шингээлт920 Ж/(кг · К) 298 K-д
Дулаан дамжуулалт0,02658 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал−2, −1, 0, +1, +2
Оксид (суурь)байхгүй
Хэвийн потенциал1,23
Цахилгаан сөрөг чанар3,44 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
15O{син.}122,24 сβ+2,75415N
16O99,762 %тогтвортой
17O0,038 %тогтвортой
18O0,2 %тогтвортой
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
 I квантын тооγ
рад·Тл−1·сек−1
Er (1H)fL
B = 4,7 Тл
МГц-ээр
17O5/2−3,628 · 1070,029027,1
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг:  Химийн бодисыг зэрэглэx, ангилах, баглах европын холбооны журам,[8] өргөтгөсөн байх боломжтой[5]
03 – Шаталтыг өдөөгч04 – Хийн баллон

Аюултай

АТ-фразын жагсаалтH: 270​‐​280
P: 244​‐​220​‐​370+376​‐​403 [5]
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Дэлхий дээр хүчилтөрөгч нь ихэвчлэн бусад химийн элементүүдтэй ионы, эсвэл ковалент холбоогоор холбогдон оршино. Жишээ нь, ус (H2O), цахиурын давхар исэл (SiO2, элсний үндсэн бүрэлдэхүүн), төмөрийн усан исэл (Fe2O3) гэх мэт.

Аллотропи

  • Хүчилтөрөгчийн хоёрлосон атомын (O2) нь ургамлын фотосинтезийн үр дүнгээр үүсдэг, агаарын үндсэн бүрэлдэхүүн бөгөөд бүх төрлийн аэробик амьтад O2-оор амьсгална.
  • Озон буюу хүчилтөрөгчийн гурвалсан атом (O3) нь дэлхийн агаар мандлын дээд давхаргад байх ба нарны хэт ягаан туяаг шүүнэ.
  • Хүчилтөрөгчийн дөрвөлсөн атом (O4) буюу тетраоксижен-ийг, O2 -ийг өндөр даралтаар (20 ГПа) шахах замаар гаргаж авна. Хүчилтөрөгчийн энэ аллотропи нь улаан өнгөтөй, хатуу төлөвт орших ба пуужингийн түлшинд хэрэглэгдэх боломжийг нь судлаж байна. Учир нь, O4 нь O2, O3 -ээс илүү хүчтэй исэлдүүлэгч юм.

Изотопи

Хүчилтөрөгчийн 17 изотопи (атом масс нь 12-28 хүртэл) мэдэгдэж байгаагаас 16O, 17O, ба 18O гэсэн 3 тогтвортой изотопитой. 16O нь хамгийн өргөн тархалттай (>99.7%) изотопи юм. Бусад бүх изотопиуд нь тогтворгүй бөгөөд хагас задралын хугацаа нь 3 минутаас бага байна.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Хүчилтөрөгч – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Хүчилтөрөгч – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл